1

2.8K 88 8
                                    

Ээж: за эхний өдрөө нэг бүтэлтэйхэн, юм хум эвдэж хэмхэлчихгүй хүн шиг байгаад ирээрэй за юу? *зангиа зүүж өгөх*

Би: хараал уу ерөөл үү?

Ээж: зөвлөмж. *харах* наад үс чинь надад ерөөсөө таалагдахгүй юм

Би: ээжээ.. Манай найзууд хөөрхөн байна гэсэн. Тэглээч надад таалагдаж байгаа. За явлаа гээд ээжийг үнсчихээд гарав.

Хажуунаас: вооо Хан Сүин! Өнгө орчихжээ

Энэ бол миний багын найз Ким Хэёон. Тэр надаас хавьгүй дээр. Хичээлдээ үнэхээр сайн бас хийсэн юм болгон нь бүтдэг.

Сургууль руу орон анги хуваарилалт харахад Хэёон бид хоёр өөр ангид хуваарилагдсан байв. Бид хоёр өнөөдрийг хүртэл байнга нэг анги байсаар ирсэн. Гэтэл.. Найз минь яавдаааа..

Багш: за би 1-2 ангийг дааж авсан багш Су Дахю байна. Одоо 34 настай. Математикийн багш. Тэгэхээр эхлээд ангийн дарга сонгоё. Ангийн дарга сургуулийн сурагчдын зөвлөлд орно. Саналаараа ангийн дарга болох хүүхэд байна уу?
Хэн ч дуугарсангүй.
Багш: байхгүй юм биз дээ? Тэгэхээр журналын 19дэх хүүхэд... ...Хан Сүин

Би: юу?

Бүх хүүхдүүд над руу харахад л би юу болоод яагаад байгааг ойлгов.

Багш: за өөрийгөө танилцуулаарай

Би босоод: юу нөгөө.. Хан С-Сүин гэдэг. Тусалж дэмжиж байгаарай гэж хэлэн бөхийгөөд суув.

Бүтэлгүй надад ямар ажил, албан тушаал өгөөд л байна даа. Би ч азгүй нь үнэн юм байнааа ㅠ_ㅠ

Багш: аан тэгээд 10дэх хүүхэд түүний туслахаар... ...Ким Дунёон.

Тэр: сайн байцгаана уу? Ким Дунёон гэдэг. Дуёон гэж дуудаж болноо. Тусалж дэмжиж байгаарай

Тэр үнэхээр цог золбоотой сэргэлэн хүүхэд байв. Яагаад тэр ангийн дарга болж болоогүй юм бэ?

Хичээлүүд орсоор хоолны цаг боллоо. Сургуулийн цайны газарт орон хоол авчихаад сууж байтал Хэёон ирлээ.

Хэёон: яагаад хоолоороо тоглоод байгаа юм? Зүгээр идээч

Би: Хэёон аа. *хоолоо оролдсоор*

Хэёон: мм? *хоолоо идсээр*

Би: намайг ангийн дарга бол гэнээ *гөлийх*

Хэёон: юу гэж заалаар нэг ориллоо.

Би: чшш. Чимээгүй л дээ тэгэ----------

Чамайг хайрлах ба хайрлахгүй 8 шалтгаан Where stories live. Discover now