Хэн нэгэн тэнгэр дээр үзэг цаас бариад чиний хувь төөргийг бичиж эсвэл зурж суудаг гэж чи үнэхээр бодож байна уу?
Жүнэ нэгдүгээр салааны хойно суудаг болсноос түүнийг харна гэдэг өдрийн од шиг л байдаг болжээ. Би нэгдүгээр салааны урд сууна. Дээр нь нэг Тэн гээд хачин юм шилжиж ирээд Жүнэд наалдчихсан. Шинээр ирсэн гээд сургууль мэдэхгүй гээд хаана ч явсан Жүнэг дагуулж явна, эр юм байж арчаагүй царайлаад л шал дургүй хүрмээр юм. Түүгээр ч үл барам хааяа хааяа над уруу бассан харцаар ширтэж Жүнэгийн гарт нь санамсаргүй мэт хүрнэ. Болдог бол суудлаа сольчихмоор л байдаг, тэр шинээр шилжиж ирсэн хүүхдийг яагаад заавал Жүнэгийн хажууд багш суулгачихдаг билээ? Жэхёнд дургүй ч гэсэн ядаж би түүнийг бага сага ч болтугай мэднэ. Харин тэр Тэн түүнийг огт мэдэхгүй. Жүнэг яачих ч юм ,ядаж байхад гаднаасаа тэгэж харагддаггүй ч үнэхээр гэнэн итгэмтгий , туслаач гэвэл туслахаар явчихаж ч магадгүй. Хичээл тараад л агаарт ууссан юм шиг алга болчихно. Сүүлийн үед гэртээ ч харагдахаа больсон. Зүгээр л түүний талаар бодохгүй байя. Мартая. . .
Тэн:Бие чинь ямаршуу байна?
Жүнэ:Зүгээрээ. Би угаалгын өрөө орчихоод ирнээ.
Тэн:Хамт явах юм уу?
Жүнэ:Чи тоглоод байна уу?
Тэн:Үгүй ээ. Үнэнээсээ л ярьж байна.
Жүнэ:Охидын угаалгын өрөөнд хүртэл дагаж орох гээ юу?
Тэн:За за болгоомжтой яваад ирээрэй дээ
Жүнэ:Тэгнэ гэж хэлэн угаалгын өрөө орлоо. Толинд өөрийгөө хэсэг харчихаад нүүр гараа хүйтэн усаар угаан нойроо сэргээнэ. Өчигдөр нойргүй хоносон болоод ч тэр үү нэг л нозоорсон байдалтай байлаа. Их завсарлагаан болж бүгд хоолоо идэж байгаа болохоор угаалгын өрөөнд түүнээс өөр хүн байсангүй. Удалгүй угаалгын өрөөнд нэг охин орж ирээд хажуу талынх нь угаалтуурт гараа угаан зогсож байснаа гэнэт хутга гаргаж ирээд Жүнэгийн цээж рүү нь дүрчихэв. Жүнэд тийм ч их өвдөлт мэдрэгдсэнгүй, угаасаа бие нь байнга өвддөг учир өвдөлтөндөө дасчихсан байсан биз. Хутгаа сугалж аваад дахин дүрлээ. Уушгинд нь хүрсэн бололтой аманд нь цус амтагдах ажээ. Жүнэ ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй зөвхөн түүнийг өвтгөх хүний нүд рүү л ширтэнэ. Тэюун угаалгын өрөөнд орж ирээд хаалгыг нь түгжиж Жүнэ тэр охин хоёрыг салгалаа. Нэлээд ноцолдсоны эцэст ухаан алдуулчихаад байж байтал Тэн шилжээд ирэв. Жүнэ цус алдаж байсан ч байрандаа хөдлөлгүй зогссоор л байх бөгөөд цус хөлийг нь даган урсаж эхэллээ. Тэн Жүнэ рүү дайрсан охиныг өөр тийш нь шилжүүлчихээд буцаж ирэн шархыг нь харснаа
VOCÊ ESTÁ LENDO
"Glare" /Засаж Байгаа/
Mistério / Suspense.Энэ хорвоо дэндүү уйтгартай биш гэж үү.Биднии төсөөлөлд л болж бүтэшгүй ид шидийн тэр сайхан зүйлс байдаг.Харин бодит байдал үнэхээр уйтгартай.