2

1.2K 81 5
                                    

Хичээлүүд үргэлжилсээр нэгэнт цайны цаг болжээ. Хичээлийн цаг дэндүү урт болохоор Тэюуныг бодож л цагийг барж байх шив дээ би ч. Өөр ангийн хүнийг крашлах ч амаргүй юм аа. Зөвхөн завсралгаан, хоолны цагаар л түүнийг харах боломжтой. Тэр харах хугацаа нь дэндүү богинохон, ядаад хоолны цагаа жоохон урт болгож болохгүй л байх даа. За намайг Тэюуныг удаан хараг гээд сургууль хоолны цагаа уртасгана ч гэж юу байхав дээ. Түүнийг хармаар байгаа ч өглөө ямар эвгүй байдалд орлоо доо. Түүний царайг харж чадахгүй нь. 

Би: өнөөдөр хоол идмээргүй байнаа Хэёон аа..

Хэёон аа гэснээс Тэюун намайг Сүин аа~ гэсэн юм байна штэ? Ийм хурдан ингэж ханд өгч болдог юм уу даа? Ахх яагаад үргэлж Тэюуныг бодоод байгаагаа ойлгохгүй нь ээ. Уг нь энэ жилээс хичээж, мундаг хүн болъё гэж бодсон юмсан. Ганц залуу гарч ирэх төдийд л сатаарчихаж болохгүй юмсан.

Хэёон намайг цохиод: чи тэнэг болчихоо юу? Нисэх гэж байгаа аятай яагаад байгаа юм? Явж юм идье *чирэх*

Хэёон намайг хүзүүдчихсэн явж байгаад хоолны танхимын өмнө Дуёон Тэюун хоёртой таарав.

Дуёон: манай хөөрхөн ангийн даргыг яаж байгаа чинь энэ вэ? Хэёон ааа~~~

Юу? Дуёон сая Хэёоныг Хэёон аа~ гэв үү???????

Тэюун биднийг нээх тоолгүй цааш оров. Юу болов? Би буруу юм хийчихсэн юм болов уу? Тэр надад дургүй болчихсон юм байх даа? Ийм хурдан уу? Намайг бүтэлгүй, орон гаран охин байна гээд хаяж байгаа юм байх даа? Аааа юу болоод байна аа? 

Бид 4 нэг ширээнд суун хооллолоо. Гэхдээ энэ хувь тавилан биш гэж үү? Дуёон Тэюун хоёр сайн найзууд, Хэёон бид хоёр сайн найзууд, гэтэл Хэёон Тэюуны туслах, Дуёон миний туслах болчихсон? Багш нар албаар ингэсэн юм болов уу? Би арай л их юм бодоод байна уу даа? Анх удаа л надад бодох зүйл ийм их гарч ирж байгаа юм байна. 

Дуёон надад шошноосоо өгөөд: миний ангийн дарга сайн идээрэй за юу? *толгой илэх*

Би: а-аан.. Т-тэр-----

Хэёон тэр шошнуудыг аваад: Сүин шошны харшилтай.

Дуёон: уучлаарай мэдсэнгүй

Би: үгүй дээ~ зүгээр

Хэёон: Тэюун! Ямар нэг юм болоо юу? Яагаад дуугаа хураачихав?

Тэюун: би хоолоо чимээгүй идэх дуртай

Бид хоолоо идчихээд хажуугийн кафегаас кофе авч уулаа. Тэюун одоо хүртэл чимээгүй явсаар л байна, хүний урманд нэг удаа ч болов над руу хялам ч хийсэнгүй. Кофегоо уугаад цэцэрлэг орох гээд явж байтал хажуунаас хүүхдүүд хашхирахад наашаа  бөмбөг чиглэн ирж байв.

Чамайг хайрлах ба хайрлахгүй 8 шалтгаан Where stories live. Discover now