7•Хугархай шүүр

316 29 2
                                    

Бүгд явах бэлтгэлээ базаав. Шидэт амьтдын арал харин тэднийг хүлээж байлаа. Рон хурдан очихын тулд Хермионетой шилжихийг хүссэн ч аралд дэндүү их шидийн хүч байгаа учир шилжиж болохгүй гэж Хермионе тайлбарлажээ. Тэгээд шүүрэн дээр явахаас өөр арга үлдсэнгүй. Хермионе шүүрэн дээр явж дасаагүй учир Роны ард сундаллах болсон бөгөөд Харри Неб нэрт элфийг гэрт нь үлдээгээд ардаас нь ирэхээр тохирчээ. Роны шинэ савхин хүрэмний үнэр часхийх бөгөөд Хермионе ороолтоо нүүр лүү гээ хүртлээ баглан шүүрэн дээр Роны ард талд чангахан тэврэн суулаа. "Бэлэн үү?" гэж Рон Хермионегоос асуув. Хермионе бахдал дүүрэн хоолойгоор "Бэлэн" хэмээн хариулжээ. Шүүр хурдаа өгөн нисэх агшинд хүйтэн агаар нүүр ам зүсэх шиг болов. Хермионе Роныг маш сайн, бүр маш сайн тэвэрлээ. Хэрэв энэ агшин зогсон яг л энэ хугацаандаа байвал ямар вэ? Хайрынхаа галаар шатаж буй хосууд. Тэдний сэтгэлийг юугаар ч зүйрлэшгүй. Бие биенээ гэсэн сэтгэл, ирээдүйгээ төсөөлөх мөч болгон тэдний хайрыг улам бадраадаг.

Гэнэт маш хүчтэй зүйл мөргөн газар унав. Шүүр голоороо хугаран Хермионе арагшаагаа савжээ. Харин Рон доошоогоо маш хурдтайгаар унана. "РОН, үгүй ээ" гэх хоолой гарахад тас хийн дуу гаран Хермионе Роныг тэврэн шилжиж иржээ. Энэ агшинд Хермионе саваагаа гарган ирж доошоогоо чиглүүлэн "Импервиус!" гэв. Ус олгойдон Рон Хермионе хоёр усны хамгаалалтан дээр зөөлхөн газардав. Дараа нь ус тэднийг газар дээр аваачаад замхран алга болжээ.

"Мерлиний сахал гэж? Сая юу мөргөчихөв өө"

"Рон, чи зүгээр үү, бэртэж гэмтээгүй биз."

"Би зүгээрээ, харин чи?"

"Би ч мөн адил. Сая санасан нь Импервиус л байлаа. Арай өөрөөр ч хөнгөхөн газардах шившлэгийг хэлсэн бол"

Хермионе гэнэт дундуураа хуваагдсан шүүрийг харангуутаа "Рон, чиний шүүр" гээд уулга алдлаа. "Акцио!, шүүр". Шүүр татагдан тэдний зогсож буй газарт иржээ. "Ээ, энэ яамны шүүр шдээ. Би яг Шэклболтод алуулсаан" гээд Роны царай хачин болон хэмхэрхий шүүр лүү хуруугаараа заав.

"Зүгээрдээ Рон, би засах гээд үзье. Репаро!"

Шүүрэнд ямар ч өөрчлөлт гарсангүй бөгөөд хугархай хэвээрээ л байлаа.

"Тиймээ, Рон чи үнэхээр сайдад алуулсан юм шиг байна"

"Чөтгөр ав, тэр балай мөргөдөг юм байгаагүй байсан бол"

Хермионе саяны мөргөсөн зүйл рүү санаа алдан ширтээд саваагаа даллан "Апарекиум" хэмээн шившив. Тэнд буй хамгаалалт шиг юм өөрчлөгдөн усан дундах арал гарч иржээ. Энэ бүгд зүгээр л зөвхөн шидэт арлын нуун далдлалт байж.

"Харж байна уу Рон, шидэт арлыг ингэж нуусан юм байж. Өөрөөр яг л 9 бүхэл 4-ний 3-р тавцан шиг. Гэхдээ хурдан мөргөвөл ордоггүй бололтой."

"Хөөх, чиний наад шившлэгийг чинь сурах хэрэгтэй юм байна. Би мэдсэн байсан бол шүүр хугарахгүй л байлаа."

"Тийм шүү, залуу минь"

Хермионе, Рон хоёр Харриг хүлээхээр шийдэн амтат хулууны хуушуур идэнгээ хөөрөлдөнө (Хермионегийн юм бүхнийг багтаагч цүнхэнд байсан). Ид шидийн хүч энэ арлын хаа сайгүй мэдрэгдэж байлаа. Тиймээ Харри, Рон, Хермионе гурав дандаа ямарваа нэгэн зүйл тохиолдоход байдаг нь нэг л учиртай. Учир нь тэд шидтэний ертөнцөд илгээгдсэн аврагчид. Одоо ч бас нэгэн үхэл идэгчээс шидэт амьтдыг аврах гэж байна. Энэ бүхэн тэдний нөхөрлөлийг улам үнэ цэнтэй болгодог. Бас тэдний хайрыг ч мөн адил. Хулууны хуушуурын амтат үнэр үнэртсээр л...

Рон ба ХермионеDonde viven las historias. Descúbrelo ahora