9

3K 327 8
                                    


Гадаах талбай хоосорч хэдхэн хүн үлдсэн бөгөөд Рэчел Калэб-г аван явахад Мэди,Алисон,Жонни бид дөрөв л үлдэв.Алисон биднээс түрүүлж дуугарсан нь Мэдигийн хацрыг зүгээр эсэхийг лавласан асуулт байлаа.Мэди ч хариуд нь "Зүгээр дээ" хэмээн дуулдах шахам хэлээд над руу харав.Мэди над руу яг л жаахан хүүхэд хэрэг хийчхээд итгэл муутайхан "намайг зодохгүй биз дээ" гэсэн харцаар эцэг эх рүүгээ харж буй мэт л байв.Харин би түүний хариуд ямар харцаар харах эсэхээ ч мэдэхгүй байлаа.Би Жоннигоос илүү Мэди-д итгэдэг,түүнийг хайрладаг,тэрнийг л үргэлж бүхний түрүүнд үздэг болчихсон байсан шүү дээ.Өнөөх ар нуруунаасаа хутгалуулна гэдэг мэдрэмж нь энэ бололтой.Хэсэг хугацааны дараа Алисон,Мэди хоёр биднийг орхин явахад би санаа алдан Жонни руу харахад тэр "Хоёулаа дараа ярилцъя" гэж хэлэх шиг болоод цааш явчхав.

Би гадаа удтал суулаа.Би яг одоогийн нөхцөл байдалд Мэди,Жонни хоёрын алинтай нь ч ярилцмааргүй байна.Ямар ч асуулт тавимааргүй,ямар ч үйлдэл хиймээргүй байна.Зүгээр л доторх амар амгаланг түрхэн зуурт ч болов олоод эндээ суугаад баймаар байна.
Хажууд хэн нэгэн ирэн суухад би нүднийхээ булангаар хальт л харав.Би Жонни эсвэл Мэди байх гэж гадарласан ч Калэб байх нь тэр.Би түүнд уур хүрч,дургүйлэхгүй байгаа нь гайхмаар.Харин ч тэр ийм байдалд ороогүй бол би хэдийг хүртэл юу ч мэдэхгүй явах байсан юм билээ ч гэж бодох шиг.Гэхдээ мэдлээ гээд яах юм? энэ бүхэн өнгөрсөн зүйл биз дээ? Тэд надад яагаад өнгөрсөн амьдралаа тоочих ёстой юм? Би ч яс юман дээрээ тэдэнд өнгөрснөө яриагүй л биз дээ...Мэдэхгүй ээ,урд нь ийм асуудалтай тулгарч байгаагүй болохоор яах ийхээ мэдэхгүй юм.
Калэб-н гар нуруунд минь хүрэхэд би бараг л суудлаасаа үсрэх шахав.Түүн рүү гайхан харвал тэр инээгээд зөөлхнөөр илж эхлэв.Хүн хүнээ тайтгаруулахдаа,аргадахдаа хийдэг үйлдэл байсан тул би түүн рүү муухан инээмсэглээд урагш харахад " Рэчел хэлэх ёсгүй байсан юм.Урд нь намайг хэлчих гэж хэд хэд ятгаж байсан ч би яаж ийгээд л болиулчихдаг байсан юм л даа.Гэхдээ тэр үед миний уур ч хэтэрхий хүрчихсэн байсан болохоор Рэчелийг болиулъя ч гэж бодсонгүй.Уучлаарай"

Калэб-с хэзээ ч ийм зөөлхөн дүр төрх гарна гэж гадарлаа ч үгүй байсан би дороо л балмагдаж орхив.Бараг л би түүнийг эргүүлээд илэх шахам л боллоо.Би гараа сэгсрэн инээгээд " Үгүй дээ,энэ ёстой та хоёрын буруу биш.Зүгээр л тэднийг хэлэхээс өмнө би түрүүлээд мэдсэн төдий л шүү дээ.Хүн бүрт өнгөрсөн амьдрал байдаг болохоор..."

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now