Тэд мөн. Би ч мөн. Бид мөн. Энэ цаг хугацааны аялал уу?
Би: Жин, Юнги хүлээгээрэй гэсээр хойноос нь гүйж очиход
Юнги: хурдал яст мэлхий минь гээд хүлээж зогсов.
Жин: чи эрэгтэй байсан бол чамайг би зодож байгаа даа гээд эргэж харах энэ хором мөчүүд.
Би маш сайн санаж байна. Одоо бид 3 автобусны буудлын ойролцоох номын дэлгүүрт очно. Тэнд Юнги анх удаа насанд хүрэгчдийн ном аваад баярласандаа орилж үсчих болно.Би гүйсээр тэр хоёрын голд нь ороод 2ууланг нь сугадав.
-Одоо юу хийцгээх үү?
үнэхээр цаг хугацаагаар аялаж байгаа бол шалгах хэрэгтэй, үгүй гэж үү!'
Жин: юу юу гэж! Бид 2 одоо насанд хүрсэн. Номын дэлгүүр явна гэснээ мартаа юу?
Юнги: үнэхээр ийм өдөр ирэх гэж. Хүнээс нуугдаж, зугатаалгүй тийм ном уншиж болох нь гээд гүн амьсгал авахад жаргалтай царай нь гэрэлтэж байлаа.
Би: завхай амьтад хэмээн урвагнаад - тэгээд би яах юм?? Би юу унших юм?
Жин: чи нэг оны дараа төрсөн учраас азгүй л байна даа. Ах нар нь л тийм юм уншина гэсээр инээмсэглээд духанд минь зөөлхөн чичив.
Би: муухай юмнууд гээд 2ууланг нь 2 тийшээ түлхэхэд
Юнги: битгий гомдоо. Бид 2 үйл явдлыг нь яриад өгнө гэсээр зүүн талаас минь хүзүүдэхэд
Жин: үзүүлсэн ч бас болно гээд нөгөө талаас хүзүүдэв.
Бид 3 инээлдсээр автобусны буудал чиглэн урвуу гудамжаар алхацгаана.
*
Номын дэлгүүрт ороод тэр 2 шууд насанд хүрэгсдийн тасагруу гүйлдээд би ганцаараа үүдэнд урвагнан үдлээ.
тэгээд тэдний орсон тасгыг надаас зааглах хаалгаруу ширтээд хүлээж эхэллээ.
одоо Юнги дарвайтал инээсээр хаагаар шагайх ёстой. Надад номоо гайхуулна. Нэг... хоёр... гурав!
Юнги: Иүлаа, энийг хардаа ! гэсээр хаалганы завсраар толгойгоо цухуйлгаад гартаа байгаа номыг надад гайхуулан инээд алдсаар буцан цааш орлоо.
Тэгвэл одоо тэр 2 гарч иртэл би энд зурагт ном уншиж суухаас өөр зүйл алга шив дээ.
*
...: хөөе новшоо гээд хэн нэгэн үснээс зулгаахад
Би: яаая, гэсээр эргэж харав.Мэдээд байсан юмаа. Миний үеэл эгч. Эгч ч гэж дээ. Надаас 6 сарын өмнө төрсөн нэг гэрт хамт амьдардаг толгой муутай танхай амьтан И Дуни. Хаа таарсан газраа намайг зодож дээрэлхдэг байсан тэр багын зан нь одоо 19 хүрчихээд яг хэвээрээ. Би бас Жин Юнги, Дуны бид 4 хамтдаа нэг сургуульд нэг ангид сурдаг. Гэхдээ би сургуульдаа толгой сурагчдын нэг боловч Дуни бол толгой муутай дээрээс нь хүмүүсийг дээрэлхэж мөнгө авч явдаг ёстой л бүтэхгүй этгээд байгаа юм. Авга ахынхаасаа яваад 5 жил болохдоо энэ муугаас холхон байя гэж бодсон билээ. Гэхдээ энэ өнгөрсөн үе учир энэнтэй таарах нь гарцаагүй хэрэг гэдгийг би хсэг зуур мартсан бололтой.
YOU ARE READING
МИНИЙ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА (ДУУССАН)
Teen Fiction"Миний байсан цаг хугацааг битгий мартаарай"