ХОЁР: ДАЛАЙН ХӨӨС

4.8K 393 4
                                    

  Зуны амралт эхэлж амьдрал минь нэгэн хэвийнээр үргэлжилж эхэллээ. Өглөө сэрнэ,хооллоно, тэгээд унтана. Үнэндээ өвчнөөсөө болж гэр эмнэлэг гэж явдаг байсан надад хөршийн хүү Жиминээс өөр найз гээд хэлчих хүн байхгүй ч Жимин өнгөрсөн жил Сөүлд сурахаар явснаас болж би үүрдийн ганцаардалдаа үлдсэн билээ.
Энэ өдөр ч ялгаагүй өглөөний цайгаа уучихаад эмээтэй хамт хэсэг зурагт харан сууж байтал хаалганы хонх дуугарлаа.
Эмээ: хэн бэ? Ирэх хүн байхгүй дээ?
Би: би оччихьё. Та сууж байгаарай
Хаалгаруу очоод "хэн бэ" гэж асуусан ч хариу байсангүй. Гайхан хаалгаа нээтэл өөдөөс минь хэн нэгэн намайг тэврээд авав. Тэр Жимин байлаа. Бурхан минь тэс өөр, болчихож.
Жимин: Юүн золиг минь
Би: Жимин. Чи өндөр болчихож
Жимин: уулзаад хэлэх үг чинь энэ үү? Хэмээн инээд алдав
Би: чи чинь тагжгар байсан... бурхан минь ингээд ирэх гэж ор л доо
Бид 2 дотогш орвол эмээ Жиминийг хараад бөөн хөл хөөрцөг болон тэрүүгээр нэг хоол унд бэлдэн дэгдэж, Жимин надтай хамт буйдан дээр зэрэгцэн суугаад гарнаас минь атгасаар "ёстой их саналаа шүү" хэмээн баяртайгаар хэлэв.
Би: чи сайн байсан уу? Сөүлд хүүхдүүд чамайг дээрэлхсэн үү? Найз охинтой болсон уу? ээж аав чинь сайн уу?
Жимин: тайвшир, удаанаар асуу гэсээр тэр инээд алдаж -нэгдүгээрт би маш сайн байсан. Харж байна уу? Би эндээс явахдаа чамаас намхан байсан, харин одоо өндөр. Хоёрт би хүнд дээрэлхүүлэх хүн мөн үү? Золиг минь. Гуравт найз охин байхгүй ээ, Сөүлийн охид аюултай. Ээж аавын хувьд сайн байгаа. Би энд амралтаараа ирсэн юм хэмээн хариулахдаа жижигхэн хуруунуудаа дараг тоолох нь надад түүний бага байых үеийн төрхийг тэр чигт нь санагдуулах тул би Жиминийг хүзүүгээр нь тэврэн зүүгдээд чихэн дээр нь хашгичив.
Би: бурхан минь, би хичнээн их санасан гээч. Ганцаардаж үхэх шахлаа
Жимин: харин чи? Чи ямархуу байна? ахлах сургуульдаа орсон уу?
Би: орсоон. Одоо нэгдүгээр ангид сурж байгаа. Яахав ойрдоо бие тун дажгүй байгаа
Жимин: ашгүй дээ. Чамд санаа зовж байлаа. Найзтай болсон уу?
Би: найз- нэг хүү байгаа. Их сонирхолтой юм шиг санагдаж, найзууд болсон гэж бодож байна.
Жимин: хүү гэнээ? Амжуулдаг золиг
Би: тийм утгаар биш ээ. Гэхдээ би хүнд дурласан
Жимин: тэнгэр минь. Чи тоглоогүй биз? Хэн юм?
Би: манай ангийн багш
Жимин санаа алдаад: больж үз. Юу ярьж байгаагаа өөрөө сонсож байна уу? багш гэнэ шүү
Би: болохгүй юу байгаа юм?
Жимин: за тийм дээ. Анхны хайр угаасаа бүтдэггүй юм чинь.
Би: хөөе
Жимин: заза, тоглож байна гэм
Эмээ идэх уух зүйл авчирч бид 2той нийлсэнээр энэхэн яриа тэгэс гээд дуусав. Удалгүй бид 2 гадагшаа гарч хүүхэд байхдаа тоглодог байсан шигээ тоглохоор явцгаалаа.
*
Далайн эрэгт байдаг жижигхэн далан дээр суугаад бид 2 зайрмаг долооно. Гадаа өнөөдөр аймшигтай хурц нар шарж, идэж байгаа зайрмаг маань юу юугүй хайлж байлаа.
Жимин: тэгээд тэр багш чинь ямархуу хүн юм?
Би: ханхүү
Жимин: тэрнээс өөр өө. Чамд ямар юм? Сайн хүн юм уу?
Түүнрүү харвал тэр бүр жинхэнээсээ асууж байгаа нь илт байлаа.
Би хэсэг бодож байгаад :тэр надад их сайн ханддаг... мэдээж багшийн л хувиар л даа гээд санаа алдав.
Жимин: зүгээр дээ. Чи хичээгээрэй. Би ч бас хичээж байгаа.
Би: тэгвэл хэн нь түрүүлж сайн хүнээ өөрийн болгохоо үзэх үү?
Жимин: миний сайн хүн энд байхгүй, бүр ядаж солонгост ч байхгүй шүүдээ. Би яах юм?
Би: болно доо. Болно.
Бид инээлдэн сууж байтал доор далайн эргийн элсэн дээр хэдэн бага сургуулийн хүүхдүүд элсээр байшин барьж тоглож байтал тэднээс арай жаахан томхон хүүхдүүд тэд нарыг дээрэлхэж, тоглоомнуудыг нь булааж эхлэв.
Би: золигнууд чинь-
Жимин: очих нь уу?
Би: мэдээж. Хүн дээрэлхүүлэхийг хараад зүгээр суух юм уу?
Бид 2г доошоо буун очоод ёстой буулгаж тавих царайгаар том хүүхдүүдийн нэгийг нь чихдэн авав.
Би: золигнуудаа, хүүхдүүд дээрэлхэхээ боль
Том жаал: тавиач, хөгшин авгай
Би: чи хэнийг авгай гэнээ? Ёстой муу золиг чинь үхмээр байна уу чи
Том жаал: би чамайг ахдаа хэлнэ шүү
Би: хэл л дээ чи... жаахан хүүхэд дээрэлхээд яадаг муу-
Гэнэтхэн ардаас том эрэгтэй хүний дуу гаран " юу болоод байна" хэмээн бидний зүг ирэв.
Эргээд харвал нүдэндээ ч итгэсэнгүй. Ким багш бидний зүг яаран ирж байлаа. Би нөгөө хүүхдийн чихийг хурдхан шиг тавив.
Ким багш: Жинёон аа, яасан?
Том жаал: энэ авгай намайг дээрэлхээд байна
Жимин: чи өөрөө хүүхдүүд дээрэлхээд байсан биз дээ?
Ким багш: Юүн аа- чи?
Би: үгүй ээ, харин би –багшаа, танай дүү юм уу?
Ким багш: тийм ээ, миний үеэл- энэ золиг
Жаахан хүүхдүүд намайг өөсрдийг нь өмөөрч байсан гэж ам уралдуулан шаагиж эхэллээ.
Жимин: багш гэнээ? Арай нөгөө?
Би: чишшш-
Ким багш: тэгэхээр Юүнаа энд хууль сахиулсан юм биз дээ? Чамайг ийм зүйл хийнэ гэж итгэхгүй нь ээ. Чи их даруухан шүү дээ
Би: үгүй-
Жимин: Юүн даруухан гэж үү?
Ким багш: үгүй юм уу?
Би: тэр- би даруухан шдээ 

МИНИЙ АНХНЫ ХАЙР ДУУССАН)Where stories live. Discover now