1

11.2K 545 11
                                    


Би хүүхэд байхаасаа л адал явдал хайж хаа нэгтээ явахыг хүсдэг байсан.Мэдээж эцэг эхийн хамтаар биш шүү дээ. Ерөнхийдөө бол чөлөөт зуслан бол миний хамгийн том адал явдал гэж би боддог байлаа.

Харин одоогийн нөхцөл байдалд 17 хүрсэн би гэдэг хүн зуны туршид орон дээрээ хэвтээд ном унших нь л миний гол ажил болж байв. Энэ нь хэдийгээр муу зүйл биш ч гэсэн эцэг эхийн минь хувьд тийм ч таатай санагдахгүй байлаа.Тэгээд тэд намайг зуны гурван сарын туршид надтай ижил насны хүүхдүүдийн хамтаар дүрэм журам гээд байх зүйлгүй нэгэн зусланд амруулахаар шийдсэн явдал нь миний айдсыг төрүүлж байсан ч багын минь адал явдал эрэлхийлэгч занг минь баярлуулсан явдал байлаа.

"16-18 насныхны зуслан. Ямар ч дүрэм байхгүй!"

" Миний түвшинд муу хэмээн нэрлэгдсэн хөвгүүдтэй гурван сарын хугацаанд унтах болно."

"Бас би эцэг эхдээ намайг үүний нэг болгосонд баярлаж байгаа."

Ингэснээр миний зуны амралт бүрэн утгаараа баллагдана гэдгийг би мэдэж байв.Учир нь би гэдэг хүн сургуулийнхаа хамгийн ичимхий охин. Хэрүүл маргаан,үл ойлголцол болох бүрт холдоод явчихдаг миний хувьд яаж ямар ч дүрэм журамгүй замбараагүй зусланд очих амрах билээ дээ?  Энэ нь тэр чигээрээ дайны талбарт нүцгэн гартай орох мэт л санагдаж байлаа.

***

"Эвэлин, одоо чи бэлэн болох хэрэгтэй. Автобуснаасаа хоцорч болохгүй биз дээ?" аавын дуу цуурайтсаар өрөөнд минь орж ирэв.Шударгаар хэлэхэд би хоцрохыг хүсэж байна.Би хэзээ ч эцэг эхтэйгээ зуслангийн талаар ярьж байгаагүй.Энэхүү зуслангийн талаар бага зэрэг л ярьсан.Үнэхээр өчүүхэн хэсгийг.Гэхдээ би үүнийг үнэхээр их хүсэж байсан ч нөгөө талаараа бас хүсэхгүй байгаагаа одоо хэлж чадахгүй байх.Ээж миний санаа зовсон царай руу хэсэг ширтэж байснаа мөрөн дээр минь гараа тавиад "Энэ чамд сайнаар үйлчлэх болно оо" гэж хэлэв.Гэхдээ миний бодлоор энэ үг "Би нэг их удаан онгоноороо үлдэхгүй" гэж буй мэт л сонсогдож байв.Гэхдээ би бараг л хэзээ онгоноо алдахаа мэдэж байсан юм.

Би цүнхээ баглаад ардаа үүрэн,зуны хугацааг өрөөндөө өнгөрүүлж чадахгүй гэсэн бодолдоо гүнээр санаа алдаад өрөөгөө орхилоо.Бурхан минь,энэ үнэхээр гунигтай байна.

Автобусны буудал дээр ирэхэд би сургуулийн ноймор нэг муу залуу болох Жонни болон түүний сайн найз болох Нэйт болон тэдний галзуу шүтэн бишрэгчид болсон гурван залуусыг холоос олж харав.Би машинаа орхихыг үнэхээр их хүсэхгүй байсан ч надад орхихоос өөр боломж байгаагүй тул маш дурамжханаар машинаас буув.Гэтэл ээж жолооны талаас над руу дөхөн "Хараач,тэнд үнэхээр царайлаг хоёр хөвгүүн зогсож байна!" хэмээн нүд нь гялалзан хэлэв.Би нүдээ эргэлдүүлэн тэдний зүг ч харалгүй шал руу ширтэн зогслоо.Мэдээж,ээжийн хэлсэн хоёр хөвгүүн хэнүүс вэ гэдэг нь ойлгомжтой.Би зүгээр л тэднийг намайг ажиглаагүй байгаасай гэж бодон зогсохоос өөр зүйл хийж чадахгүй байлаа.

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now