16.Инээмсэглэх хором мөч бүр жаргалтай

6.9K 375 18
                                    

Хүн болгон л инээмсэглэн урдах амттангаасаа идэцгээж байхад би өөрийнхөө тухай хэрхэн хэлхээ бодон сууна.Яаж хэлсэн нь дээр вэ? Эсвэл хэлээд хэрэггүй юу?

Үгүй ээ үгүй Ара чи чинь юу бодоод байнааа...Төлөвлөсөн ёсоороо л хийцгээе

Би-Н-надад та нарт хэлэх зүйл байна

Би түгдрэн арай ядан хэлэхэд бүгд надад анхаарлаа хандуулах нь тэр.Бүр саяжингаа яриж ганцаараа тэнэг юм шиг инээж байсан Тэхён хүртэл шүү

Зүгээр л хэлцгээе Ара

Жонгүг миний гарнаас барин-Юу юм хайраа

Би-Энэ онцгой өдөр...

Би Жонгүгийн гарыг чанга атгаж нэг гараа гэдсэн дэрээ тавиад-Та нарт нэг юмыг зарлах гээд...Нөгөө юу...би жирэмсэн

Энд байсан бүх хүн уулга алдаж гайхаж байхад тэрэн дундаас ганцхан Жонгүг л хий гөлрөн сууна.

Намжүүн-Ёоох би та нарт хэлээд байсан биздээ?Бүгд надад шинэ хувцас авж өгөөрэй гэсээр тэнэг бүжгээ хийж эхэлхэд Жимин тэрнийг татаж суулгаад-Амнаас чинь үнэн үг гардаг л байсан юм байна...

Ээж-Бурхан минь би тэгэхээр ачтай болж байгаа байхнээ гэсээр ээж болон хадам ээж нар бие биеэнлүүгээ харан инээж бүр ч болоогүй гараа цохилцов.

Жонгүг-Яагаад надад хэлээгүй юм?

Би-Зүгээр л..төрсөн өдрөөр чинь хэлбэл илүү утга учиртай төрсөн өдөр болох байх гэж бодоод

Тэрний царайнд инээмсэглэл тодрох мөчид тэрхэн зуур бодогдсон айдас минь алга болов.Яагаад гэнэт тэр энэ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй юм шиг санагдсан юм бол?

Ганцхан л бурхан байдаг.Түүнийг үхлийн бурхан хэмээн нэрийднэ.

Гэвч бид түүнд ганц л үг хэлдэг.

Өнөөдөр л биш шүү.

Тиймээ өнөөдөр л биш шүү...Хүний амьдралд юу эс тохиолдож болно..Харин даваад гарах нь бидний үүрэг...Бид биш бидний сэтгэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг...Тод жишээ нь бол бид..

Хүн бүхэн л жаргалтай байхыг хичээдэг гэвч..Энэ нь хүмүүний ганцхан зовлон нь...Бид хичээх биш зүгээр л биднийг яг юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг мэдчих л юм бол аз жаргал өөрөө бидэн дээр гүйгээд л ирдэг...Би анх хэзээ түүнээс салах бол гэж боддог байж билээ..Тэр үед би энэ дэлхийн хамгийн тэнэг нэгэн байсан байх...

Зүгээр л

Бүх зүйл гоо үзэсгэлэнтэй хэдий ч хүн бүр тэрийг олж хараад байдаггүйтэй адил..Би тэр үед түүний гоо үзэсгэлэнг анзаарж ч харж байгаагүй байх...

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now