ГУРАВ: ЖААХАН ХҮҮХЭД

4.2K 370 3
                                    


Наадмын өдөр боллоо. Хичнээн 2 долоо хоног өдөр шөнөгүй бэлдсэн, бас надад зүгээр л тайзан дээр гарч ирээд өндөрлөсөн хэсгээс ургашаа зассан зөөлөн матрасан дээр унахаас өөр хийгээд байх зүйл байхгүй ч гэсэн маш их сандарч байлаа.
Жимин надтай хамт хувцас солих зориулалтаар бэлдсэн асар дотор сууна. Тэр намайг тоглолтын хувцасаа өмсөн гарч ирэхийг хүлээнгээ наадмын талбайгаас авсан хоолоо ам дүүрэн чихэн идэж байлаа.
Би хувцасаа сольж дуусаад итгэлгүйхэн хөшиг нээн гарвал Жимин амандаа байсан хоолыг асгаруулан гайхах нь тэр.
Би өмссөн жуллета загварын шилбээр татсан цагаан даашинз цэцгэн титмэнд холбосон торон гивлүүртэй байх бөгөөд үсээ бага зэрэг долгиолуулан янзлаад зохион байгуулагч эгчээр нүүрээ будуулж яг л жинхэнэ сүйт бүсгүй мэт болсон байсан юм. Өөрөө ингэж хэлэх эвгүй ч би толинд өөрийгөө хараад үнэхээр үзэгсгэлэнтэй байсанг санаж байна.
Жимин: чи яг л жинхэнээсээ гэрлэх гэж байгаа сүйт бүсгүй шиг харагдаж байна.
Би: зүгээр байна уу? хэмээн ичингүйрэн хариуллаа. Энэ үеэр асарт Ким багш орж ирэв. Тэр орж ирэнгүүтээ нам гацаж орхилоо. Намайг цоолох шахам ширтэх түүнийг хараад би ичсэндээ нүүрээ буруулах шахсан ч ингэж хичээж хөөрхөн болчихоод түүнд харагдахыг,сэтгэлийг нь догдолуулахыг хүссэн далдхан сэтгэлээр түүнрүү зориглон инээмсэглэв.
Ким багш хэсэг надруу харж байснаа ухаан орсон мэд нүдээ цавчилан шүлсээ залгиад: Юүн аа, чи үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Би: баярлалаа багшаа.
Жимин: өө, би 00 орохгүй бол өмдөндөө баах нь гэж хэлээд биднийг үлдээн гарахдаа надруу нууцхан ирмэсэн нь миний инээдийг хүргэв.
Ким багш: яагаад инээгээд байгаа юм?
Би: зүгээр л... та энд яах гэж?
Ким багш: энийг өгөх гээд-
Багш ардаа нууж байсан цэцгээ гаргаж ирлээ. Үнэхээр сайхан... нугад ургадаг цэрлэг цэцэгсийг түүгээд цагаан өнгийн туузаар ороожээ. Бурхан тэнгэр минь би баярласандаа одоо ч тэнгэрийн оронруу хальсан ч яахав, үнэхээр жаргалтай байна. багш цэцгийг надад өгөхдөө өөрөө бага зэрэг ичсэн бололтой чих нь улайчихсан байлаа.
Би: баярлалаа багшаа
Ким багш: зүгээр дээ, тайзан дээр чамд хэрэг болох байх, илүү үнэмшилтэй гэж бодоод сая ирж явах замдаа түүсэн юм. Гэхдээ чи үнэхээр сайхан харагдаж байна.
Би: баярлалаа... багшаа та тоглолтын дараа надад зав гаргаж болох уу?
Ким багш: бололгүй яахав. Багш нь амттай юм авч өгнөө гэж хэлээд үсийг минь муухай болгохгүй гэсэндээ толгойг минь зөөлөн илэв. Өнөөдөр би түүнд сэтгэлээ илчилэх ёстой.
*
Тоглолт эхэллээ. Гадаа харанхуй болсон ч наадмын уур амьсгалаас болж хүмүүс маш ихээр цугларчээ. Энд тэндгүй, хоол зарж байгаа мухлагууд ажиллаж, тоглоомын лангуунууд ч олноороо эгнэж. Энэ жижигхэн арал хотод амьдардаг бараг бүх хүн энд байна уу гэлтэй. Гэрлэн чимэглэлүүд үзэгсгэлэнтэйгээр гялтагнан, хүн дүүрэн цугларсан тайзан дээр эхлээд ардын бүжгийн үзүүлббэр, дараа нь циркийн үзүүлбэр, үүний дараа бөс дуу бүжиг гээд олон арга хэмжээнүүд явагдаж, эцэст нь миний ээлж ирлээ.
Тайзан дээр настай эмгэн гарч ирээд сүнс эмэгтэйн түүхийг хүүрнэнэ. Үлгэр мт тэр түүхийг хүмүүс чих тавин чагнаж өнөөх бүсгүйг хавцал дээр ирлээ хэмээн хэлэх үед би тайзруу гарлаа. Олон хүний нүд над дээр ганцхан тусаж, гэрэлтүүлгүүд бүгд унтран ганцхан над дээр дугариг гэрэл тусан, далайн дуу чангаар цуурайтна.
Тайзан дээр ганцхан над дээр тусах гэрлээс болж би өмнөө байгаа хэнийг ч олж харж чадахгүй байлаа. Оргил цаг ирж эмгэнийг үлгэрээ дуусгахтай зэрэгцэн би энэлэн шаналсан төрхөө гээн, жаргалтайгаар инээмсэглээд өндөрлөсөн тайзнаас унахаар аргашаа нэг алхав. Хүмүүсийн уухайлах сонсогдоно. Дахин нэг алхлаа. Энэ удаад би айж эхэллээ. Над дээр туссан гэрэл аажимаар бүдгэрэн тайзны өмнөх хүмүүс харагдаж эхлэв. Хүн хайртай хүнээ хаанаас ч олж харж чаддаг гэж үнэн бололтой. Ким багш  нүдэнд минь тусав. Гхдээ тэр надруу биш дэргэдээ байгаа эмэгтэйрүү харж байсан юм. Дахиад ганцхан алхахад би тайзны ирмэг дээр ирсэн байв. “мэдээж түүнд хэн нэгэн байгаа, байсан, цаашдаа байх болно” энэ бол энгийн л зүйл. Түүнийг сэтгэлдээ хэн нэгнийг тээгээгүй гэж би яагаад найдаж байснаа ойлгохгүй юм. би инээмсэглэн 2 гараа алдлаад аргаш уналаа.
*
Тэхён тоглолт болж байгаа тайзыг нэг их сонирхолгүй тайзны хажуухан талд хүний хөлөөс холхон тамхи татан сууна. Гэтэл тайзны тоглолтууд үргэлжилсээр Юүн тайзан дээр гараад ирэв. Түүний цагаан даашинз, цэцгэн титэм, торон шивлүүр, гартаа атгасан цэцэг, ягааран харагдах уруул, энгийн үеийнхээсээ тэс өөр, өөртөө итгэлтэй харцыг хараад гайхан орхив. Тэр Юүнээс харц салгасангүй. Харин Юүний унах цаг ирэхэд тэр тайзны ард тулаад ирчихсэн байлаа.
Юүн аргаш унах үедээ тайзны ард зогсох өөрлүү нь харав. Хоромхон зуур хүрэхгүй тэрхэн хугацаанд Юүний нүднээс урсах нулимсыг Тэхён олж харсан байлаа.
Тэр шууд л Юүний зүг алхав. Юүн матрасан дээрээс буугаад шуудхан нөгөөх асарлуу алхаж байх замд нь Тэхён барьж авлаа. Гэсэн ч тэр тэрхэн зуураа харамсав. Үнэхээр уйлсан байж... уйлаагүй байгаасай, уйлаагүй байгаа гэж найдаж байсан Юүний нүднээс том том нулимснууд бөмбөрөн унаж байв.
Тэхён: яагаад?
Юүн: юу?
Тэхён: яагаад уйлж байгаа юм?
Юүн: би уйлж байна гэж үү?
Юүн өөрийнхөө уйлж байгааг ч мэдээгүй хэрэг үү? Хацартаа хүрч үзээд урсаж байгаа нулимсаа арчин гарлуугаа гайхан харсан Юүн санаа зовсон бололтой Тэхёноос гараа татан аваад нулимсаа арчих зуураа нүднийхээ будгыг нүүрээрээ нэг тарааж орхив.
Тэхён: хөөе. Мангар юм уу? яагаад уйлаад байгаа юм? Ким багшид хаягдчихаа юу
Юүн: хэн? Юу? яасан гэж? Чамд хамаагүй.
Бага зэрэг уурласан Юүн цааш эргэх гэхэд нь Тэхён дахин татан зогсоов. Энэ удаадЮүн түүнрүү бүр ууртайгаар харлаа. Тэгсэн ч Тэхён тоосонгүй. Урт цамцныхаа ханцуйгаар нүүрийг нь арчиж эхлэв.
Юүн: юу хийгээд байгаа юм?
Тэхён: чи дараа нь надад баярлана.
Юүн: больж үз. Би явах хэрэгтэй байна.
Тэхён уруулаа долоон бага зэрэг гонсойн үлдсэн ч Юүний унагаад явсан хөх дугтуйг газраас олоод гайхан харан ардаас нь дуудсан ч Юүн эргэж харсангүй.
*
Би асарт орж ирээд өөрийгөө тайвшируулан,өвчин хөдөлчихгүй байгаасай хэмээн залбирч байлаа. “магадгүй найз нь, хамаатан нь, эсвэл дүү нь байх. тийм зүйл байдаг шүү дээ”
Ким багш асарт орж ирлээ. Түүнтэй хамт сая тайзны урд байсан эмэгтэй байв. Түүнийг хараад намайг уйлсанг минь мэдчихвий гэсэндээ аль болох холхон зогсов.
Ким багш: Юүн аа, чи ёстой гайхалтай байлаа. Үнэхээр үнэмшилтэй. Яг л жинхэнэ сүнс эмэгтэйг харж байгаа юм шиг. Жаргалтай хэрнээ гунигтай... төгсгөл хэрнээ эхлэл шиг тийм төрх. Үнэхээр төсөөлж ч байгаагүй, яг л хэн нэгнийг тэгтлээ хайрлаж байгаа юм шиг...
Би:т-тийм үү?
Ким багш: энэ нээрээ- миний их сургуулийн нэг ангийн найз. Хан Наүн. Удахгүй хуримаа хийх гэж байгаа юм. Манай хотын далайн эрэгт гэрлэх ёслолооо хийнэ гэсэн. Сайхан байгаа биз?
Наүн: чи үнэхээр сурагч хэрэг үү? Ингээд харсан үнэхээр жаахан хүүхэд шиг харагдаж байна шүү. Сая тайзан дээр үнэхээр л дурлаж, нас биед хүрсэн гайхалтай эмэгтэй шиг ббайсан. За Согжин аа, би сүйт залууруугаа явлаа. Удалгүй ирээрэй, хамт ууцгаая
Ким багш: тэгэлгүй яахав. Баяртай
Наүн гэх эмэгтэй гарч явах үед би тэнгэрт нисэж байлаа. Бурхан намайг ивээж байгаа бололтой. Тэр Ким багштай ямар ч холбоогүй байх нь... тэгвэл би одоо...
Ким багш: Юүн аа- чи зүгээр үү? Яасан бэ?
Би: айн?
Ким багш: би түрүүнээс хойш чамтай яриад байхад чи огт сонссонгүй. Юу бодоод байгаа юм бэ?
Би: тэр- та юу ярьсан билээ?
Ким багш: амлалт... би чамд амласан биз дээ? энэ тоглолтонд орвол хүслийг чинь биелүүлнэ гэж?
Би: аан... тэр үү?
Ким багш: гомдоож байна шүү. Намайг дэндүү үл тоогоод байгаа бололтой.
Би: үгүй дээ... тэр зүгээр л- та миний ямар ч хамаагүй хүслийг биелүүлэх юм уу?
Ким багш: би эр хүн шүү. Хэлсэн амандаа заавал хүрдэг эр хүн. Тэгээд юу юм? Хүсэх зүйл чинь...
Би: би таныг- таныг дахиж багшаа гэж дуудмааргүй байна.
Хамаг зоригоо шавхан хэллээ. Яг л багш гэж дуудах бүрт бидний дунд хана байгаа юм шиг санагддаг байсан учир түүнийг дахиж багш гэж дуудахыг хүсэхгүй байсан юм. Харин тэр надруу гайхсан харцаар удтал харлаа. Ямар утгатай ингэж хэлсэнийг минь ойлгох гэж хичээх шиг түүний нүд нь надруу асуусан харцаар ширтэнэ.
Ким багш: яагаад? Би багшийн хувьд муу хүн гэж үү?
Би: тэр тийм биш ээ... зүгээр л... үнэндээ би, би таньд нэг зүйл өгөх гэсэн юм. Тэр-
Халаасаа ухсан ч байсангүй. Миний захидал байхгүй байна. яагаад байхгүй гэж? Би гарцаагүй даашинзныхаа халаасанд хийсэн... яагаад?
Намайг халаасаа ухан мэгдэх зуур багш бүр гайхаж гүйцсэн байлаа. Би эцэст нь дахиад л уйлах гэж байх шиг байна. яагаад байхгүй байгаа юм бэ? Би гарцаагүй халаасандаа хийсэн байтал... гэнэтхэн багш миний гарнаас бариад авав. Би түүнрүү сандран харвал тэр инээмсэглэллээ
Ким багш: ойлголоо. Багш гэж битгий дууд. Өгөх зүйл чинь алга болчихсон бололтой. Битгий хай. Чи уйлах гээд байна. би эмэгтэй хүн уйлахыг харах хамгийн дургүй.
Би: гэхдээ тэр зүйл-
...Тэр намайг эмэгтэй хүн гэж хэлсэнд дэндүү их баярлаж байгаа ч миний захидал...
Ким багш: намайг зөвхөн 2уулахнаа байх үедээ Жин гэж дуудаж болно. Сургууль дээр заавал багшаа гэж дуудах хэрэгтэй шүү. Ойлгов уу?
Би: гэхдээ-
Ким багш: чиний сэтгэл санаа тиймхэн байх шиг байна. хүсвэл би чамд амттан авч өгөх үү? Жаахан хүүхдүүд амттанд дуртай биз дээ?
...жаахан хүүхэд... тийм дээ... би чинь жаахан хүүхэд. Би түүнээс гараа татаж аваад хажуугаар нь зөрөн асраас гарлаа. Тэр миний ардаас дуудсан ч би эргэж харсангүй. Уйлж байгаагаа харуулмааргүй байна. би жаахан хүүхэд юм чинь уйлах нь аргагүй, хүүхдүүд угаасаа л уйлдаг.
Өмнө минь Тэхён дугуйтайгаа ирэн зогсов. Тэр надруу инээмсэглээд “суучих, сэтгэл санаа чинь муухан байгаа бололтой, би дээрдүүлээд өгье” гэлээ. Ардаас Ким багш гарч ирээд надруу ирж явааг харангуутаа би түүний дугуйнд сундаллаад “хурдхан яваарай” гэв.
Тэхён: ойлголоо, үйлчлүүлэгчээ
*
Бид 2 явсаар далайн ойролцоо ирэхэд зуны зөөлөн салхи нүүрлүү минь үлээнэ. Би Тэхёноос зүүгдэхээ болиод 2 гараа алдлан алгаараа салхийг мэдрэн нүдээ анив. Толгойдоо зүүсэн гивлүүр минь салхинд намирч Тэхёны амандаа аялах дуу чихэнд минь сонсогдоно. 
Бид Жимин бид 2н хамт сууж байсан өнөөх далангын ирмэгт тулж ирэхэд би дугуйнаас нь буулаа.
Тэхён: чи сэлмээр байна уу?
Би: үгүй ээ
Тэхён: тэгвэл би сэлнэ.
Тэр фодволкоо гуталтайгаа хамт тайлж орхиод далангын ирмэгт тулж зогсоод надруу эргэн харав.
Тэхён: чи сэлэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? шөнө далай илүү зугаатай байдаг юм
Би: хүсэл алга.
Тэхён: аймхай охин. чи үнэндээ айж байгаа биз дээ?
Би: ҮГҮЙ
Тэхён: тэгээд? Чамд ийм зүйл хийх зориг байхгүй ээ, шөнийн далай, танилцаад удаагүй хөвгүүн
Тэр янзыг минь үзсэн байртай надруу харна. Чи чадах уу гэсэн шиг л. Би багаасаа л хор шартай хүүхэд байсан учир түүнд басагдахгүй гэсэндээ зоригоо чангалаад толгойн дээрхи цэцгэн титэм, гивлүүр, бас өмсөж явсан гутлаа тайллаа.
Тэхён: болж байна. үсрэх үү?
Би: асуух юм юу байна.
Тэхёныг огт хүлээлгүйгээр би шуудхан шөнийн далайруу үсрэн орлоо. Ус хүйтэн, бас эргэн тойрон ямар ч чимээгүй, яг л намайг тэврэлт шиг хүлээн авсан далай... Тэхён миний ардаас үсрэн орж ирээд тэрүүгээр умбан шумбан сэлж эхлэв.
Би: бах чинь ханав уу?
Тэхён: харин чи? Чи уйлахаа больсон уу? чам шиг уйланхай ядаргаатай охидуудад би хичнээн дургүй гээч
Би: чи юугаа мэддэг юм
Тэхён: Ким Согжин. Чи тэрэнд сайн биз дээ? Тэнэг амьтан. энэ чинь хайр биш. Хайр ийм байдаггүй юм, тэгээд ч тэр чамайг жаахан хүүхэд гэж л харж байгаа.
.Түүний үгс яг л зүрхэнд зоогдсон хадаасыг улам гүн зоох шиг санагдаж байлаа. Би уурлан..үгүй ээ, үнэн гэдгийг нь мэдэж байгаа учир түүнд гомдсон ч байж мэдэх юм шуудхан далайн эрэгрүү сэллээ. Харин тэр ардаас минь “харж байна уу? чи ийм л хүүхдээрээ. Чи үнэндээ хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй” гэж хашхирсаар үлдэв.
Эрэг дээр гараад өнөөх даланруу буцан алхаж гутал гивлүүрээ аваад ус дуслуулсаар эргэтэл миний өмнө Ким багш... үгүй ээ Жин зогсож байх нь тэр.
*
Одоо үе.
Үнэхээр тэр үед би хайр гэж юу болохыг мэддэггүй байж. Хайр гэдэг зүйл төсөөлсөнөөс ч илүү хүчтэй, баярлуулж, жаргалтай болгож, бас өвтгөж чаддаг гэдгийг. Нүүрэнд минь энэ тухай бодох бүрт тодордог өнөөх инээмсэглэл тодрон би аягатай кофеноосоо дахин нэг балгалаа. Рестораны хаалга онгойх чимээ гарч ардхан талд “энд Жи Юүн гэх хүнтэй уулзах ёстой, 2 хүний ширээ захиалсан” хэмээх нь сонсогдлоо.

МИНИЙ АНХНЫ ХАЙР ДУУССАН)Where stories live. Discover now