ДӨРӨВ: МӨРИЙЦЬЕ. БУРХААН!

4.1K 469 3
                                    

Жиний дурсамж
2012 оны 1 сар.
Жин өглөө эрт Юнгигийн өрөөнд оров. Амралтын өдөр учраас Юнги орон дээрээ сагсны бөмбөг эргүүлээд хэвтэж байлаа.
Юнги: УББА юу хийж яваа юм гэсээр инээмсэгсэн өндийхөд
Жин: УББА гэнэ шүү. Энэ гэсээр түүнд тоглоомны диск харуулан -зээлсэн юмаа буцааж авчирч байна хэмээн ширээн дээр дискийг тавиад Юнгигийн орны хажууд очиж шалан дээр суув.
Юнги: тоглосон юм уу?
Жин: үгүй ээ.
Юнги: тэгвэл яах гэж авчираав?
Жин: зүгээр л. 2уулаа нэг үзчих үү? хэмээн Юнгирүү харахад
Юнги: тоологдох юм уу?
Жин: тоолно. Энэ удаа энэ тоглоомоор үзье гээд дискрүү заав.
Юнги: чи тоглоогүй биз дээ? Би тоглоод үзчихсэн. Шудрага бус болно шд. Өөр юм—
Жин: энүүгээр! Би итгэлтэй байна. Энэ удаад хожвол минийх шүү—мэдэж байгаа биз дээ? гээд шийдэмгий харц шидлэхэд
Юнги: ойлголоо гээд орноосоо босч тоглоомыг залгав.
*
Юнги тоглоомны гараа газарт шидэн хойшоо хэвтэв
Жин: би хожчихлоо. Ингээд би 22 чи 21 гэсээр босч компьютерээс тоглоомны дискийг авахад
Юнги: дахиад үзье гэсээр босч ирэв.
Жин: ойлголоо. Дараа...
Тэр хоёр 2 тийш харан хэсэг дуугүй болцгоов.
Тэдний хувьд энэ жижигхэн тэмцээн бараг нэг жил орчим үргэлжилж байгаа хэн хэн нь ялахыг бас ялагдахыг хүсээгүй зүйл байлаа.
*
Одоо үе.
Жин бид 2 далайн эргийн элсэн дээр. Цаг оройн 9 өнгөрч, 2 сарын хүйтэн салхи, багахан үүсэн мөсөн бүрхүүлээ хуулан давагайлах далайн чимээ... Жинийг тайвширах хүртэл би түүнээс холдсонгүй.
Би: чи хаана байсан юм гэсээр түүнээс холдоход
Жин хурдхан нулимсаа арчиад -энд тэнд гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харцаа надаас зугатаалгана.
Би: Юнги- гэж дөнгөж хэтэл
Жин буруу харж зогсоод -5 жил болчихжээ хэмээв.
Тэр хэсэг хугацаанд юу ч дуугаралгүй далайн зүг ширтэн зогсох бол би үнэндээ ингэж уулзлаа ч түүнд юу ярих ёстойгоо мэдсэнгүй. Зүгээр л түүний нурууг ширтэнэ.
Би юу хэлбэл болох бол? Юу хэлбэр Жин надруу эргэж хараад ярилцах бол?
Жин: бид өөрчлөгджээ. Бид ч гэж би л юмдаа.
-чамайг харвал баярлах ёстой байтал би шал өөр зүйл мэдрээд байна.
Би: Жин, би гэхтэй зэрэгцэн хоолой минь зангирна. Гэсэн ч би уучлалт гуйхыг хүсэж байлаа.
-миний буруу, би тэр үед- гэхдээ тэр надаар уучлал гуйлгасангүй.
Жин: уучлаарай. Би Юнгиг аварч чадаагүй.
Бидний хэн хэнийх нь хоолой зөвхөн бидэнд л сонсогдох хэмжээний зөөлхөн аж.
Жин: чамайг ирсэнд баяртай байна.
Тэр эргэж хараад намайг анхааралтай ширтэв. Хүрэм өмсөлгүй гарч ирээд бээрч зогсоо намайг хараад тэр ороолтоо, хүрэмтэйгээ хамт тайлан надад өмсүүлэв. Гэмтээчихвий гэсэн шиг зөөлхөнөөр ороолтоо миний хүзүүнд тохож өгөөд санаа нь амарсан байртай инээмсэглэх нь намайг бөөн гунигаар дарлаа. Тэр өнгөрсөн 5 жилийн турш юу бодож, юу хийж, өөрийгөө хэрхэн буруутгаж амьдарсан нь нүдний минь өмнө ил болсоных тэр биз.
Би хэсэгтээ хэлэх үгээ бодон чимээгүй зогсов. Тэгээд арай хийн ам нээлээ.
Би: тэр өдөр, миний явах болсон нь... үнэндээ нас барсан аавынхаа даатгалын мөнгөөр германд сурах төлбөрөө хийсэн юм. Авга ах маань өөрийнхөө охиныг сургаж чадаагүй хэрнээ намайг явууллаа гэж Дунигаас ирэх дарамт улам ихсээд... тэр намайг сүрдүүлж эхэлсэн. Хүнд хэлэлгүй алга бол. Хэлэх юм бол эцэг эхийн маань булшийг сэндийчнэ. Үхсэн юм шиг алга бол гээд л
-би аймхай байсан юм. Бас та 2т хэлэх гэсэн ч хэл эвлээгүй юм. Аргаа бараад захидал бичсэн минь... гэтэл тэр захидлаас болоод, надаас болоод Юнги !
үүнээс цааш дуу минь гарахаа больлоо.
Гэтэл Жин надруу ширүүн харж - боль! -тэр өдөр би гэснээ уртаар амьсгал аван - тэр осол миний буруу байсан. Тэхёныг захидал өгөх цаг болоогүй байхад би цагын зүүг ургашлуулаад... тэрнээс болж—бид жаахан хүлээцтэй байх ёстой байсан юм. Энэ чиний буруу биш. Чамайг өөрийгөө буруутгахыг би зөвшөөрөхгүй! гээд 2 мөрнөөс минь базаж - Юнги, тэр золиг хэзээ ч чамайг буруутгахгүй хэмээн надтай харц туллаа. Тэрний харц намайг буруутгаагүй ч өөрийгөө буруутгаж байв.
Би: чамайг ч гэсэн! Юнги чамайг ч бас буруутгахгүй. би Юнгиг аврах болно.
Жин: юу—
Би: харж бай.
-би Юнгиг аврах болохоор чи дахиж өөрийгөө буруутгахгүй.
Би өөр юм хэлэлгүй ороолт, хүрмийг нь тайлж Жиний гарт бариулаад хар хурдаараа буцаж гүйлээ. Аль болох хурдан, илүү хурдан. Би Юнгиг аврах, биш ээ. Жинийг ч бас. Би тэдний хувь тавиланг өөрчилөх болно. Тэр дэвтэр бол надад олдсон боломж.
*
Өрөөндөө орж ирэх үед цаг 9:30 болж байлаа. Хамаг байдгаараа амьсгаатсан амьтан цүнхэн дотроосоо өнөөх дэвтрийг гаргаж ирлээ.
Амандаа бувтнана.
Юнги үхэхгүй. Жин ч эндээс явахгүй.
Шууд хамгийн сүүлийн өдөрлүү явах хэрэгтэй.

МИНИЙ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА (ДУУССАН)Where stories live. Discover now