Би Мэдиг бэлэн болох хүртэл томоотой гэгч нь сууж байлаа.Гэнэт зургийн аппаратаа санан өөрийнхөө зургийг болон Мэдигийн зургийг хэд хэд дараад авав.Гадаа талбайд хүүхдүүдийг цуглараарай гэсэн дохио гарч энд тэндээс хүүхдүүд ирж байгаа нь сонстлоо.Миний гарын алга хөлөрч яахаа мэдэхгүй ийш тийш холхиж байтал Мэди мөрнөөс минь бариад "Хүүе,тайвшир охин минь! Энэ байдлаараа нүүрний хөлс чинь ялгарч хамаг будгийг чинь урсгах нь байна.Жоннид муухай харагдахыг хүсэхгүй байгаа биз дээ" гэж хэллээ.Тэр сүүлийн өгүүлбэрээ хэлэхдээ хөмсгөө өргөн инээх нь намайг улам ч сандрааж байлаа. Би Мэдигээс дахиж Жонни таалагдаж байгаагаа нуухыг хүсээгүй тул түүнийг дэмжин толгой дохилоо.Тэр ч урдаас минь гялалзсан нүдээр инээмсэглээд намайг орон дээр суулгав. Би түүн рүү гайхан "Бид гарахгүй юм уу?" хэмээн асуухад тэр толгойгоо бага зэрэг сэгсэрснээ "Угаас үдэшлэгний гол дүрүүд бага зэрэг хоцрох нь зүйтэй байдаг юм." гэж хэлээд нүдээ ирмэх нь тэр.Би ширээн дээрх савтай усыг аван ууж байтал хаалга руу харж байсан Мэди над руу хурдтай гүйж ирэн савтай ус аваад "Чи миний бүтэн арван минутын ажлыг үгүй хийчихлээ Эвэ!" тэр ингэж хэлээд цааш эргэн ахин будагтай цүнхээ ухан уруулын будаг гаргаж ирээд "Наад уруул чинь савтай усны амсарт бус коктэйлний нарийхан соруул болон Жоннигийн урууланд зориулсан будалт юм шүү!" гэж хэлээд ахин тодруулан будаж эхлэв.
Тэр сая юу гэчхэв? Жоннигийн урууланд зориулсан гэв үү...Тэгэхээр Жонни бид хоёр өнөөдөр үнэсэлцэж магад гэсэн үг үү...Ахх! Энэ зүйлийг бодоход л миний хамаг бодол замбараагүй болж би контролоо алдаж байна.Яахав,ийм үзэсгэлэнтэй болчихсон байгаа юм чинь түүнийг зоригтойгоор үнэсэж чадах л байх...гэхдээ мэдэхгүй л юм.
Мэди бид хоёр нийлэн утсаар болон аппаратаар зураг авцгааж,би түүнээс сургууль дээр болсон зарим хөгжилтэй зүйлсийн талаар сонсон инээлдэж байтал гадаа нэг ая явж эхэллээ.Тэгээд микрофоноор "Үдэшлэг нээснийг мэдэгдэж байна" хэмээн Стэвэн хэлэхэд Мэди намайг татан "За одоо гарцгаая!" гэж хэлээд үүд рүү чиглэлээ.Би түүний гарнаас чанга атган өндөр өсгийт дээрээ уначихгүйг хичээн талбайн уух юмны хэсэгт очин Мэдитэй цуг зогсов.Тэр гарт минь коктэйль атгуулаад "Өнөөдөр үзүүлээд өг охин минь!" гэж хэллээ.Би түүний урдаас инээмсэглээд тайз руу харахад Жонни ажлаа эхлэх гэж байгаа бололтой чихэвчээ зүүж байх нь тэр.Эргэн тойрноо харахад бүгд л охин хөвгүүдээрээ нийлээд авсан байх бөгөөд би л ганцаараа Жонни руу ширтэн зогсож байлаа.Жонни хэдий тайзан дээр гоё харагдаж байсан ч би түүнийг миний дэргэд байсан бол гэж өөрийн эрхгүй хүсэж байлаа.
YOU ARE READING
⍨The Summer We Had⍨
Teen FictionХэрвээ чи над дээр зун л ирэх юм бол Би бурхнаас гуравхан улирлыг хүснэ Хэрвээ чи над дээр бусад улиралд ч мөн адил ирэх юм бол Би бурхнаас ганцхан зуныг л хүснэ