3•Хогвартсын найм дахь жил

473 39 3
                                    

Хермионегийн хувьд Хогвартс дахь найм дахь жил нь их л сайхан эхэлсэн билээ. Түүний зураг хүндэт самбарт Харри, Рон хоёрын зурагтай хамт өлгөгдсөн юм. Цаашдаа сургуульд ирж байгаа нэгдүгээр дамжааныхан түүний зургийг хаалгаар шагайхдаа л гайхан харна гэхээс сэтгэл нь гэгэлзэнэ. Гэхдээ найзуудтайгаа биш болохоор бас ч цаана нь хөнгөн гуниг татна. Харри, Рон, Невилль, Дийн, Сиймус бас хэдийгээр үзэн яддаг ч Дракогийн шоглолыг ч санаж байв. Энэ өглөө бол түүний Хогвартсын найм дахь жилийн анхны өглөө. Тэр хуучин орон дээрээ, хуучин хөнжлөө нөмөрсөөр өглөөг угтлаа. Яг л Хогвартсын тулаан хэзээ ч болоогүй юм шиг. Профессор Северус Снейп яг одоо Уусмалын өрөөнд шалгалт авах гээд царайгаа муухай болгож хүлээж байгаа мэт, Гриффиндорын хамгийн ядаргаатай хөвгүүн Колин Криви аппаратаа барин үүдэнд Хермионегийн зургийг дарах гэж байгаа юм шиг, Фред зочдын өрөөнд хийсэн бүтэлгүй тоглоомнуудаа зарж байгаа юм шиг, аав, ээж хоёр нь түүнийг санаж өөртэй нь хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа санаж байгаа юм шиг Хермионе санагджээ. Тэр нэг л итгэж өгөхгүй байв. Гэхдээ энэ бүгд худлаа. Профессор Снейп аварга могойнд хатгуулаад нас барсан, Колин ч бас нас барсан, Фред ч бас, харин аав, ээж хоёр нь охиноо ой ухаан арчих шившлэгээр мартсан. Нарны туяа цонхоор нисэн орж ирж Гриффиндорын охидын унтлагын өрөөг гэрэлтүүлжээ. Улаан хөнжилтэй модон орнууд, бас модон бор шүүгээн дээр охид болгон эрхэм гэсэн зүйлүүдээ тавьжээ, охидын саваануудын чулуу нь гэрэлтэх бөгөөд саваануудын цаана байсан хэдэн номнууд ч даган гэрэлтэнэ. Банны өрөөний улаан хаалга нээгдэх үед үсээ арчиж буй Жинни гарч ирлээ. Түүний сэвхтэй нүүр, улаан урт үс, хуучин нөмрөг Уизли гэдгийг нь илтгэнэ. Жинни цонхоор орж ирэх гэрэлд нүдээ дасган Хермионе руу харлаа.
"Сайн уу? Бэр эгч минь" хэмээн Жинни ёжтой өнгөөр дуугартал Хермионе хариуд нь "Би арай танай ахтай гэрлээгүй байна. Бас танай ах чинь царайлаг биш болохоор би түүнийг хаяж ч магадгүй" гэж ёжтойгоор дуугарлаа. Жинни ус цацруулан инээнэ. Тэр ч ахыгаа царай муутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм шиг байна. Хермионе босон цүнхэндээ хэдэн ном, элгэн цаас, бэхээ хийгээд их танхим руу зүглэв. Тэр замдаа шившлэгээр гар, нүүрээ цэвэрлэчихлээ. Тарган хатагтайн хөргөөр гарах үед энэ хөрөг хичнээн их хуучирсан болохыг Хермионе ажиглав. Хогвартсын тулааны үеэр үхэл идэштнүүд Гриффиндорын зочны өрөө рүү орох гэж Тарган Хатагтайн хөргийг дэлбэлсэн юм. Харин ч профессор МакГонагалл арай ядан бүгдийг нийлүүлсэн билээ. Хермионе их танхимд ороход бараг бүх сурагч цугларсан ч эл хуль байв. Хэдэн арван сурагч тулаанаар нас барсан, харин бусад дамжааны зарим хүүхдүүдийг ээж, аав нь Хогвартс руу явуулахгүй гэсэн болохоор Хогвартсад энэ жил арай бага сурагчид сурч байлаа. Хермионе үүнийг ч өчигдөр хичээлдээ ирэхдээ мэдсэн л дээ. Түүнийг энэ жил хейд охин болох уу гэж профессор МакГонагалл асуусан ч Хермионе болохгүй гэж хариулсан юм. Учир нь түүнд одоогийн уйтгар гуниг, хичээл ном дэндүү их байсан болохоор хейд охин болвол энэ ачаалал улам нэмэгдэнэ гэдгийг аль зунаас хойш тэр мэдсэн билээ. Бас удахгүй тэр хуримаа хийнэ. Энэ нь бас л нэг том ачаа амьдрал дээр нь нэмэгдэнэ гэсэн үг. Тэр ачааны нэрийг идэмхий, залхуу гэхдээ хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, царайлаг Роналд Билиус Уизли гэдэг.
Хермионе Гриффиндорын ширээндээ суух үед Жинни хүрч ирлээ. Тэр үнэхээр их баяр баясгалантай харагдана. Жинни, Хермионегийн хажууд суугаад хулууны шүүснээс том том балгалан уув.

"Тэгэхээр надад сайхан мэдээ байна"

"Ямар сайхан мэдээ вэ?"

"Ёиоо бүр аймар сайхан мэдээ"

"Тэгээд юу юм бэ? Жеорж чамд өөрийн дэлгүүрийнхээ бүх хошигнолын зүйлсийг авч болно гээд хэлчихсэн юм уу?"

"Үгүй дээ. Жеорж тэгэх хүн биш. Тэглээ ч тэр одоо дэлгүүртээ өөрөөсөө илүү их хайртай."

"Тэгээд ямар сайхан мэдээ гэж?"

"Хэлчих үү?"

Жинни кармаанаасаа гурван ширхэг шокаладан мэлхийний карт гаргаж ирэв. Тэрэн дээр Харри, Рон, Хермионе гурвын зураг байлаа. Хермионе тэсгэлгүй гайхав. "Хөөх, бид гурав шоколадан мэлхий дээр гарлаа гэж үү дээ" хэмээн тэр орилно. Харин Жинни "Бүр Шидтэний Ертөнцийн аврагчид гэсэн гарчигтайгаар" хэмээн Хермионетой цугтаа хөөрцгөөлөө. Тиймээ, Хогвартсын 8 дахь жил тун ч дажгүй эхлэж байна шүү. Тун дажгүй...

 Тун дажгүй

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.
Рон ба ХермионеHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin