18-р хэсэг (Чи юу хүсээд байгаа юм?)

7 1 0
                                    

Нэг л сонин үхмээр ч юм шиг мэдрэмжүүд төрнө. Энэ амьдралын юунд нь тэгтлээ би хоргодсон юм бэ? Тэгээс эхлэе гээд бүтэхгүйгээс хойш бүгдийг зүгээр л хаяаад явчихмаар . . .

Жэхён:Тэн тэрэнд тийм ч их хугацаа үлдээгүй. Хугацаа өнгөрөх тусам улам муудаж байгаа.

Тэн:Тэр тусмаа үлдсэн хугацаагаа зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй биздээ Жүнэ. Тэглээ ч бид гэмт хэрэгтнүүдийг л алдаг.

Жүнэ:Хүсэхгүй байна.

Тэн:Тэд олон хүмүүсийн аминд хүрсэн. Тэдэн шиг хүмүүс эмч байх хэрэггүй цаашдаа ч хүмүүсийг алсаар л байх болно.

Жүнэ санаа алдаад:Тэгвэл энэ сүүлийнх нь шүү.

Тэн:Болж байна.

Ах дүү хоёр эмч нууцаар өвчтөнгүүдээ хороодог. Тэгээд эд эрхтнийг нь наймаалдаг. Гаднаас нь харахад зүгээр л эмч нар.

Жэхён тэдний сэтгэл зүйд нөлөөлж тусад нь болгох үед Жүнэ олон нийтийн газар үнэнийг нь хэлүүлээд амийг нь хороож дүү нь харж цочролд ороод амиа хорлоно. Тэд ийм төлөвлөгөө гаргасан байлаа. Харин Тэн бэлтгэл ажлыг хийнэ. Иймэрхүү байдлаар хэдийн 10 хүн алсан. Эхэндээ ид шид шиг байсан ч удах тусам хараал шиг болсон чадварууд.

Тэн: Зураг бэлэн үү?

Жүнэ:Би уулзмаар байна. Царайг нь илүү ойроос харах хэрэгтэй.

Тэн:За яахав тэгвэл би чамайг тэдний ажилладаг эмнэлэгт хүргээд өгчихөе. Гэхдээ болгоомжтой байгаарай. Тэд ямар ч хүнийг сийхгүй алцгаана. Тэр тусмаа залуу эрүүл хүмүүсийг.

Тэн Жүнэг хүргэж өгчихөөд өөрөө эмнэлэгийн эргэн тойрноор ажиглалт хийж байв. Онцын зүйлгүй гэж үзээд Жүнэ дээр очихоор байрлаж буй өрөөнд нь ороход тэр байсангүй. Энд ирэхдээ өмссөн байсан хувцас утас нь хүртэл ширээн дээр байгаа нь сэжиг төрүүлэн эмчийн өрөө рүү яаравчлан явлаа. Тэд хоёулаа хагалгаанд орсон байх бөгөөд дор хаяж 2 цаг шахам болж байв. Жүнэ цагийн өмнө л ирсэн учир хулгайлсан байх боломжгүй. Магадгүй эмнэлэгийн бусад ажилчидаас хамсаатантай байж болох юм хэмээн Тэн бодоод кооридоороор алхаж байтал Жэхён өөдөөс нь гүйж яваа харагдав.

Жэхён:Жүнэг харсан уу? тэр алга болчихлоо. Тэр надтай утсаар ярьж байгаад гэнэт дуудлага нь тасарчихсан.

Тэн:Юу? Хэзээ?

Жэхён утас руугаа хальт хараад:10 гаруй минутын өмнө

Тэн:Чи тэрнийг мэдрэхгүй байна уу?

Жэхён:Тийм ээ. Би сая өрөөнд оччихоод ирлээ. Тэрнийг хол аваад явчихсан юм шиг байна. Огт мэдрэгдэхгүй байна. Уг нь тэрний сэтгэл зүй нь жирийн хүн бүр болоо ч үгүй чинийх минийхээс ч илүү хүчтэй мэдрэгддэг.

"Glare" /Засаж Байгаа/Donde viven las historias. Descúbrelo ahora