4

1K 67 6
                                    

Тэюуны талаас

Багш: ангийн даргаа. Нөгөө зуслангийн үйл ажиллагаа юу болж байна?

Би: бид ярилцаж байгаа. Бэлдэж байгаа

Багш: танилцах үдэшлэг заавал байх ёстой шүү

Би: ойлголоо

Хэёон: гарцгаая Тэюун.

Бид хоолны танхимд ирэхэд Дуёон Сүин хоёр өөд өөдөөсөө харан сууж байлаа. Их л дотно харагдаж байв. Энэ хоёрыг ийм байхыг харахаар уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Хачин мэдрэмж мэдрэгдээд байх юм. 

Би Сүин-ий хажууд очин суухад тэр бага зэрэг гайхан харсан ч удалгүй Дуёон руу харан яриагаа үргэлжлүүлэв.

Сүин: би очоод уух аваад ирье

Би: хамт явах уу?

Сүин: би өөрөө чадна *явах*

Сүин буцаж ирэхдээ бүдрээд ширээний өнцөг мөргөчихлөө.

Би: зүгээр үү?

Дуёон: Сүин аа

Сүин шууд л ухаан алдчихав. Дух нь нилээн гүн шарх авсан байв. Би шууд түүнийг өргөн сувилагчийн өрөө рүү гүйлээ.

Сувилагч: за энд хэвтүүлчих. Тэгээд чи гарч байгаарай

Би: ойлголоо гээд гарлаа

Хэёон уйлан: яанаа гайгүй болов уу?

Би мөрөн дээр нь зөөлөн цохиод: тэр зүгээр ээ

Дуёон: чи юу мэдэх юм?

Би: юу?

Дуёон: ямар аймар шархдсаныг нь харсан байж зүгээр гэнээ? Битгий бүхнийг мэддэг юм шиг аашлаад бай *явах* 

Удалгүй Сүин сэргэлээ. Хэёон ч түүн дээр очин уйлж унжаад л.. 

Хэёон: чамайг үнэхээр хүнд бэртлээ гэж айж байлаа *гараас нь барих* 

Сүин: мм..

Би: үнэхээр зүгээр үү? Өвдөж байгаа юм байна уу? 

Сүин: байхгүй ээ. Дуёон хаана байгаа юм? 

Би: юу? Аан би тэрийг дуудчихъя аа 

Би Дуёон руу залган түүнийг дуудахад төд удалгүй тэр гүйн ирлээ. 

Дуёон: Сүин аа~ зүгээр үү? Өвдөж байгаа юм байна уу? 

Сүин: толгой л жоохон өвдөөд байна. 

Дуёон: тийм үү? Тэгвэл энд жоохон амарч байгаад явцгаая. Одоо та хоёр явдаа. Тэр амрах хэрэгтэй байх гээд хөшгийг татлаа. 

Чамайг хайрлах ба хайрлахгүй 8 шалтгаан Where stories live. Discover now