14-р хэсэг (Бүгд...)

56 8 0
                                    

<Жонгүгийн талаас>

Энэ маягаараа галзуурах нь байна.Яаж намайг үл тоож чадаж байгаа юм бэ? Жүнэ.Намайг уурлахад салцгаая гэж хэлсэн нь аль эртнээс төлөвлөсөн юм шиг л санагдаад уур хүрээд галзуурах нь ээ.Нойр ч хүрэхгүй байсаар байтал бараг миний босох цаг болж байна.Төгсөх ангийн эхний хичээл үнэхээр муухай эхлэх нь дээ.Жүнэ чамаас болоод тэр шүү дээ.

Босож хувцаслан гал тогоонд ороход юм идэх хүсэл огтоос төрсөнгүй ,цаг эрт байсан хэдий ч өөр хийх зүйл олдохгүй байсан тул гэрээсээ гаран алхахад бороо орох гэж буй мэт гадаа бүрхэг байсан ч буцан гэрлүүгээ орж шүхэр авахыг хүссэнгүй.Норвол харин ч ухаан санаа эрүүл болох биз.Алхан явж байтал Жүнэ бид хоёрын хамтдаа алхдаг тэр зам нүдний өмнө зурайх бөгөөд гомдох сэтгэл төрөн би буруу зүйл хэлээгүй гэж дахин дахин өөрийгөө зөвтгөнө.Тэрний намайг тоохгүй байсан нь үнэн шүү дээ ,би зүгээр жаахан намайг анхаарч өгөхийг хүссэн гэтэл тэр огтхон ч торох зүйлгүйгээр нүд рүү минь ширтэж байгаад салцгаая гэсэн .Өнөөдөр би түүний царайг яаж харах юм бэ? Гэхдээ л санаад байгаа сэтгэлдээ хөтлөгдөхгүй байж чадахгүй юм.

Намжүүн:Чи амьд байжээ.

Би:Сайхан амарсан уу?

Намжүүн:Эхэндээ ч сайхан л байсан сүүлдээ бүр амралт нь дэндээд шамирсан хха

Би инээх аядан:Харин тиймээ

Тэюун:Та хоёр ямар эрт ирээ вэ? Би сургууль дээр хамгийн эрт ирлээ л гэж бодсон шүү

Намжүүн:Аятайхан суудалд суумаар л байна шүү дээ бас

Тэюун:Тийм шүү төгсөх анги хичээлээ сайн хийхгүй бол ээж уурлаад байнаа бүр хяргах нь холгүй

Намжүүн:Надад хамаагүй ээ би зүгээр л тухтай газар суумаар байна

Тэюун харцаа өөр зүгт шилжүүлээд:Тэр Жэхён уу?

Жэхён хэнд хамаатай юм бэ? Надад лав хамаагүй хэмээн дотроо бодон газар ширтэн зогсож байтал хайртай  хүний минь нэр чихэнд хүрч өөрийн эрхгүй тэр зүг харлаа.

Тэюун:Дөнгөж 7 болж байгаа юм байна

Намжүүн:Одоо ингээд л хүүхдүүд хүрээд ирнэдээ,Хэдүүлээ энэ жил өөр ангид орох юм болов уу? Эсвэл хуучиндаа юм болов уу? Нөгөө ангитай нийлчихвэл сайхан даа .Хичээлээ хийж байхдаа хүртэл Нараг ширтээд л

Тэюун:Та хоёр чинь хэр удаж байгаа билээ?

Намжүүн:3 жил

&quot;Glare&quot; /Засаж Байгаа/Wo Geschichten leben. Entdecke jetzt