"Би удахгүй ирнэ" gift for @Kkryrlly

1.3K 126 1
                                    

-Owly

Chapter.2

NCT хамтлагийн менежер Сумитай уулзахаар гэрт нь ирээд байв.

"Асуудал хэдийн газар авсан. Бид эхний удаад худал хэлж энэ хэргийг намжааж болох ч та хоёр энэ маягаараа удвал дахиад иймэрхүү мэдээлэл тарах эрсдэлтэй байна."

"Наадах чинь юу гэсэн үг вэ?"

"Энэ талаар чухалчилж ярилцсаны дараа чамд мэдээ хүргүүлэх болно. Одоохондоо гэрээсээ гаралгүй чимээ аниргүй байж бай. Чиний царай тэр зурагт дэндүү тод гарчихсан байсан нь асуудал боллоо. Энэ байдал хэр их хугацаа авахыг мэдэхгүй ч удахгүй байх гэж найдаж байна." гэсээр менежер залуу босох гэтэл Суми даган босч гараас нь татаад,

"Тэн… тэр яаж байна?"

"Захирал түүнийг их зэмлэсэн. Сэтгэл санаа нь тогтворгүй байгаа."

"Бид уулзаж болохгүй юу?"

"Чи миний үгийг ойлгоогүй бололтой."

Суми түүний хариултыг ойлгон санаа алдсаар гарыг нь тавьлаа. Удалгүй хаалга хаагдах дуу гарав.

Тэн… санаж байна.

-

Хоёр долоо хоног өнгөрөв. Суми хичээлээ таслан гэртээ бүгж, зөвхөн Тэнээс дуудлага зурвас хүлээсээр…

Тэр тэнэг биш. Менежер ирээд явахдаа юу хэлснийг сайн санаж байв.

"Та хоёр энэ байдлаараа удвал ахиад цуурхал дэгдэх эрсдэлтэй."

Тэднийг салгах далд утга түүний үгэнд агуулагдаж байсан ч Суми арай ч тийм зүйл болчихно гэдэгт итгэлгүй байлаа.

Орноосоо боссоор ариун цэврийн өрөөнд орж толинд өөрийгөө харав. Гундсан, гутарсан, гунигтай тийм л төрх. Дэндүү царай алдаж орхиж. Хөөрхөн нүд нь хар туяа татуулан бөхөж, цагаахан царай нь барайн өнгө алджээ. Өдөр бүр тэр цахим сүлжээнээс өөрийнхөө талаар таагүй сэтгэгдэлүүдийг уншина. Хувийн хаягуудыг нь фенүүд хэдийн олчихсон тул хөгийн үгтэй зурвас, заналхийлсэн сүрдүүлэг, янз бүрийн зураг бичлэгүүд тасралтгүй ирнэ.

Яг энэ үед түүнд хань болж, сэтгэлээр тэтгэх найз нөхөд дотны хүн байхгүй нь харамсмаар.. түүнд Тэнээс өөр хэн ч байхгүй. Харин Тэнд Сумигаас илүү хамтлаг, нэр хүнд нь чухал бололтой.

Утсаа гарган дахин залгалаа. Дуудсаар, дуудсаар…тасрав.

-

Үүрийн таван цаг. Борооны чимээг сонсон дөнгөж гэгээрэх бүрхэг тэнгэрийг ширтсээр хэвттэл хаалганы хонх дугарах нь тэр.

Суми орноосоо өндийн хий сонссон эсэхдээ эргэлзэн хэсэг хүлээтэл дахин дугарлаа. Сандран гүйхдээ гэрийн шаахайгаа ч өмсөхөө мартсан байх нь тэр.

"Хэн бэ?"

Арай Тэний галзуу фэнүүд түүний гэрийг олж ирчихээд ямар нэг тэнэг зүйл хийх гэж байгаа юм биш биз дээ? Суми хэсэг азнан хэн нэгэн дугарахыг хүлээв.

"Би…"

Тэний хоолой. Хэнээс ч илүү сонсохыг хүлээсэн тэр нэгний хоолой. 20 өдрийн дараа анх удаа сонсоход нулимс урсаж, гар чичирч байх юм.

"Тэн."

Амандаа шивнэсээр хаалгаа удаанаар нээхэд Тэн гартаа шүхэр атган зогсож байлаа.

Тэгээд Суми анзаарав. Хэнээс ч илүү царай алдаж, нүдэндээ гуниг тээн ядарч сульдсан Тэнийг олж харав. Хэд хоногийн өмнө толинд харсан түүний төрх. Хаалганы цаана зогсох хайртай нэгний дүр. Дэндүү ижил ажээ.

Тэгээд тэр бодов. Яагаад? Хайрласныхаа төлөө буруутгагдаж, хайрласныхаа төлөө гуниглаж, хайрласныхаа төлөө зүдрэх ёстой юм бэ?

Тэн инээмсэглэхэд тэрний сэтгэл өвдөв. Хэзээ ч ийм байгаагүй хуурамч, хүчилсэн энэ инээмсэглэл. Эцэст нь…

Эцэст нь нэгнээ харах энэ мөч үзэн ядам болчихож...

ᴏɴᴇsʜᴏᴛsDonde viven las historias. Descúbrelo ahora