20

2.9K 324 12
                                    


Бид Стэвэн,Лүк хоёрын машинд хуваагдан сууцгаагаад хөдөллөө.Стэвэн урагшаа замаа харангаа надаас "Цаадах чинь утсаа авч байна уу?" гэж асуухад би чичирсэн хоолойгоор арай хийж л хариулж байв.Түүн рүү зогсоо чөлөөгүй залгасаар сүүлдээ утсаа ч барих тэнхэлгүй мэт болж байлаа.Стэвэн нэг гараараа мөрийг минь зөөлхөн илээд "Бобтой уулзах магадлалтай нэг л газар байгаа болохоор бид урьтаж очвол бүх зүйл зүгээр ойлгов уу?" ийн аргадан хэлэхэд би толгой дохисоор амьсгаагаа гүнзгий гаргав.Гуйя,бид амжиж л очоосой,ямар нэгэн муу зүйл болохоос урьтаж л очоосой.

Гадаа аль хэдийнээ харанхуй болчихсон болохоор намайг бүр ч айлгаж байв.Стэвэн зуугаас давсан хурдтай явсаар нэг газар шороо босгон ирэхэд Жоннигийн машин байх нь тэр.Лүк ч ирж,бид машинаас гаран Жоннигийн машин руу гүйлдэн очиход тэр алга байлаа.Би цааш яахаа мэдэхгүй байсан ч,нөгөө хэд шууд л нэг тийшээ гүйцгээж би араас нь хоцрохгүйг хичээн хамаг чадлаараа гүйлээ.Жонни нүдэнд харагдаж эхлэхэд би бүр ч хурдаа нэмэн гүйсээр тэд ч үл ялиг хурдаа багасган намайг урдаа гаргахад би өөрийнхөө гаргаж чадах хамгийн чанга хоолойгоор түүний нэрийг дуудав.Жонни эргэж харахгүй урагш явсаар байсан тул би түүнийг гүйцэхээс өөр арга надад үлдсэнгүй.Түүний гарнаас татан,өмнө нь гаран амьсгаадан зогсоход Жоннигийн нүд маш аймшигтайгаар урдах замаа  л харж байх нь тэр.Миний толгой дээгүүр харах харц нь улам догширч байхыг би анзааран эргэн харвал цаанаас дөрвөөс таван хүн ирж байгаа бололтой байлаа.Би Жоннигийн гарыг чанга атган ахин нэрийг нь дуудахад тэр намайг сонссон шинжгүй,яг л уур хилэндээ бүрэн автсан хүн шиг байлаа.Намайг замаасаа холдуулахгүйгээр урагш алхаж эхлэхэд би хойш ухрахаас өөрцгүй байв.Хоёр гараараа хацарнаас нь барьж өөр рүүгээ харуулахыг оролдож,байдгаараа цээж рүү нь цохиж балбасан ч түүний ухаан санаа над дээр огтхон ч төвлөрөхгүй байлаа.Тэр хүмүүс улам ойртож байсан тул би бүр ч сандран яахаа мэдэхгүй байтал ашгүй нөгөө хэд Жонниг араас нь татан зогсооход Жонни "Намайг тавь!!! Би түүнийг өнөөдөр алах болно!!!" гэж хашхиран урагш яг л араатан мэт тэмүүлж байснаа хараа нь над дээр тогтон гэнэт л ухаан орох шиг болох нь тэр.Нүд дүүрэн хуралдсан нулимс минь доош урсахад Жонни над руу ойртон гараа сунгахад би хойш ухрав.

Айж байна...энэ залуугаас.Маш их.

Жонни ямар ч ухаан мэдрэлгүй байсан нь тодорхой болов.Тэр биднийг гайхан харж,хаана байгаагаа ч бас хэсэг бодож байгаа бололтой байлаа.Лүк,Нэйт хоёр ирж буй хүмүүс рүү явж бид наана нь чимээгүй үлдэцгээв.Стэвэн Жоннитой ярих гэж үгээ барж байх хооронд тэр зөвхөн над руу л ширтэж байгаа нь надад мэдрэгдэж байсан юм.Харин би зүгээр л газар руу ширтэж,түүнээс айж буй мэдрэмжээ дарах гэж хичээж байлаа.Гар минь салганаж,Жоннигийн тэр аймшигтай улайрсан харц л бодогдоод би зүгээр ч зогсоход хүндрэлтэй байсан тул шууд л Стэвэний машин руу алхахад Жонни араас ирэн гараас татав.Би түүн рүү эргэж харах гэсэн ч,айсандаа хөшингө байдалд орчих нь тэр.

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now