Энэ түүхийг би аз жаргалтай төгссөн гэж хэлэхгүй ч миний амьдралд анх удаа хайр гэх зүйлийг мэдрүүлж, зааж өгсөн нандин дурсамж минь байсан юм.
13 нас хүртэл минь намайг цовоо, сэргэлэн, аз жаргалтай гэх үгс тодорхойлж байв. Би итгэл найдварын бэлгэ тэмдэг байлаа. Үнэндээ би ухаан орсон цагаасаа асрамжын газарт асрагч нарын гар дээр өссөн юм. Гэсэн ч би байгаа зүйлдээ сэтгэл ханахыг мэддэг нэгэн байсан.
13 нас хүрээд би үрчлэгдсэн. Хэрвээ би тэр үерүү буцан очвол яав ч шинэ амьдралыг хүсэхгүй байсан биз.
Дэндүү баян айл. Намайг охиноо биш гэрийн үйлчлэгч болгохоор үрчилсэн юм. Зөвхөн хуулийн өмнө би тэдний охин. Тэднийх надаас 2 ах нэгэн хүүтэй байлаа.
Би тэр айлын хамаг ажлыг хийж, булангын халаалтгүй өрөөнд унтдаг байв. Ийм амьдралаа би үнсгэлжингийн түүхтэй адил гэхгүй, учир нь надад түүн шиг олон найз, хэрэгтэй үед тус болох загалмайлсан эх байгаагүй юм даа.
Гэхдээ одоо бодоход би тэдэнд гомдох биш, баярлах хэрэгтэй мэт. Тэд надад боловсрох боломжыг олгосон, тэд л надад амьдралыг хатуужлыг заасан.
Цаг хугацааны эрхээр би дунд сургуулиа төгсөж, хойд ахынхаа явдаг дийлдэшгүй үнэтэй ахлах сургуульд шилжиж орсноос бүх зүйл эхэлсэн юм.
•Одоогоос 4 жилийн өмнө•
Жон овогтны энгийн оройн зоог. Яг л өмнөх шигээ ширээ тойрон суусан дөрвөн хүний хэн нь ч үл дугарна. Энэ өрөөнд зөвхөн аяга халбага харшилдах чимээ дуулдах ажээ.
Гэвч энэ байдлыг ширээний тэргүүнд суусан гэрийн эзэн үргээв.
"Хэри, дүрэмт хувцас чинь ирсэн." Би түүний үгэнд юу гэж хариулахаа олж ядан сууж байтал хэн нэгний халбагаа хүчтэй шидэх нь сонстлоо.
"Ааваа! Та үнэхээр энэ гуйлгачинг надтай нэг сургуульд явуулах гээд байгаа юм уу?"
"Жон Жонгүг амаа мэд."
"Тэр намайг шившигт хутгаж орхино шүү дээ." Би толгой өндийхөөс ч эмээж байлаа. Түүний харц яг одоо намайг алахад ч бэлэн байгаа гэдгийг мэдэж байна.
Би тэнд удаан суухыг хүссэнгүй бушуухан хонгилын өрөөндөө ирлээ. Орон дээр минь үнэтэй харагдах шинэхэн дүрэмт хувцас үзэгдэнэ. Би уйлахыг эсвэл инээхийг хүсэхгүй байна. Гэвч би айж байсан юм. Жон Жонгүг намайг яаж ч магадгүй.