НЭГ. 12 ЖИЛИЙН ӨМНӨ

11.8K 561 8
                                    

"Тэртээ тэргүй чи ганц бие биз дээ? явчихаад ир. Дажгүй залуу байгаад та 2 гэрлэх ч юм бил үү? Хэдэн жил ингэж ганц биеэрээ явах гээв?" гэж хамгийн сайн найз минь болох Ёни намайг толгой түрүүгүй загнасаар ажиллуулдаг хоолны газраасаа хөөх шахам гаргав. Гомдоллон эрхэлсэн нүдээр түүнрүү эргэн харвал харин өөдөөс явахгүй бол ална" гэх харцаар хардаг байгаа.
"За явлаа даа" гэж амандаа үглэж Ёнирүү хэлээ гаргачихаад цааш гудам уруудан алхаж эхлэллээ. 

Би одоо 28 настай, багш мэргэжилтэй, нэгэн ахлах сургуульд багшилдаг хүн л дээ. Хажуугаар өнгөрөх шилэн барилгын тусгалд өөрийгөө олж харвал уг нь хүнд гологдохооргүй тун дажгүй бие хаатай, урт долгиолсон үсээ цэвэрхэн гэгч нь янзлаад уруулаа ягаанаар будаж нүд минь гэрэлтэж харагдана. Ажилдаа дуртай, тусдаа гэртээ, хадгаламжиндаа хөөрхөн хэдэн төгрөгтэй, би уг нь тун дажгүй эмэгтэй. Гэхдээ надад ганцхан сул тал бий.

"Би анхны хайраа одоо ч мартаагүй"
*
12 жилийн өмнө. Гванду аймаг, Ёүнжи-гүг хот.
Оршин суугч нь 200 мянга хүрэхтэй үгүйтэй жижигхэн далайн боомт хот бол миний төрсөн газар. Ахлах сургуульд дөнгөж орсон би бие муутайгаасаа болон нэг жил өнжиж өөрөөсөө нэг насаар дүү хүүхдүүдтэй суралцахаар болсон юм. Би бүр багаасаа л уушигны дутагдалтай байсан өгөөд багахан сэтгэл тавгүйрэх, сандрах, айх үед амьсгал боогдож үхэлтэй тулгардаг тул ингэж хөдөө газар амьдарч байгаа билээ. Ээж, аав 2 маань Сөүлд ажиллаж би энд эмээтэйгээ 2уулахнаа байдаг бөгөөд 60 гарсан эмээ маань ануухан хэвээрээ учир намайг асраад гэрийн ажилд оролцуулдаггүй байлаа.
Ангидаа ороод 2 сар болж одоо 6 сар гарсан ч би ганц ч найзтай болж чадсангүй. Өөрийнхөө бүрэг зангаас болоод тэр үү эсвэл хүүхдүүд намайг нэг насаар эгч болохоор харьцдаггүйгээс тэр үү мэдэхгүй ч ангидаа би үргэлж ганцаараа л суудаг байлаа.
Хичээл эхлэх хонх дуугарч анги удирдсан багш маань төрөх дөхсөн том гэдсээ данхалзуулсаар ангид орж ирэхэд түүнийг 2 хүн даган орж ирэв.
Энэ л миний анхны байсан юм. Бүр анхны харцаар гээч...
Багшийн дагуулж ирсэн тэр 2 хүний нэг нь өндөр, царайлаг, яг л үлгэрт гардаг ханхүү шиг, цагаан цамцныхаа ханцуйг тохой хүртлээ эргүүлэн шуугаад дээд 2 товчоо задгай орхисон, хөх хүрээтэй нүдний шил нь үнэхээр сайхан зохиж, тас хар гутал нь алмаз шиг л гялалзаж, инээмсэглэхэд цухуйх шүднүүд нь нүд гялбуулсан тийм л хүн байв. Би 2р салааны хамгийн урд суудаг учир тэр хүн яг л миний нүдний өмнө байсан юм.
- За хүүхдүүдээ сайн байцгаана уу? Та нарт өнөөдөр хэлэх 3 мэдээ байна. эхнийх нь би өнөөдрөөс эхлээд жирэмсэний амралтаа авлаа. 
Багшийг ингэж хэлмэгц ангийнхан сэтгэлээр унасан хоолойгоор мөөрөлдөв.
Багш инээмсэглээд яриагаа үргэлжлүүлэн 

МИНИЙ АНХНЫ ХАЙР ДУУССАН)Where stories live. Discover now