Согжин сүүлийн хайрцагтай зүйлсээ янзалж дуусаад гарынхаа тоосыг өмдөндөө арчсаар буйдан дээр тухлав. Цүнхнээсээ хар цаасанд боолгож, цагаан туузаар ороосон хэн нэгэн зориулсан бэлгээ гарган харж байх зуур хаалга чанга онгойж, Намжүүн дуу алдсаар том хайрцгандаа дийлдэн үүдэн дээр уначих нь тэр.
"Би гараа эвгүй болгочих шиг боллоо."
Согжин түүнрүү үл бүтэх харцаар харан,
"Бүтэлгүй гэдэг нь." гэж амандаа үглэсээр босч туслав. Эцэст нь нүүдэл суудлын ажил дууссаны дараа Согжин Намжүүныг буйдан дээр суулгаж өнөөх чамин бэлгээ гарт нь бариуллаа.
"Wow, энэ чинь юу вэ айн?"
Намжүүн сониучирхан шууд л задлахаар зүтгэх ба Жин хажууд нь сууж,
"Шинэ байшинд орсон болохоор чамд бэлэг бэлдсэн юм."
"Романтик залуу шүү." Намжүүн түүний хацар дээр үнсээд буцаад л цаасыг урахаар ноцолдоно.
"Зургын цомог уу даа?"
"Чи бид хоёрын бүх дурсамжыг, миний сэтгэлтэй хамт дотроо багтаасан зургын цомог."
"Хөөх, Жин! Үнэхээр янзтай." Намжүүн амаа даран уулга алдах ба зургын цомгыг нээн үзэхийн өмнө Жинийг тэврэхгүй байж чадсангүй. Үнэндээ үүнийг нээж үзэх цаг хугацаагаар аялахаас өөрцгүй санагдана. 6 жил. Тэдний хамтдаа уйлж, инээж, уйтгарлаж, санаж, бачимдаж, тунирхаж, хайрлаж өнгөрөөсөн 6 жилийн түүх.
Намжүүн аяархан хавтасыг эргүүлэхэд тэнд Ким Намжүүн, Ким Согжин нарын ахлах сургуулийн төгсөлтийн цомог дээрх цээж зураг байлаа.
Ахлах сургуульд тэдний анхны гэсэн бүхэн өрнөсөн учраас энэ бол эхлэл..
[Хичээлийн жилийн эхний өдөр.
Сургуулийн үүдэнд бужигналдсан олны дундаас хэдэн хөвгүүд бараг л уралдсаар үүдээр орж ирэх үеийн хөвгүүн рүү гүйцгээнэ.
"Яаа Ким Согжин. Чамаас хөдөө үнэртэж байна." гэсээр нэг нь мөрөөр нь тэврэхэд бусад нь инээлдлээ.
"Золиг чинь."
"Вуаа вуаа , аялагатай ярьж байх чинь."
"Тэр яахав, Хусог түүнд Намжүүнийг танилцуулаач."
"Өө нээрээ тийм, алив энэ бол Намжүүн."
Хусог нөгөө гараараа Согжиныг татаад,
"Харин энэ сонин залуу бол Ким Согжин."