5

1K 58 5
                                    

Би: даргаа.. Өнөөдрийн хурал эхэлчихлээ.. Яриагаа эхлэхгүй юм уу? *ширээ тогших*

Тэюун: юу? Аан. Тийм хурал. Болохгүй ээ тарж болно

Хэёон: гэхдээ даргаа 2 хоногийн дараа зуслан руу явна

Тэюун: надад юм бодох тэнхэл алга. Одоо тарж болно

Бүгд тарж яваад өнөөх л дүр зураглал. Би өрөөг цэвэрлэж Тэюун харин ширээн дээр хөлөө тавин нүдээ анин сууна.

Би түүнийг ширтэн хэсэг суулаа. Ямар нэг юм болсон юм болов уу? Хүний санаа зовоогоод байх юм. Ямар муу хүн бэ? Гэхдээ би түүнд...

Би: нөгөө.. Тэюун аа~

Тэюун: мм?

Би: зүгээр үү? Ямар нэг юм болоо юу?

Тэюун: зүгээр биш бол зүгээр болгож өгч чадах юм уу?

Би: юу?

Тэюун: чадахгүй бол миний хэрэгт битгий оролц

Би: юу. Нөгөө би..

Надад үнэхээр хачин санагдаж байна. Гомдох уу? Уурлах уу?  Яах ёстой вэ? Хэл ам нэг л эвлэхгүй юм. Үгүй ээ, энэ чинь одоо. Ямар хаврын тэнгэр шиг ааштай хүн бэ? Мэдэх тусам улам хэцүү хүн шиг.. Энэ хүний дэргэд хаврын тэнгэр илүү тогтвортой байх. 

Би: е-ер нь чи яагаад надад ингэж муухай ханддаг юм? Би чамайг ойлгохгүй байна. Нэг бол үнэхээр хачин зан гаргаж энхрийлээд. Нэг бол.. нэг бол.. *хоолой зангирах* Намайг битгий энэ олон мэдрэмжиндээ төөрөлдүүл. Гэж арай хийн хэлчихээд уйлан цүнхээ шүүрээд гарав.

Тэюуны талаас

Сүин тэгж хэлээд уйлаад гарчихав.

Би: Сүин. Гэж хий дэмий л сарвайн үлдэнэ. Үнэхээр Сүины буруу байхгүй байхад би яагаад түүнд ингэж хандаад байгаа юм? Миний хуучин найз охин жирэмсэн болсон нь Сүины буруу биш шүү дээ. Бодоод байхад би түүнээс аль хэдийн сэтгэлээ татчихсан юм шиг. Сүин надад эрхэм нэгэн болсон юм шиг.

Гэртээ ирэн хичээлээ хийх гэтэл нэг л анхаарал төвлөрч өгөхгүй Сүиныг яаж байгаа бол гэж бодоод байв. Түүнд үнэхээр би тийм олон зан гаргасан юм байх даа? Түүнийг мэдрэмжиндээ төөрүүлсэн юм байх даа? Мэдрэмжиндээ төөрүүлнэ гэж ер нь яг юуг хэлээд байгаа юм бол? Би түүнд сайн гэж хэлээгүй, сайн биш ч гэж хэлээгүй.. Байз даа. Энэ юм байх даа? Тэр надаас тодорхой хариулт хүсээд байгаа юм болов уу? 

Би: аан Хэёон аа. Сүины дугаарыг өгөөч?

Хэёон: аан за би зурвас явуулчихъя

Чамайг хайрлах ба хайрлахгүй 8 шалтгаан Where stories live. Discover now