Хүүхдийн уйлах чимээнээр сэрэн зүүн тийш харвал Жонгүг хүүхдээ тэвэрчихсэн нааш цааш алхаж байх нь тэр
Тэр намайг харсан даруйдаа хүүхдийг тэвэрсээр нааш алхан-Ээж чинь сэрчихэж хүү минь
Жонгүг-Тэр чамаас түрүүлж сэрээд уйлаад л байсан..Яаж чимээгүй болгох уу? Сувилагчыг дуудах гэхээр жоохон сандраад...
Би нүдээ нухлан инээмсэглээд-Айгүү...Алив наашаа аваад ир
Би хүүгээ тэврэн бүүвэйлж байхад Жонгүг духан дээр үнсээд-Мундаг ээж болохнээ миний хайр
Хүүхдээ өлсөж байгааг гэнэт л санан түүнийг өөрөөсөө холдуулаад цаашаа харж сууж байгаад хөхүүлж эхэлхэд Жонгүг яг л адал явдалтай кино үзэж байгаа аятай орон дээр гарж ирээд суучих нь тэр.
Хүүхдээ цочоохгүй гэсэндээ чимээгүйхэн нэг гараараа түүнийг чимхээд буцан хүүлүүгээ харахад Жонгүг-Би ахиад олон хүүхэдтэй болмоор байна хэмээн шивнэв.
Хүүгээ унтуулчихаад инкубаторт нь хэвтүүлээд түүнлүү хамаг чадлаараа муухай харав.Өөрөө төрхийн зовлонг мэдэхгүй болохоороо л ингэж байгаа юм..Тэнэг залуу өөрөө нэг төрөөд үзээсэй
Өчигдөр өвдөж байхдаа хамгийн их үзэн ядсан хүн бол тэр!
Гэхдээ тэр их өвдөлтийн дараах дүр зураглал үнэхээр жаргалтай байсан.
Би-Хөөе хүүхэд харах чинь их хэцүү..Бас төрүүлэх нь ч гэсэн хэцүү
Тэр намайг тэврэн энд тэндгүй үнсэж эхэлхэд нь түүнийг түлхээд-Зүгээр бай!
Би тэрний тэнэг үйлдлийг нь өхөөрдсөөр эргэж харан хоёр хацрыг нь шахаад уруул дээр нь үнсэхэд тэр минь зүгээр л инээмсэглэв.
Би-Хүүдээ нэрийг нь өгсөн үү?
Жонгүг толгой сэгсрэн-Үгүй ээ надад ямар ч санаа алга
Би-Хоёулаа интэрнэтээс хайж үзэх үү?
Бид хүүгээ сэрээхгүйн тулд аль болох шивнэж ярицгааж байсан юм.Бид орон дээр хэвтэцгээн интэрнэтээс гоё утгатай нэрнүүд хайцгаана.
Жонгүг-Жон Жэхүн? Жон Жүнги? Ёооох мэдэхгүй ээ гэсээр босож суун үсээ зулгаахад нь би түүнийг татаж хэвтүүлээд аль түрүүнээс хойш толгойд минь эргэлдсэн нэрээ хэлхээр шийдэв.
-Жон Хёншиг ямар байна? Ухаантай гэсэн утгатай
Жонгүг надруу хараад инээн-Хөөх болж байна...Би хүүгээ ирээдүйд ухаантай хүн болоосой гэж хүсч байна.. яг над шиг
YOU ARE READING
I'm Jungkook's wife(Дууссан)
Fanfiction-Жон Жонгүг -Ким Ара Хэн нэгний урмыг хугалахгүй байхын тулд л бид биетэйгээ гэрлэхээр шийдсэн