-OwlyChapter.1
-Өнөөдөр ч бас очиж амжихгүй нь.
Суми утсандаа ирсэн зурвасыг уншаад сэтгэлээр унасан ч яг л мэдэж байсан мэт өөртөө дэм өгөн инээмсэглэсээр гал тогоонд орж ирлээ. Шал дэмий 5 цаг хүлээчихэж. Тэгсэн ч тэрээр Тэнд бэлдэн тавьсан ширээ дүүрэн хоолнуудаа хураан цэвэрлээд унтахаар өрөөндөө орлоо.
-Маргааш ирэх юм уу?
-Мэдэхгүй байна аа. Удаан хүлээсэн үү?
-Үгүй дээ, бараг л хүлээгээгүй.
Суми хариу биччихээд унтахаар нүдээ анилаа. Хэд хэд хөрвөөсөн ч нойр нь хүрсэнгүй аргаа барахдаа зөөврийн компьютерээ асаан NCT хамтлагийн хамгийн сүүлд нийтлэгдсэн мэдээлэлүүдийг хайн уншиж эхэллээ.
Эргэн ирэлтээ саяхан хийсэн учир завгүй байгаа нь ойлгомжтой. Суми ингэж бодсоор дэлгэцэнд тодрох Тэний инээмсэглэн далласан зургийг үнсэн царайг нь гараараа илсээр дэлгэцээ унтраан хаагаад орондоо ороход сая л нэг унтаж чадахаар санагдан нүдээ анилаа.
Одоо ч болов унтвал зүүдэндээ түүнтэй илүү удаан хамт байж чадна байх.
-
"Хайраа~ сэрээрэй."
гэх хоолой сонсогдоход Суми нүдээ шууд л нээн дээрээс нь тонгойн харж байх Тэний хүзүүгээр тэврэн авлаа.
"Тэн! Тэн! Тэн! Тэн!"
Тэн чангаар инээд алдан түүнийг зөрүүлэн тэврэнэ.
"Яаж ирсэн юм? Зав гарсан юмуу?"
"Шөнөжин бүжгийн бэлтгэл хийгээд бараг 3 цагт тарсан. Ядарсан ч чамайг санаад, хармаар санагдаад байсан болохоор нойр хүрээгүй тэгээд л үүр цайж байхад чамайг харахаар би хүрээд ирлээ."
Суми түүнийг харсандаа баярласаар орондоо тийчигнэн Тэнийг улам чангаар тэврэх аж.
Удалгүй Тэний хэнгэнэтэл санаа алдах сонсогдлоо.
"Я-яасан бэ хайраа?"
"Зүгээр л… Менежер ахыг дормд очихоос өмнө би түрүүлээ очсон байх ёстой."
Суми сая түүнийг өөрөөсөө салган өөдөөс нь харахдаа харц нь гунг тээсэн байх аж. Магадгүй өнөөдөр түүнийг үлдэнэ гэж найдсан байх л даа. Гэхдээ тэр завгүй учраас боломжгүй шүү дээ.
"Зүгээр дээ! Намайг санаад хүрээд ирсэн чинь хангалттай." Суми хоолойгоо хөгжилтэй болгохыг хичээн хэлсэн ч төгсгөлд нь өөрийгөө барьж дийлэлгүй хоолой нь зангирчихав.