6.The Real Him

8.8K 592 1
                                    

Өглөө нарны хурц туяанаар биш хэн нэгний утсаар ярьж буй дуунаар сэрэв.Нүдээ хальт нээн харвал Жонгүг хэн нэгэнтэй утсаар ярьж харагдах бөгөөд харц нь их л тайван амгалан мөртлөө цаанаасаа шийдэмгий харагдана.Түүний гайхалтай царайг харах төдийд зүрх хүчтэй цохилон өчигдөр ямар халамжтай байсан нь бодогдов.Тэр өчигдөр үнэхээр гайхалтай нөхөр байж чадсан.Гэсэн хэдий ч дотор минь айдас мэдрэгдэх аж.Өчигдрийн явдал өчигдөртөө л үлдсэн бол яах вэ?Тэр ахиад намайг халамжилж надтай хамт унтахгүй бол яах вэ? Намайг айхад тайвшруулахгүйгээр зүгээр л орхиод явбал яах вэ? Хар бараан асуултаар тархи минь дүүрч ирэх мөчид Жонгүг надруу харан хөнгөн хэрнээ цаанаа л сэтгэл татам инээмсэглэх нь тэр. Түүнлүү ширтэх мөчид тэр утсаа таслаад миний нүдлүү ширтэн"Сайхан амарсан биздээ?"

Би орноосоо босон цаг хараад дараа нь түүнлүү харан-Яагаад ийм эрт боссон юм?

Жонгүг-Аавын ажлийг авах тухай ярилцхаар явна.

Би-Одоо явах гэж байгаа юм уу?

Жонгүг-Тиймээ уулзалтын дараа өөр ажилтай

Яагаад ч юм гуниглах мэдрэмж төрөв.Учир нь тэр аавынхаа ажлыг авчихвал өдөр бүр завгүй ажиллана гэсэн үг.Аав маань ажлаасаа болоод бараг л гэртээ ирдэггүй байсан болохоор би компаний захирлын ажлыг ямар вэ гэдгийг маш сайн мэднэ.Гэр бүлдээ хангалттай анхаарал тавих ч завгүй ажил гэр хоёрын дунд гүйсээр хөгширдөг тийм л ажил.Жонгүг бид хоёр залуу байна шүүдээ аав нь ядаж бидэнд 1 сарын хугацаа өгчихгүй дээ.

Би хошуугаа цорвойлгоход Жонгүг инээсээр миний духан дээр үнсээд-Хүлээгээд хэрэггүй шүү их оройтох байх..Хаалгаа түгжээрэй би явлаа

Хайр гэж хэлж ирдэггүй хийсч ирдэг зүйл бололтой.Яг одоогын нөхцөл байдлыг би жинхэнэ хайр гэж хэлж чадахгүй ээ...Энэ магадгүй бидний хайрын эхлэл биз..

Эсвэл огт хайр биш..Зүгээр л нэг жүжиглэлт ч байж болох юм.

Магадгүй хайр гэдэг зүгээр л нэг сэтгэлийн тоглоом байж магадгүй.. Зүрхээр чинь наадаж дуусчихаад ирсэн шигээ чимээгүй алга болоод өгж магадгүй

Түүний өрөөг янзалж байхдаа дотроо маш олон хуурамч хайр болон жинхэнэ хайрын талаар онол дэвшүүлж байв.Гэсэн ч би нэг л зүйлийг ойлгосон.Хуурамч хайр гэж үгүй..Хэрвээ хуурамч л бол тэр хайр биш..Магадгүй хуурамч гэж нэрлэгдээд байгаа тэр хайр зөвхөн нэг талын л хайр байх...Хоёр бие байв ч зөвхөн нэг нь л хайрлаж буй тэр харилцааг..

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now