12

2.9K 328 15
                                    

Би түүний царайг ширтсээр салхи хүчтэй үлээхэд л түүнээс харцаа салгав.Бид нилээн хад асгатай газар ирсэн байх бөгөөд тэр намайг тэвэрсэн хэвээр далай руу ширтэж юу ч үл хэлнэ.Гар нь хүчтэйгээр мэдрэгдэж байсан ч түүний нүд сул дорой харагдаж байх нь тэр.Сонин юм,би зүүд гэж нэрлэхэд дэндүү бодит тэрхүү үйл явдал дунд түүнийг аль хэдийнэ уучлаад түүнийх болно гэчихсэн байхад...бодит ертөнцөд бид учраа ололцоогүй хэвээр байна.Одоо магад тэр юу ч хэлэхгүй энэ чигээрээ надаас холдсон ч миний зүрх сэтгэл түүнийг уучилчихсан хэвээр л байх болно.Тэр үйл явдал бодит бус байсан ч хамаагүй.

Тэр урагш алхахад салхи хүчтэй салхилж далайд том том давалгаа үүсгэж байлаа.Би түүний хийх үйлдлийг тааварлаж ядан түүн рүү гайхан харсан ч өөрийн эрхгүй айдас төрж биеэ чангалав.Бид нэг л мэдэхэд цээж хүртлээ далайд орсон байх бөгөөд дахиад цааш явбал Жонни хөл алдах нь ойлгомжтой байсан тул би бараг л хашхирах дөхөж байлаа.Тэр урагш ахин нэг алхахад миний амьсгаа давхцан,нүдээ тас анин,түүний хүзүүгээр чанга тэврэн цээжинд нь наалдлаа.Ард хүүхдүүдийн бидний нэрийг дуулдах нь сонстож,эргэн харвал хөвгүүд наашаа алхацгааж байх нь тэр.Би түүний гараас мултрахыг хичээлгүй зөвхөн түүн рүү айдастай ч гэсэн итгэхийг хүссэн нүдээр ширтэж байлаа.Жонни бид хоёр далайн хүйтэн усанд хоёулаа чичирч байсан ч Жонни ахин урагшлахад бид хоёул усанд бүхлээрээ орчхов.Хүүхдүүдийн дуу чихэнд минь сонсогдохоо больж,Жоннигийн гарт бат бөх гэгч байсан бие минь усны урсгалаар хөвж түүнээс хөндийрч байв.Нүдээ нээвэл Жонни над руу ширтэж байх бөгөөд би гараа удаахнаар түүн рүү явуулж байтал хэн нэгэн намайг уснаас татан гаргахад би цочсондоо болоод хахаж цацаж байлаа.Калэб намайг өргөн уснаас гаргахад Мэди,Рэчел хоёр арчуураар ороон намайг цааш дагуулан явав.Стэвэн Адан хоёр Жонниг түшин далайгаас гаргаж ирэхэд Калэб Жонниг цохиж байгаа харагдлаа.Бид явсаар өрөөнд орж ирэхэд Рэчел,Мэди хоёр ус хуримтлуулж дууссаныг асуухаар явж,би арчуураар биеэ ороосон хэвээр орон дээрээ хэвтэв. Хаалга тогших чимээнд нүдээ нээн өндийвөл Калэб-н хоолой сонстов.

"Эвэ,зүгээр гэвэл би орж болох уу?" би босч очин түүний өөдөөс хаалга нээхэд Калэб болон Жэф нар зогсож байлаа.Би инээмсэглээд эргэж харан алхахад тэр хоёр ардаас орж ирэн үүдэнд зогсоод Жэф санаа зовсон өнгөөр "Яагаад нойтон бикинигээ солиогүй юм бэ? Ингэж байгаад ханиад хүрвэл хэцүү шүү дээ.Зуны ханиад хамгийн хүнд байдаг гэж хүмүүс ярьдаг."Би Жэф рүү инээгээд "Яг солих гэж байсан чинь та хоёр ороод ирлээ" гэхэд тэд бараг л гэрлийн хурдаар өрөөнөөс гарцгаав.Би ч инээгээд нөгөө хоёрын араас гарахаар болж хэрэгтэй зүйлсээ аваад усны газар руу явав. 

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now