2•Хэрэв энд Хермионе байсан бол?

493 37 0
                                    

Харри Поттер, Рон Уизли хоёр аурорын ажлаа хийх эхний өдөр нь эхэлжээ. Томоос том тансаг өрөөнд Харри, Рон хоёр ажлын ширээн дээрээ сууж байв. Цонхоор нарны гэрэл тусах бөгөөд бор ханан дээр ихэвчлэн үхэл идэштнүүдтйн хөдөлгөөнт зураг өлгөөтэй байна. Шинэ, бор, будагны үнэртэй ширээн дээр хавтаст хэрэг хийх хавтас болон ойр зуурын хэрэгсэл тавиастай. Энэ л өрөө амжилтын эхлэл гэдэг гайхалтай. Мөн тэр хоёрт аурорын хувцаснууд үнэхээр гоё зохиж байсан юм. Гал нэвтэрдэггүй шинэхэн савхин хүрэм ба нөмрөг нь сүр жавхланг илтгэх шиг.

"Ингээд ажил хийж эхэллээ дээ, Рон"

"Тиймээ, гайхалтай газар юм. Бас аавтай цуг ажиллана. Түүнийг хэн нэгэн сэтгэл санаагаар өргөх хэрэгтэй биздээ. Хэдийгээр аав Фред, Жеорж хоёрыг ялгадаггүй байсан ч гэсэн"

Харри ширээн дээр байсан хавтаст хэргийг нээв. Тэрэн дээр байсан ихэнхи үхэл идэштнүүдийг Харри таньдаг байлаа. Хамгийн эхний зурган дээр Беллатрикс Ластрейнж, Родолфус Ластрейнж, Антонин Долохов, Крабб, Гойл хоёрын аав нар бас сүүлийн хуудсанд Сириусын зураг байв. Сириус өөдөөс нь архирах бөгөөд өмнөө барьсан пайзан дээр нь Азкабаны Хоригдол гэж бичжээ. Харри зөөлнөөр Сириусын зургийг уран авав. Мэдээж Сириус үхэл идэштэн байгаагүй, хэзээ ч. Тийм болохоор түүний нэр хараар үлдэх ёсгүй. Рон Хермионегийн жаазтай зурийг гарган ширээн дээрээ тавив. Магадгүй Рон ямар нэг юмыг ийж чдахүй бол Хермионегийн зураг хэлээд өгчих юм шиг түүнд санагджээ. "Чи чинь саяхан салсан мөртлөө Хермионег санаад байгаа юм уу?" гэж Харри түүнээс ёжлон асуув.

"Ноён Харри Жеймс Поттер. Өөрийнхөө хүргэн ахтай ингэж ярих хэрэг байгаа юм уу?"

Харри, Рон хоёр тэсгэлгүй инээд алдчихав. Одоо ингээд Жиннитэй гэрлэвэл түүний хамгийн сайн найз нь хүргэн ах нь болно гэхээр Харрид яахын аргагүй сонин санагдаж байсан юм. Цонхоор цаасан онгоц хүрч ирэн Роны ширээн дээр газардав. Шидтэний яамныхан цаасан онгоцоор ингэж захиа зөөдөг билээ.

"Хүндэт Аурорууд болох Харри Жеймс Поттер, Роналд Билиус Уизли нарт хүргэх нь

Үхэл идэштний нэг болох Антонин Долохов урьд шөнийн 22 цагийн үед маагл гэр бүлийг алсан байна. Тэдний ганц охин нь шидтэн болох нь нотлогдсон бөгөөд хэн гэдэг гэр бүл алагдсаныг бид шалгаж байна. Тийм болохоор хүндэт аурорууд минь. Антонин Долохов яг одоо Годрикын хөндийд байгаа тул барьж өгөхийг хүсэж байна.

Хүндэтгэсэн: Ид шидийн яамны сайд Кингсли Шэклбот"
Захианы доор дарсан Ид Шидийн Яамны тосон тамга хатаагүй байв.

Харригийн нүдний хүүхэн хараа томорчээ. Тэр амандаа "Бидний анхны хэрэг" гэлээ. Харин Рон Харри шиг баярласангүй.
Тэдний ганц охин нь шидтэн болох нь нотлогдсон бөгөөд...Антонин Долохов урьд шөнийн...
Хэрэв Долохов Хермионегийн эцэг, эхийг алсан байвал яана гэсэн бодол Ронд төрлөө. Хермионе нэг удаа Долоховын ой санамжийг устгаж байсан юм. Хэрвээ сэргэсэн бол? Тэгээд өшөө авахаар шийдсэн бол яанаа. Рон малгайгаа тавин Харригийн араас гарлаа. Харри аль хэдийн саваагаа гартаа барин шүүр унасан байв. Рон Харри руу хараад "Чи шүүрээр яах гээ вэ?" гэж ориллоо. Харри харин Годрикийн хөндий рүү шүүрээр явах гэж байгаагаа дохиогоор илэрхийлэв. Хэрэв Хермионе энд байсан бол Харриг буу гэж загнаад шилжих байсан байх даа. Хэрэв Хермионе энд байсан бол??? Рон шүүр аван Харригийн араас нислээ. Хэн нь л хурдан байх бол доо? Яг одоо Роны толгойд хэдэн бодол эргэлдэнэ.

"Хэрэв Хермионегийн эцэг, эх алагдсан бол яана?"
"Хэрэв Хермионе энд байсан бол яах байсан бол?"
"Хэрэв Хермионе Хогвартсад сурахаар яваагүй бол?"

Рон ба ХермионеWhere stories live. Discover now