ДОЛОО: СЭТГЭЛ

3.9K 371 3
                                    

  Одоо үе.
Өөдөөс минь харан суух энэ хүнийг би хамгийн сүүлд 9 жилийн өмнө харсан. Асуух юм маш их, гомдолломоор үгс ч бас амаар минь дүүрэн байгаа ч яриагаа юунаас эхлэхийг ойлгохгүй дэмий л түүнрүү ширтэнэ. Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй байна. харин би түүний нүдэнд өөрчлөгдсөн харагдаж байгаа болов уу?
"тэгэхэээр чи одоо багш болчихсон юм биз дээ? Зорилгодоо хүржээ. Чамайг чадна гэж мэдэж байсан юм"
Би: хаана байж байгаад одоо гэнэт гарч ирж байгаа чинь энэ вэ?
"маш их санасан шүү Жи Юүн"... миний асуултанд хариулсангүй. Гэхдээ энэ үгийг сонсоод би яг л өсвөр насандаа байсан шигээ хөөрөн догдоллоо.
*
5 сарын 9. Миний төрсөн өдөр. Би багш болно гэж шийдсэнээсээ хойш одоо хичээл гэдэг зүйл л хийх болсон. Ахлах ангиа төгсөх хүртэл одоо дахиад 8хан сар л үлдсэн. Алдсан цаг хугацаагаа нөхөж хичээлээ улам шамдан хийх ёстой. Өвлийн зузаан цамц, биеийн тамирын өмдтэйгээ би хичээлийнхээ ширээний ард ухаан мэдрэлгүй сууж байгаад нэг цаг хартал 11:35 болж байлаа. Миний төрсөн өдөр дуусахад дахиад 25хан минут дутуу байна гэж бодож дуусаагүй байтал миний утас дуугарлаа. Барагтай бол дуугардаггүй утасруу минь Сөүлд байгаа ээж аав, бас Тэхёноос өөр залгах хүн байхгүйг мэдэх учир харалгүй шууд авав.
Тэхён: юу хийж байна?
Би: хичээл.
Тэхён: мангар.
Би: юу гэж байгаа юм? Хүн хичээл хийж байна гэхээр?
Тэхён: гараад ирээ. Үүдэнд чинь байна. хурдлахгүй бол би уурлана шүү.
Би утсаа таслаад шуудхан гарахаар хаалга зүглэсэн ч өрөөнийхөө үүдэнд байх толинд өөрийгөө нэг харсанаа арай ч ингэж царайлаад гарч болмооргүй санагдан, өнөөх том цамцаа тайлж шидээд оронд нь нимгэн нэхмэл цагаан цамц углаад, өмдөө тайлан шилбэ татах урттай юбка өмсөн, үсээ задгайлаа. Өөрийгөө ингэж бэлдэхэд бараг 5 минут болчихсон учир одоо Тэхён уурлачихсан гэдэгт бараг 99 хувь итгэлтэйгээр инээд алдан гэрээсээ гараад хажууд нь очин шуунаас нь зууран авав.
Би: Тэхён аа, удаан хүлээв үү?
Тэхён: ямар их уддаг юм.
Би: сүртэй шд.
Тэхён: тэр яахваа. Явцгаая. Цаг алга.
Тэр намайг дагуулан гэрээс минь холгүйхэн айх далайн эрэгт ирлээ. 5 сар гарсан ч далайн салхи оройдоо сэрүүхэн байсан учир би багахан даарч байв.
Тэхён: чи өөрийгөө үдэшлэгт явна гэж бодоо юу? ухаан муутай амьтан гээд өмсөж явсан цамцаа миний улаан нүүрлүү шидэж орхив.
Би: аятайхан өгчихөөч дээ гэж үглэсээр цамцыг нь өмслөө.
Тэхён: одоо их гоё зүйл харуулья. Энийг хар даа.
Түүний гартаа барьсан шилэн саван дотор хэдэн арван гэрэлт цох гэрэлтэн байлаа. Би хараад л шууд уулга алдав. Энэ үеэр гэрэлт цох олно гэдэг уулнаас алт хайхаас ч хэцүү шүү дээ.
Тэхён: энэ чиний 19 насны төрсөн өдрийн бэлэг гээд өнөөх савныхаа тагыг автал олон арван гэрэлт цох агаарт эргэлдэн нисэж эхэллээ. Шөнийн харанхуйд тэдгээр гэрэлт цохнууд яг л газарт буугаад ирчихсэн одод шиг харагдаж байсанд би нүдээ ч салгаж чадсангүй.
Тэхён: таалагдаж байна уу?
Би: маш их. Чи яаж ийм олныг олсон юм бэ?
Тэхён: ахдаа итгэ. Би юу ч хийж чадна.
Би: баярлалаа. Тэхён аа. үнэхээр эрч хүчтэй болчих шиг боллоо. Үнэндээ хичээл хийхээс шантарч эхэлж байлаа л даа. Сөүлийн багшийн их сургуульд орох тийм ч амархан биш болохоор...
Тэхён: чи багш болно гэсэн чинь Ким Согжиноос болсон уу? гэх түүний асуулт намайг хэсэг зуур чимээгүй болгосон ч би багахан инээмсэглээд толгой дохив.
Би: магадгүй ингэвэл тэр хүнд бага ч болов ойртох юм шиг, тэр хүнийг олж чадах юм шиг санагдаад...гэхдээ тэр ганц шалгаан нь биш ээ, би багадаа багш болвол гоё доо гэж боддог байсан юм.
Тэхён: би чамайг хичээж байгааг мэдэж байна. чи одоо зорилгоо олсон. Тийм болохоор одооноос хичээ. Бууж өгөх тухай бодох ч хэрэггүй. Би ч бас хичээнэ. Гэхдээ хэрвээ уйдах юм бол хамтдаа хөгжилдөж болно шүү. Би хэзээд бэлэн.
Би: надад чам шиг найз байгаад би маш их баярлаж байна.
Тэхён: ашгүй дээ. Чамд л сайн хэрэг.
Бид 2 тэнгэрт замхаран сарних олон гэрэлт цохнуудыг удтал ширтэн зогссон тэр төрсөн өдөр миний амьдралын хамгийн мартагдашгүй төрсөн өдөр болсон юм.
*
Би маш их хичээж байлаа. Тэхён ч ялгаагүй. Бүтэн зуныг бид хамтдаа номын санд өнгөрөөж хичээл эхлэх үед өдөр бүр сургуулийн номын санд хичээллэх болсон. Тэхён хүрээгүй нүдний шил зүүх болсон бөгөөд заримдаа түүнийг хичээл хийх үедээ уруулаа хазлан, амаа үе үе ангайхыг и харах дуртай байсан. хүүхдүүд надад нэг их ач холбогдол өгч тоохоо больсон ч Тэхён бид 2г байнга хамт байдагт гайхдаг байлаа. Хичнээн бид өөр өөр анги ч гэлээ бүхий л боломжоороо байнга хамт хичээлээ хийдэг байсан юм. Заримдаа Тэхён бид хамт нөгөө том хотруу явж нууцаар цэнгээний газарт орж бүжиглэж, хөгжилддөг бөгөөд тэр нь гэхдээ зөвхөн шалгалтууддаа сайн оролцосн тохиолдолд л юм.
11сар болж элсэлтийн шалгалт дөхлөө. Маргааш бид элсэлтийн шалгалтаа өгөх ёстой.
Орой хичээлээ хийгээд сууж байтал эмээсүү барьсаар орж ирээд миний орон дээр суухад би түүнрүү эргэн хараад инээмсэглэв.
Эмээ: охин минь, өнөөдөр ядаж жаахан эртхэн унтахгүй юм уу?
Би: эрт унтнаа. Одоо бараг унтах гэж байна.
Эмээ: чи маргааш шалгалтаа дуусгаад Тэхёныг аваад ирээрэй. Би хоол хийчихээд хүлээж байя.
Би: ойлголоо эмээ. Хайртай шүү гээд хүзүүгээр нь тэврэн эрхлэхэд эмээ минь намайг "ивий миний охин" хэмээн эрхлүүлж байлаа.
*
Маргааш өглөө нь гэрээсээ гартал Тэхён манай үүдэнд байдгаараа инээчихсэн зогсож байлаа. Би түүнрүү гүйж очоод дугуйнд нь сундалтайл хөмсөгөө өргөн муухай харав.
Тэхён: өөрийнхөө дугуйгаар яваач
Би: залхуу хүрээд байна аа. тэгээд ч тэр хотод очоод дугуй унах аймар санагдаад байна. зүгээр л ингээд явцгаая.
Тэхён инээмсэглээд бид боомтын зүг хөдөллөө.
Бидний шалгалт өнөөх том хотод зохион байгуулагдсан бөгөөд Тэхён бид 2 бүх шалгалтууд дээр өөр өөр ангид хувиарлагдаж, хоорондоо завсарлах үеэр л хальтан уулзалдаж, хамт авчирсан өдрийн хоолоо идэв.
Өглөөний 9 цагаас оройн 5 цаг хүртэл үргэлжилсэн шалгалт арай хийн нэг юм дууслаа.
Бид харих замдаа усан онгоцны хэтэг дээр зогсоод жаргаж байгаа нарны зүг харна. Тэхён дүрэмт хувцасан дээрээ хөх, улаан эрээлжсэн шоотой ороолттой, бас өнөөх хүрээгүй шилтэйгээ нарны зүг харан инээмсэглэнэ. Түүнийг харах бүрт надад сайхан байдаг. Зүгээр л яг гэр шиг мэдрэмж. Халуун дулаахан, үргэлж хамт байхаар тийм мэдрэмж. Намайг өөрлүү харан инээмсэглэж байхыг харсан Тэхён надруу хараад "юугаа ингэтлээ хараав? Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу?" хэмээн шоглоомтойгоор хэлэв.
Би: үгүй ээ, зүгээр л сайн харж авах гээд. Хэрвээ их сургуульд орчихвол бид 2 одоогийнх шигээ өдөр бүр уулзахгүй шүү дээ. Бас чи найз охинтой болчихвол бүр ч худлаа. Тэгээд л—одоо ганцхан миний найз байгаа чиний төрхийг сайн харж авмаар санагдаад гэж хэлээд инээмсэглэв.
Тэхён: мангар. Би байна аа... хүмүүс нэг нэгнээ гэж бодож л байвал хичнээн хол байсан ч сэтгэл нь хоорондоо улаан утсаар холбоотой байдаг гэж итгэдэг. Тийм болохоор би чамаас хичнээн холдсон ч , бүр үхсэн ч бай, бидний холбоо тасрахгүй. Ойлгов уу? гээд салхинд хийсэх үсийг минь улам бүр арзайлган инээд алдлаа.
Би: тэгвэл Жин бид 2 ч бас улаан утсаар холбогдсон болов уу?
Тэхён: чи одоо болтол хүлээсээр л байна уу? бараг 2 жил болчихлоо.
Би түүнд хариу хэлсэнгүй, чимээгүйхэн л инээмсэглээд жаргах нарыг ширтэнэ.
Энэ цаг мөчүүд үүрд үргэлжилдэг ч болоосой.
*
Биднийг гэрт иртэл гал тогооноос амттай хоолны үнэр үнэртэж байлаа. Инээлдсээр гал тогоондоо ороод би амаа даран уулга алдаж харин Тэхён сандран, шалан дээр ухаангүй хэвтэх эмээрүү минь гүйв. "үгүй ээ, энэ л биш шүү, миний эмээг битгий аваарай бурхан минь" гэж би нүднээсээ нулимс асгаруулан залбирсаар байв.
Эмнэлэгийн үүдэнд эмээгээ хагалгаанд орж дуусахыг хүлээн суух зуур Тэхён миний дэргэдээс алхам ч холдсонгүй. Хажууд минь яг л уул шиг хамт байж намайг уйлах бүрт аргадан, мөрийг минь зөөлөн товшиж байв.
Сөүлд байдаг ээж аавруугаа утас цохиж, тэр 2 яаран гарсан гэснээс хойш хэдэн цаг өнгөрсөний дараа эмээ хагалгаанаас гарч ирэв. эмч нар түүнийг нас барсан гэж хэлэх үед тэнгэр дээрээс минь тэр чигтээ нураад ирсэн... яг л үүлгүй нартай өдөр гэнэтхэн над дээр аянга цахиж байгаа мэт. Намайг чангаар уйлан, орилохд Тэхён л миний дэргэд байж, намайг тэврэн аргадаж байлаа. Тэр шөнө миний амьдралын хамгийн урт шөнө болсон юм.
Маргааш өглөө нь ээж аав 2 Сөүлээс ирэв. Хамгийн хурдан нислэгээр ирсэн ч тэд дэндүү оройтсон байсан юм. Би тэднийгээ хараад шуудхан тэврэн уйлж, бид 3 олон жил уулзаагүй уулзалт минь ийм л эмгэнэлтэйгээр өрнөж билээ.
Эмээгийн ажил явдалд маш олон хүн ирэв. 5 хоног сунан үргэлжилсэн ажил явдал арай хийн дуусч, гэр эзгүйрэхтэй зэрэгцэн миний сэтгэл хэлэхийг аргагүйгээр хоосорсон байлаа.
Том өрөөнд ээж аав 2 намайг аваад Сөүл буцах тухай ярьж байгааг санаангүй сонсчихлоо.
Би: би Сөүл явахгүй ээ.
Аав: охин минь..
Ээж: чи одоо энд ганцаараа үлдэж болохгүй ээ, бие чинь муудвал яах юм?
Би: тэгсэн ч би ядаж эмээгийн 49 хоног ч дуусаагүй байхад энэ газрыг орхихгүй.
Аав: Юүн
Би: өөр ярих зүйл байхгүй ээ. Энэ олон жил намайг энд орхичихоод одоо гэнэт ээж аав шиг загнаж, захирах гэхээ боль. Би энд эмээтэйгээ үлдэнэ.
Нулимстай нүдээр тэдэнрүүгээ муухай харчихаад гэрээсээ гүйн гарлаа. Гадаа анхны цас будран орж углааштайгаа, бас нимгэн цамцтай би даарсандаа элгээ тэврэн гудамжаар уйлан алхасаар. Тэгтэл ардаас минь миний нэрийг дуудах сонсогдов.
"Юүн" гэх танил, дөлгөөхөн хоолой. Би удаанаар эргэн харлаа. Тэр зогсож байв. Үргэлж л дэргэд минь байдаг хүн. Намайг түүнрүү харан нүдээ бүлтэлзүүлэн уруулаа хазлаж уйлахгүйг хичээн зогсох зуур тэр өмнө миний ирээд намайг энгэртээ наан тэвэрлээ. Тэр үсийг минь үнэрлэн, толгойг минь илнэ. Аргадаж тайтгаруулсан мэт тийм л тэврэлт,... миний хамгийн их хүлээсэн мэдрэмж.
Тэхён: уучлаарай, би дэндүү их удчихлаа.
Би: тэхён... Тэхён...Тэхён...Тэхён... хоолой минь зангиран үүнээс өөр хэлэх үг олдсонгүй. Удалгүй түүний энгэрт цурхиртал уйлан шигдээд хэзээ ч тавихгүй юм шигээр чангаар тэврэнэ.
*
бид 2 удтал гадаа сууж, тэр надад өөрийнхөө гутлыг, хүрэмтэйгээ тайлж өгөөд оронд минь миний углаашыг өмсчихсөн сууна. Гадаа цас зөөлнөөр будрах ч уусан даруйдаа шахам хайлж байлаа.
Би: би Сөүлрүү явахгүй ээ.
Тэхён: би ч чамайг явуулахгүй.
Би: чи шийддэг юм уу?
Тэхён: тэгнээ. Би шийднэ. Гэснээс эртхэн хэлчихье. 12 сарын 31нд чи надтай хамт хөл бөмбөг тоглоно шүү.
Би: яагаад заавал тэр өдөр гэж?
Тэхён: тэр бол—
Түүний яриаг таслан хэн нэгэн миний нэрийг "Юүн аа" дуудахад бидний сууж байгаа газраас холгүйхэн зогсож байгаа хүнрүү бид 2 2уулаа харан алмайрав. Бидний нүдний өмнө Жин зогсож байлаа. Урт шаргал пальто, хүрэн ороолт, бор хүрээтэй нүдний шил, гартаа жижигхэн хар ачааны цүнх барьчихсан. Би суудлаасаа год үсрэн босоход Тэхён харин удаанаар босов. Тэр яг хэвээрээ, намайг харах харц, нүдээ цавчилах хөдөлгөөн, надруу удаанаар алхах алхаа гээд... тэг яг өмнө минь тулж ирээд эхлээд надруу дараа нь Тэхёнруу харав.
Тэхён: яах гэж ирээв? Чи энд ямар эрхтэй гэж ирээв хэмээн хашхичив
Жин: Юүн...
Тэхён: зайл. Чи энд хэрэггүй
Жин: би Юүнтэй ярилцмаар байна. Тэхён аа, түр орхиоч дээ.
Тэхён: ярилцах гэнээ? Энэ хүүхэд чамаас болж – чамаас болж- гээд ууртайгаар Жинийг заамдан авав.
Жин: би ердөө л ... би эмээгийн чинь тухай сонссон... би чамайг удаан хүлээлгэх гээгүй чч, ердөө л – ердөө л чамд тохирох хүн шиг хүн болчихоод эргэж ирэхийг хүссэн юм. Юүн аа, надтай ярилц л даа...
Би зүгээр л нүднээсээ нулимс дуслуулан зогсоно. Тэгтлээ хүлээсэн хүн минь байтал, тэгтлээ санан бэтгэрсэн хүн минь байтал, уулзангуутаа тэврэнэ, санаж үхэх шахсаа хэлнэ гэж зүүдлэн хүлээсэн хүн минь байтал яг одоо түүнийг хараад зүгээр л хоосон мэдрэмж төрж байна.
Тэхён: чи энэ хүүхдийг юу туулсаныг мэдэх үү? Чи хүн шиг хүн болох гэж алга болохынхоо оронд хажууд нь байх ёстой байсан юм. Дандаа хажууд нь байж хамгаалах ёстой байсан юм өөдгүй новшоо!!!
Тэр Жинрүү ийн архираад газарт унатал нь хүчтэй цохив. Жин уруулаа барин газарт унасан ч надруу харсаар л байсан... Тэхён түүний дээр сандаалж суугаад дахин хэд хэдэн удаа цохиход Жин буцаан Тэхёныг цохиж унагаагаад тэр 2 барьцалдан зодолдож эхлэхэд би арай хийн ухаан орлоо. Тэр 2руу гүйн очоод Тэхёны гарнаас татан Жинээс холдуулах гэхэд тэр холдсонгүй. Жиний ардаас очин хувцаснаас нь татаж байхдаа болиоч хэмээн уйлан орилж байлаа. Би Жиний гарын шуунаас татах үед тэр угз татахад би аргаш саван газарт унав. Намайг унахыг хараад тэр 2 уулаа болин надруу сандран гүйж ирэхэд би арай ядан амьсгалж байлаа.
Би: боль, хараал ид. Больцгоогооч. та 2г үзэн ядаж байна.
Энэ миний хамгийн сүүлд санаж байгаа зүйл. Ингэж хэлээд л би ухаан алдчихсан. Өвчин минь сэдрэн, би амьсгалж чадахаа больчихсон юм.
*
Юүнийг ухаан алдан унахад Тэхён Жин 2 сандран түүний зүг гүйсээр очиход Жин яахаа үл ойлгон сандарч харин Тэхён шуудхан Юүнийг нуруундаа үүрэв.
Жин: тэр-
Тэхён: чи Юүний тухай яг юу мэдэх вэ? Замаас зайл. Хэмээн шүднийхээ завсараар сийгүүлэн хэлээд Юүнийг үүрсээр эмнэлэгийн зүг хар хурдаараа гүйлээ. Жин ч түүнийг дагав.
Эмнэлэгт очиход эмч нар Юүнийг дамнуурган дээр тавив.
Тэхён: уушигны дутагдал. Амьсгал нь боогдож эхлээд 4 минут болсон. 2 минутын өмнөхийг хүртэл бага зэрэг мэдэгдэхтэй амьсгалж байсан. одоо харин мэдэгдэхгүй байна. гэхдээ судас нь үл ялиг лугшиж байгаа. Яаралтай хүчил төрөгч залгаж, уушигны хийг соруулах хэрэгтэй.
Эмч нар Тэхёнруу гайхан харсан ч түүний хэлсэн бүхэн үнэн зөв байсан тул шуудхан эмчилгээндээ орцгоов.
Жин харин юуг ч үл ойлгон зогсож байлаа. Тэр толгойгоо салаавчлан эмчилгээний өрөөний гадна суух Тэхёны дэргэд очоод "Юүн яачихсан юм бэ?" хэмээн нам дуугаар асуув.
Тэхён: уушигний дутагдал. Төрөлхийн өвчин. Бага багаар эдгэрдэг ч гэсэн сэтгэлээр унах, хэт хөөрөх, уурлах, цочирдох гэх мэт үеүүдэд сэдрэх аюултай.
Жинийг хэлэх үгээ олж ядан алмайрах зуур эмч нар гарч ирээд "одоо аюулгүй ээ, оношлох гэж цаг аваагүй учир тэр одоо зүгээр. Сая ухаан орчихсон. Ар гэртэй нь холбоо бариарай. Та 2 орж уулзаж болно" гээд цааш явав.
Жин тэр 2 уралдах шахам өрөөнд ороход Юүн амьсгалын гуурстай хэвтэж байлаа. Царай нь бага зэрэг цонхийсон ч аль болох инээмсэглэх гэж оролдоно.
Тэхён: зүгээр үү?
Юүн: мм
Тэхён: чи эндээс гар... хэмээн Жинрүү архирхад Юүн гарнаас нь барин авав. Тэхён түүнрүү итгэж ядан харсан ч Юүний нүдэнд нулмс хурсан байхыг хараад уртаар амсьгалаа гарган өөрийгөө тайвшируулаад Жиний хажуугаар мөрлөн өрөөнөөс гарав. Тэхёнийг гарч явсаны дараа Жин Юүний өмнө ирэн зогслоо. Тэгээд гарнаас ньзөөлөн атгаад өмнө нь сөхрөн суув.
Жин: дэндүү удаан хүлээлгэсэнд уучлаарай. Юүн аа, би- би- би -
Юүн: одооноос надтай хамт байх юм уу?
Жин:....
Юүн: үгүй байх нь ээ...
Жин: чамайг ахлах сургуулиа төгсөх хүртэл... би чиний амьдралд төвөг удмааргүй байна.
Юүн: би их удаан хүлээсэн.
Жин: намайг уучлаарай. Эмээгийн чинь тухай сонсоод- би чиний дэргэд ирэхийг хүссэн...Юүн, би өөрийгөө чиний төлөө л байна гэж бодож байсан ч дахиад л чамайг зовоож байх шиг байна тийм үү?
Юүн: ....
*
Тэхён эмнэлэгийн дээвэр дээр суугаад ус уунгаа өөрийнхөө бага насыг дурсана.
9 жилийн өмнө.
Сөүлийн хүүхдийн төв эмнэлэг.
"Тэхён аа, Тэёон аа, тариагаа хийлгээрэй" гэсээр сувилагч эгч орж ирэхэд айсан Тэхёны нүдэнд том том нулимс хуралдан хацрыг нь даган бөмбөрч эхлэв.
Сувилагч: уйлж болохгүй шүү дээ, Тэхён аа
Тэхён: би өвдөх дургүй.
Сувилаг: Тэхён аа, эгчдээ хөөрхөн инээмсэглэлээ харуул л даа. Тэёон эгч чинь ийм зоригтой байхад чи эр хүн байж уйлж болохгүй.
Тэёон: Тэхён аа, ээж аав 2т чамайг уйлсан гэж хэлнэ шүү, тэгвэл бид 2 дахиад л эмнэлэгт хэвтэх хэрэгтэй хэмээн хамрандаа амьсгалын гуурстай хажуу орон дээр хэвтэх охин хэлэв. Түүний биеийн байдал Тэхёныхоос илүү дор байгаа бололтой, илүү дорой харагдана.
Тэхён: чи эгч юм чинь...
Сувилагч: ихрүүд юм байж. Хөөрхөн гэдэг нь
*
Шөнөөр эмч нар шуугилдаж эхлэхэд Тэхён сэрэв. Хажуу оронд нь хэвтэж байсан Тэёоныг тойрон эргэлдэх эмч нар сандралдан нааш цааш гүйлдэж байлаа. Тэхён айж хөнжилөөрөө толгойгоо бүтээн уйлж эхлэв.
*
Тэхён орных нь дэргэд өөрийг нь унтаж байгаа гэж бодоод хоорондоо ярилцах ээж аавынхаа яриаг сонсоно.
Ээж: Тэёоны уушигыг донор болгох хэрэгтэй...
Аав: чи үнэхээр тэгж бодож байна уу?
Ээж: саяхан их хүнд ирсэн Жи Юүн гэж охин байгаа гэсэн. Тэр охин- донор олдохгүй бол үхнэ. Хэрвээ Тэёоны уушгийг өгвөл ядаж л- ядаж л охин минь тэр чигтээ шороонд булагдахгүй, бас тэр хөөрхий охин дахиад хэдэн жил ч болов амьдарч чадна. Өвгөөн, тэгцгээе...
Аав: Тэхён сэрэх нь, ханиа, битгий уйл...
*
Тэхён тамхиа асаан сороод шөнийн тэнгэрийн зүг удаан гэгч нь ширтэв.  

МИНИЙ АНХНЫ ХАЙР ДУУССАН)Where stories live. Discover now