9•Өвлийн үдэш

354 25 2
                                    

Хогвартсын шилтгээн цасанд хучигдан өвөл хэдийн ирснийг зарлах мэт гялтагнана. Гадаа хүйтэн байсан ч хүүхдүүдийн инээд хөөр, баяр цэнгэл шилтгээнийг дулаахан болгож байлаа. Гриффиндорын зочны өрөөнд Хермионе баяртай нь аргагүй Роноос ирсэн захиаг уншина. Рон Хермионегийн тусламжгүйгээр 2 хар шидтэнийг барин Азкабанд оруулсан бөгөөд, Харри харин 3-ийг барьсан гэжээ. Мөн Рон шилжиж сурсан болохоор түрүү долоо хоног Орост очин Дармстрангийг хайсан ч олоогүй гэнэ. Хермионе өд аван бэхэндээ дүрээд хариу захиа бичлээ. Хермионегийн хувьд энэ хоногууд хурдан өнгөрсөн бөгөөд удахгүй өвлийн амралт болон Ронтой очиж уулзана гэхээс тэсэж ядан байлаа. Луна квиддичийн тэмцээнд шалгаран мөрдөгч болон Хермионе Жинни, Луна хоёрыг хэнийг дэмжихээ мэдэхээ байгаад арга ядахдаа Гриффиндор, Равенклавын тоглолтын үеэр зүүн гартаа Равенклавын жижиг далбаа, баруун гартаа Гриффиндорын жижиг далбаа бариад суусан билээ. Аль нэг цагны 14 цаг болсон гэдгийг зарлах дуу гарахад Хермионе уусмалын хичээлийн дэвтрээ аваад газар доорхи танхим руу явжээ. Профессор Слагхорны тухай Хермионе 3 жил дараалж мэднэ. Түүнийг анх орсноос л хойш Хермионе Слаг клубын гишүүн болсон бөгөөд түүний хичээл дээрээс л өдөрт хамгийн багадаа 25 оноо Гриффиндорт авч очдог байсан юм. Жинни, Луна, Хермионе гурав багшийн өөдөөс харсан ширээн дээр ялзарч муудсан хулганатай зэвэнд дарагдсан тогоотой хамт суусан бөгөөд хажууд нь Равенклавын хэдэн охидууд суугаад номоо дэлгэн уншицгаана. Хаалга нээгдэн хамгийн түрүүнд бор тоьч нь задрах шахам хуучирсан нөмрөг нөмөрсөн Слагхорн орж ирээд шууд өөрийнхөө хичээлийг эхлүүлэв.

"За тэгэхээр, өнөөдөр бид наалдамтгай уусмалыг хийж сурна. Үүний талаар мэдэх хүн байна уу?"

Хермионе гараа өргөв. Тэр энэ уусмалын тухай хэзээ уншсанаа санахгүй ч түүний заавал бэлтгэх уусмалуудын тоонд зүй зохистойоршдог уусмал билээ. Бас дурдахгүй байж болохгүй нь. Мэдээж Луна ч бас гараа өргөсөн. Тэр чинь Равенклав шүү дээ.

"За хатагтай Грейнжер" гэж Слагхорн нөхөрсөг дурдтал Хермионе "Наалдамтгай уусмал. Үүнийг 2 хүн хамт сууж байгаад уувал бие биетэйгээ наалдах бөгөөд 5-6 сар ч огт салаагүй хүмүүс байдаг. Өнгө нь шар, хийхэд 10-15 минут зарцуулна." гээд наалдамтгай уусмалын тухай ярьжээ.

"Маш сайн" гээд профессор Слагхорн алгаа ташив. Тэр Гриффиндорт оноо өгөхөө мартсан бололтой.

"За эхэлцгээе" хэмээн Слагхорн баяртайяа өгүүлээд түшлэгтэй сандал дээрээ лагхийтэл сууна. Түүний жанчны товч яг салах гэж байв. Мэдээж наалдамтгай уусмалыг хамгийн түрүүнд Хермионе, Жинни, Луна нар хийж дуусгав. Тэд нэг баг болсон бөгөөд Жинни хэрчиж, Луна номноос янз бүрийн зүйлс хийж өгч, Хермионе хутгана. Гишүүгэний навчин дээр троллын үс, бас бус олон төрлийн могойны гуужсан арьс, мөн мартаж яаж болох вэ, цавуу ч бас уусмаланд оржээ. Профессор Хорас Слагхорн сахлаа илбэснээ "Маш сайн" гэж дахин эмоцитойгоор хэлэн Гриффиндор 5 оноогоор, Равенклав 5 оноогоор шагнуулав. Хермионе уусмалаасаа жижиг шилэнд нямбайлан хийж далдхийв. Хэдэн хормын дараа хувиргалын хичээл орно. Хэдийгээр профессор МакГонагалл захирал болсон ч 5 сарын 2-ны өдөр болсон явдлаас хойш хэн ч Хогвартсад багшлахыг хүсэхгүй байгаа учраас хувиргалын хичээлийг урьдын адил МакГонагалл орж байгаа юм. Тэр бол хамгийн шилдэг хувиргалын мастер. Аль нэг танхимд хэрэглэгдэхүүн хэрэг болвол тэр шууд л үзгийг хувиргачихдаг. Тийм ч учраас хэн ч Профессор МакГонагалл шиг сайн багш байж чадахгүй. Хувиргалын танхимд ороход профессор МакГонагаллын ширүүхэн бөгөөд нухацтай харц бүх хүүхдүүдийг хараандаа тогтоов. Тэгээд бүгд суух агшинд шийдэмгий хоолойгоороо ямар нэг зүйл зарлах гэсэн мэт юм ярив.

"Тэгэхээр та бүхний мэдэж байгаачлан би Хогвартсын захирал, бас хувиргалын хичээлийн профессор. Одоо захирлын хувьд хэдэн зүйл хэлье

1. Энэ жил түрүү жилийн тулаанаас болж 1-р дамжааны сурагчид маш бага элссэн. Бас бус дээд дамжааныхан ч сургуульдаа ирээгүй. Тийм болохоор Хогвартсыг эргэн алдартай болгохын тулд 4 жилийн өмнө болсон шиг Өвлийн Бүжигт Үдэшлэгийг хийх төлөвтэй байна. Тийм болохоор та бүгд заавал сургуулиасаа ч гэлтгүй шидтэн хэн бүхнийг урих боломжтой. Дараа жилийн 1-р дамжааныхны захианд үдэшлэгийн талаар хавсаргаж бас үүнийг уламжлал болгох гэж байгаа.

2. Өнөөдрөөс эхлэн Ургамал Судлалын хичээлийн профессор Помона Спроут тэтгэвэртээ гарч байгаа тул түрүү жил төгссөн Невилл Лонгботтом Ургамал Судлалын хичээлийн профессор болно. Зарим нь Невилльтэй хамт суралцаж бүр мөр зэрэгцэн тулалдаж байсан болохоор энэ өөрчлөлт та бүхэнд таалагдана гэж найдъя.

3. Хогсмид руу явах аялал энэ амралтын өдрүүдээр болох учраас сайн бэлдээрэй гэж хүсье."

Профессор зогсолттой ярих ажээ. Тиймээ, Невилль профессор болно гэсэн үг үү. Хогвартсын өндөр шилтгээний цонхоор баяр хөөрөндөө умбасан, жижигхэн профессор Спроут чемодонаа ид шидээр зөөн хаалгаар гарах ба одоо Лондон хотоос Хогвартсын галт тэргээр Невилль Лонгботтом ирж байгаа. Түүний хажууд Рон ч гэсэн суусан байв.

Рон ба ХермионеDonde viven las historias. Descúbrelo ahora