ЗУРГАА: НАМАЙГ БИТГИЙ МАРТААРАЙ

7.5K 803 101
                                    

Жонгүк: бүхнийг зүгээр л чамайг энд ирэхэд ямар байсан тэр хэвэнд нь оруул! гээд надруу анхааралтай харна.
Би түүнд хариу хэлсэнгүй. Зүгээр л дэвтрийг нээв.
Энэ сүүлчийн удаагынх байх болно.
Дэвтрийн хамгийн сүүлчийн хуудсыг нээж хартал үнэхээр 2011 оны 12 сарын 24 гэсэн бичиг байлаа. Гэхдээ яагаад ч юм тэр хуудас л ганцаараа элэгдэж хуучирсан байв. Магадгүй Жонгүкийн тэр олон оролдлогоос үлдсэн зүйл биз.
Жонгүк: наад хуудсаараа яах гээд байгаа юм? гэж сандарсан байдалтай хэлээд миний үйлдлийг тааж ядан харахад
Би: тэнэг л биш бол хэнд ч ойлгомжтой байна. чиний яриад байгаа тэр найз чинь би биз дээ? Ингэж олон удаа цаг хугацаагаар аялачихаад, чиний яриаг сонсчихоод юу ч ойлгохгүй гэж бодоо юу? би чамайг огт санахгүй байгаа. тэгсэн ч чи одоо дахиад намайг хамгаалах гэж оролдож байгаа биз дээ? Чи тэнэг юм уу?

Жонгүк: Иүл аа, чи яах гээд байгаа юм бэ?
Би: ингээд харсан бүгд намайг хайрлаж байжээ. Би өөрөө л мэдээгүй байж. Уучлаарай, чамайг мартчихсанд. Одоо дахиж мартахгүй ээ
нүднээс минь нулимс гоожиж эхлэхэд би хурдхан дэвтрийн хуудсанд хүрлээ.
Жонгүк намайг болиулахаар ухас хийсэн ч амжсангүй
12 сарын 24.
*
Би сургуулийн урьд талын хуучин номын дэлгүүрт зогсож байна. Эргэн тойрноо харвал Жин миний дэргэд, Юнги Жонгүк 2 цонхны дэргэд зогсоцгоож байлаа.
Гэнэт л толгойг минь хүчтэй цохиод авах шиг Жонгүкийн тухай дурсамжнууд ар араасаа цувран орж ирнэ.
Бид хэзээ ч 3уулахнаа байгаагүй. Жин Юнги бас Жонгүк бид 2. Бид 4үүлээ байсан. Бүр анхнаасаа. Жонгүк бид 4 дундаа хамгийн ухаалаг, хамгийн итгэл даахаар нь учраас би түүнтэй юугаа ч хамаагүй ярьж хүссэн үедээ найддаг байж. миний герман явах тухай Жонгүк мэдэж байсан. Тэр өдөр... 12 сарын 25нд би Жонгүктэй хамт сөүл явахаар тохирсон.
энэ цаг хугацаанд Жонгүк оршиж байсан. Энэ бол түүний байсан цаг хугацаа!

Жин: аа энэ байна хэмээн инээмсэглээд надад ном харуулахад тэр өдөр бидний хайж байсан ном байв.
Би: аа шар шувуу –олчихжээ гэж түүнд хариулаад гүн бодлоосоо сэрэх шиг боллоо.
Жин: ингэж нэг юм гэсээр ядарсан царай гаргахад би хурдхан худалдагч ахын лангууруу гүйв.
Намайг худалдагч дээр очих үед Юнги цонхны дэргэд өнөөх дэвтэрийг барьчихсан зогсож байлаа.
Би: юу юм?
Юнги: тэмдэглэлийн дэвтэр. Их содон юм.
Нөгөө цаг хугацаагаар аялуулаад байгаа дэвтэр дүрээрээ мөн байв
Жонгүк: алив ээ. надад таалагдаж байна. Би авлаа
Юнги: би авах гэж байнашд
Жонгүк: ахаа энэ дахиад байгаа юу?
Худалдагч: байхгүй ээ, ганцхан байгаа
Юнги: өө хөөрхий. Чи ав даа гээд дуу султайхан Жинрүү явахад
Жонгүк: би үнэхээр авлаа шүү гэж инээмсэглээд надруу харан
- Иүлаа энэ гоё байгаа биз гэв.

МИНИЙ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА (ДУУССАН)Where stories live. Discover now