13.Түүнээс өөр хэнийг ч мэдэхгүй

6.4K 388 7
                                    

-Хайраа босоорой

Түүний минь бүлээн уруул уруулд минь мэдрэгдэх мөчид аажмаар нүдээ нээвэл онгоц аль хэдийнээ газардсан байх аж.

Би түүнлүү нойрмог харан-Би хэр их унтсан бэ?

Жонгүг-Замын турш унтсан гэсээр миний хацрыг хооронд нь шахан-Одоо явцгаая

Би нүдээ нээсэн ч нойрмоглох минь зогссонгүй.Бичиг баримт ачаагаа шалгуулчихаад онгоцны буудлын хүлээлгийн танхимд ирэн биднийг ирж авах жолоочыг хүлээв.

Яагаад ингэж их ядарсанаа мэдэхгүй байгаа ч би яг одоо эндээ үлдээд унтчихмаар байна.

Жолоочыг хүлээх зуураа нойрмоглож байхад Жонгүг-Өө ирчихлээ

-Уучлаарай эрхэмээ..Зам түгжрээд хоцорчихлоо

Жонгүг-Зүгээрээ Хэжонаа

Жонгүг ачаагаа машиний багаажинд хийж байхад би аль хэдийн машиндаа орж ирэн нүдээ анисан байв.Тэрний хажууд минь суух нь зүгээр л мэдрэгдэнэ.

Хэн нэгэнд яагаад хайртай вэ гэдгээ тайлбарлах нь ус яг ямар амттайг тайлбарлахтай адил тийм л зүйл...

-Хайраа бид ирчихлээ

Нойр минь хэзээ ч ханаж цадахгүй нь бололтой.Арай ядан нүдээ нээсээр босон машинаас гарахад шууд л толгой эргэх нь тэр.

Би-Жонгүгаа би ороод шууд шүршүүрт орлоо..Тэгээд гарч ирээд ачаагаа янзлая гэсээр гэрт түрүүлж орон шууд л шүршүүр доор зогсов.Магадгүй онгоцонд тийм ч олон удаа сууж байгаагүй болохоор ядарсан байх.

20 минут гаран шүршүүр доор зогсосны эцэст сая л нэг ядаргаа минь тайлагдсан бололтой байв.Шүүгээнээсээ биед эвтэйхэн хувцсаа өмсчихөөд доош буухад Жонгүг буйдан дээр хэвтэн ямар нэг зүйлийг бодож байгаа аятай хий гөлрөнө.Би өлмий дээрээ алхасаар буйдангийн дэргэд ирэн түүний нүдийг гараараа дарахад Жонгүг инээх нь тэр.

Жонгүг-Ара чамайг гэдгийг мэдэж байнаа гэсээр гарын минь алгыг үнсэхэд би инээсээр буйдангийн захад очиж суув.Би яг л чамд зориулан бүтээгдсэн мэт..Түүнийг харах болгондоо би үргэлж хайртай гэдгээ мэдэрдэг

Тэр надруу санан зовсон харцаар харан хоёр хацрыг минь шахаад-Яагаад ингэж сульдсан харагдаад байгаа юм?

Би толгойгоо сэгсэрхэд тэр намайг энгэртээ наагаад-Өвдчихвий гэхээс айх юм

Би түүнийг зөрүүлэн тэврээд-Чи ч гэсэн амрахгүй байж байгаад өвдчихөж магадгүй

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now