4.Хайр бол биш

8.3K 471 8
                                    

Нарны хурц туяа нүдэн дээр минь тусахад өөрийн эрхгүй сэрж орхив.Ямар нэг зүйл гэдсэн дээр минь байгааг мэдэрсэн даруйдаа баруун тийш харахад Жонгүг тухтай гэгчинэ унтаж байлаа.Тэрний гар билхүүсэн дээр минь байх ба хөлөөрөө намайг ороосон байв.Зүрх минь хэмнэлээ алдаж би инээж ч чадахгүй нэг тийм тэнэг байдалд орчихсон мэт санагдана.Бидний хамт байгаа нь өчигдөр шөнийн тэнэг тохиролцооноос болсон..

Өнгөрсөн шөнө....

Тэр буйдан дээр хэвтэж би түүний хөл хавьцаа нь суунгаа хэдхэн минутын дараа гарах драмаа хүлээн реклам үзэн сууна.Жонгүг миний урт удаан хугацаанд үзсэн рекламнаас залхсан бололтой нүдээ анин"Хөөе чи зурагтаа унтраалдаа"

Би-Яахлээрээ...Одоо удахгүй миний дуртай драма гарах гэж байна за

Тэр босож ирээд гарнаас удирдлагыг минь авах гэж зүтгэсэн ч би түүнд удирдлагаа өгсөнгүй.

Жонгүг-Хөөе алив намайг сонсоочдээ?

Тэрнийг уцаарлангуй хэлэхэд нь аргагүй эрхэнд удирдлагаараа зурагтаа унтраан түүний өөдөөс харан суув.

Би-Тэгээд юу хэлэх гээд байгаа юм?

Жонгүг-Тохиролцоцгооё

Би одоо ч гэсэн ууртай байгаа болохоор гараа цээжиндээ аван түүнлүү муухай хараад-Ямар?

Жонгүг-Crossy Road тоглоё..Хэрвээ би ялах юм бол бид хамтдаа орон дээр унтана..Болж байна уу?

Яахав болохол юм...Би тэрнийг энэ буйдантайгаа бараг л найз болж байгаа гэж бодсон юмсан..Гэтэл тэр?Хөөрхий буйдангаас яаж салах вэ гэж боддог байж

***

Үнэндээ тэр хэтэрхий зальтай байсан......Тэр энэ тоглоомондоо бараг л мэргэжилтэн болсон байж анхлан суралцагч надтай тоголсон??? Үнэхээр.....Бурхан мин гэж...

Би анхнаасаа зөвшөөрөх хэрэггүй байсан юм.Ара чи л буруутай.

Түүний гарыг арай ядан билхүүснээсээ холдуулаад босож суув.Тэр нойрондоо их харамч бас нэг л унтах юм бол үхсэн юм шиг унтдаг нэгэн болохоор аз болж сэрсэнгүй.Нойроо сэргээх гэж цонхны урд хэсэг зогсосны эцэст ариун цэврийн өрөө орж усанд оров.Бараг л 30 минутын дараа гарж ирж байхад Жонгүг унтсан хэвээр л байлаа.

Тэр үнэхээр их унтах юмаа гэж бодсоор хажууд нь очин"Жонгүгаа сэрээрэй" гэхэд огт хөдөлсөнгүй. Өмнө нь дуудаж байгаад уурлуулсан учир энэ удаад их л болгоомжтой сэгсэрч нэрийг нь намуухан дуудна.

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now