ГУРАВ: ЖИН

4.7K 498 0
                                    

Тэхён: би ахыг олж чадна. Ах жил бүр энэ өдөр хотод ирдэг. Магадгүй тэр одоо ч энэ хавьд байгаа байх. Та гэртээ хариад байж байвал би ахыг олоод таньтай холбоо барья. Миний бодлоор ах та 2т ч бас ярих зүйлс их байгаа гээд Юнгигийн өрөөнөөс гарахаар хаагаруу ухас хийв.
Би: Тэхён аа, уучлаарай...
түүнд ийм дурсамж үлдээсэн нь миний буруу шүү дээ.

Тэхён: ах нар таныг ийм юм яриасаа гэж огт хүсэхгүй байсан даа хэмээн эргэж хараад инээмсэглэн -таныг өөрийгөө буруутгахыг Юнги ах ч, Жин ах ч зөвшөөрөхгүй байсан.
*
Гэртээ эргэж ирлээ. Тэхёны хэлснээр түүнээс холбоо хүлээх, бас тэр дэвтрийг дахин шалгах хэрэгтэй.
Энд ч бас цаг хугацаа зогсчихсон мэт санагдлаа. Миний эдлэж хэрэглэж байсан бүх зүйс яг хэвэндээ. Дурсамжаар дүүрэн энэ өрөөнд Юнги, Жин бид 3 өдөржин шуугилддагсан.
Авга ах маань миний тээшийг оруулаад ирсэн бололтой.
Би Юнгигийн гэрээс авчирсан дэвтэрээ цүнхнээсээ гаргаад гадуур хувцасаа тайлан орлуугаа шидэв.
Хичээлийн ширээнийхээ ард суугаад дэвтрийг ажиж эхэллээ.
Би энэ дэвтрийг таних юм байна гэдгээ сая л санах нь тэр. Энэ дэвтэрийг Юнги зул сараар худалдаж авсан
*
Миний дурсамж.
2011 оны 12 сарын 24
Сургуулийн ойролцоох хуучин номын дэлгүүрт Юнги, Жин бид 3 ном үзэж байлаа.
Жин миний дэргэд ирээд нэг ном харуулахад би их баярлаж тэр номыг авахаар худалдагчруу ухас хийв.
Тийм ээ тэр ном... "Шар Шувуу"! шинэ хэвлэл гарсан ч миний хобби хуучин хэвлэл цуглуулах учир бид 3 албаар ингэж хуучин номын дэлгүүрийн лангууг орвонгоор нь эргүүлж байж олсон юм.
Намайг худалдагч дээр очих үед Юнги цонхны дэргэд энэ дэвтэрийг барьчихсан зогсож байлаа.
Би: юу юм? гээд хажууд нь очиход
Юнги: тэмдэглэлийн дэвтэр. Их содон юм хэмээн надад харуулав.
Би ариуд нь тийм байна гэхээс өөр зүйл хэлээгүй билээ.
Гэхдээ тэр дэвтэрийг Юнги авалгүй дэлгүүрээс гарсанг би маш тод санаж байна.
*
Дэвтрийг нээж хэдэн хуудас эргүүлээд уншлаа
2012 оны 1 сарын 11
Өнөөдөр би Жинд дийлдчихсэн. Уг нь тэгнэ гэж төсөөлөөгүй юмсан. Магадгүй бид 2 өөрсдөө хэн нь авахаа хэзээ ч шийдэж чадахгүй биз. Ингээд Жин 22 ялалт би 21 ялалттай боллоо. Хэзээ дуусахыг нь мэдэхгүй ч би бууж өгмөөргүй байна.
Би: юу юм бол? Энэ 2... гэж өөртөөгөө ярьж байтал өрөөний минь хаалга нээгдлээ.
Авга эгч хаалгаар толгойгоо цухуйлган -Иүлаа, оройн хоол болчихлоо гэхэд
Би дэвтрийг хурдхан хаагаад -за гэсээр өрөөнөөсөө гарав.

*
Оройн хоолны дараа өрөөндөө орж ирээд хурдхан ширээн дээрхи дэвтэрлүү гүйв.
Бүх хуудсуудыг гүйлгэж үзлээ. Хамгийн сүүлийн өдөр 2012 оны 2 сарын 4. Юнги нас барж, миний явахын өмнөх өдөр. Үүнээс хойш дэвтэрт юу ч байхгүй байлаа.
Өөр нэгэн хуудас
2012 оны 1 сарын 19.
Өнөөдөр Иүл дахиад л Дуни гэж чөтгөрт дээрэлхүүлж байгаа харагдлаа. Жин бид 2 арай гэж нэг юм салгаж авсан. Иүл гадаад явах тухай байнга ярих болсон нь Дунигаас болсон байх. Бид 2 сэтгэл санааг нь засах санаатай физикийн танхимд багахан дэггүйтсэн. Гэхдээ Иүл үүнийг хараад инээсэн учраас зорилго биелэсэн гэсэн үг.

МИНИЙ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА (ДУУССАН)Where stories live. Discover now