8•Тулалдаан

335 32 0
                                    

Шидэт амьтад олноороо сүрэглэж, ид шидийн үнэр ханхалсан энэхүү газар бол Шидэт Амьтдын арал. Андууд аралд нэвтрэн усаар гарч байлаа. Харри, Рон хоёр усны хамгаалалтыг өлхөн хийсэн бөгөөд усан дээр гулгах нь тэр хоёрын хувьд хөгжилтэй байсан ч Хермионе усанд шидэт халим байж магадгүй гэж бодсон тул нисэхийг илүүд үзэв. Гэхдээ ид шидийн арал яг хүссэнээр байгаагүй нь харамсалтай. Энд тэндгүй үхсэн шидэт амьтад. Мөн бүх газар нь хорчийж хатан хяруунд дарагдсан байв. Хаа нэгтээгээс хэн нэгний Хаха гэх жигтэй гашуун инээд сонсогдоно. Тэр бол Антонин Долохов байлаа. Толгойнд нь шидэт ноосны ямааны эвэр байх бөгөөд, царай нь яг л хатаж хорчийсон осор зусагны зулзага шиг, нуруунд нь хиппогриппын хос далавч гунигтайгаар, нүүрэнд нь арслангийн гунигт нүд цоройно. Тиймээ энэ бол хэдийгээр аймшигтай харагдаж байсан ч Антонин Долохов мөн байв. "Гайхах нь аргагүй биз, алтан гурвал" гэсэн хоолой нь яг л басилискийн хашгираан шиг хяхарна.

"Чи ч царай төрхөндөө анхаардаггүй бололтой" гэж Рон шоглон хэлээд саваагаа тулалдахад бэлэн бэлтгэв.

"Би одоо ямар ч шиднээс хүчтэй. Учир нь шидэт амьтдын цус миний биеэр урсаж байна." гээд Долохов өөрийнхөө савааг бэлхэн барьжээ.

"Аврор болсон гэлүү Поттер, хэзээ нэгэн цагт эзэн хүрч ирээд өөрийнхөө үйлийг гүйцэлдүүлэх болно доо. Бас ухаалаг Грейнжер, чамайг сургуульдаа эргэж сурч байгаа гэж сонссон. Азкабанд миний ихэнхи нөхдийг чи оруулсан биздээ. Харин Уизли, хөөрхий Уизлид ахыгаа алдах хэцүү байсан байхдаа. Гэхдээ тэр үхэл идэгчдээс ялгарах юм байсан гэжүү"

Фредийг доромжилсонд нь уур нь хүрэн "Чиний яриа хэт ихдэж байна. Долохов. Экспеллиармус" гээд Рон шившсэн ч түүний шившлэг Долоховд хүрсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Хермионе "Инсендио" гэж шившжээ. Галан бөмбөлөг түүнийг оносон ч жоохон сорви үлдэв. Долохов өөдөөс нь "Дилетриус" гэж орилжээ. Харин Харри Хермионед хүрэхээс өмнө хараал зайлуулах шившлэгээр устган Долоховын өөдөөс "Октлючис" гэтэл Долохов өлхөн хамгаалжээ. Рон "Инкарцеро" гэтэл саваанаас хүлээс гарч ирэн Долоховыг хүлэв. Харин түүний биенээс галт бөмбөг нэгдэн ирж хүлээсийг шатаачихав. "Юу вэ. Түүний бие шившлэгүүдийг өөртөө шингээгээд байна уу?" гэтэл Харри "Тийм бололтой" гээд Долоховоос ирсэн аймшиггүй хараалыг зайлуулав. Хермионе "Гэхдээ түүний бие их шившлэг шингээх тусмаа бие нь дийлэхгүй" гэтэл Рон үүнийг сонсонгуутаа Долоховыг галын шившлэгээр бөмбөгдлөө. Тэр заримыг нь шингээсэн ч эргүүлээд ойлгож байв. "Тиймээ та гурав их сайн бодлоо. Хэрэв би профессор байсан бол Грейнжерт 3 оноо өгөх байлаа." гээд Долохов Хермионе руу аймшиггүй хараалыг илгээв. Рон амжиж хаасан ч Хермионегийн царай барайжээ. Харри өөрийн бүх хүчээрээ хэдэн устгах шившлэг хэрэглэсэн ч Долохов шингээж аваад байв. Энэ нь муу гэдгийг мэдэх ч манай гурав шившлэг илгээхээс өөр зам үлдсэнгүй. Аажим аажмаар Долоховын царай улайсаж эхлэнэ. Тэд бүх хүчээ шавхсан ч Долоховын бие шингээж авах магадлал бүр их болж байлаа. Харин энэ бүхний цаана Долоховын сэтгэлд маш их уур хилэн бадарна. "Та гурав ч үнэхээр тэнэг юмдаа. Би яагаад хариу цохилт маш цөөхөн хийж байна. Надад алдах юм юу байна? Та нар энэ талаар ер бодолцож үзсэнгүй " гээд Долоховын аймшигт далавч эргэлдэн нисэв. Хермионе бүгдийг ойлгосон бололтой Рон руу хараад "Тэр дэлбэрэх гэж байна." гээд хар хурдаараа Харри, Рон хоёрыг барин зугтжээ. Тэд гүйсээр л. Харин ард нь Долоховын инээд хяхтнах бөгөөд төд удалгүй томоос том дэлбэрэлт нүргэлжээ....

Нууц хаалганы цаана гарахад бүх зүйлс өмнөх шигээ харагдана. Харин нууц хаалганы наана дэлбэрэлт болсныг хэн ч мэдээгүй юм шиг амар байх нь бүгдэд нь хачирхалтай санагджээ. Хермионе амьсгаадан хэдэн үг хэлэв.

Долохов, тэр урхи, тэд биднийг урхидан ирж албаар шившлэгийг өөртөө шингээн дэлбэрч биднийг алах гэсэн. Учир нь түүнд алдах юм байхгүй. Уур хилэн л байгаа.

Рон харин санаа нь амарсан бололтой "Анхны хэргээ шийдчихлээ гэж үү. Одоо дараа дараагийн хэргүүд юу байх бол" гээд тэнгэр лүү ширтжээ. Хааяа ч гэсэн тэнгэр лүү ширтэх сайхан биш гэжүү. Харри, Хермионе хоёр Роныг даган тэнгэр лүү ширтэнэ. Тиймээ, хааяа ч гэсэн тэнгэр лүү ширтэх үнэхээр сайхан.

Рон ба ХермионеTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon