2
Хэмигийн талаас
Би өглөө болоход хоолны үнэрээр сэрээд, өөрийгөө үл мэдэх өрөөнд байгаагаа анзаарлаа. Өрөө бүхэлдээ бор болон хар өнгөөр тохижуулагдсан байх ба хар нимгэн хөшигний цаана хатуу хана биш цэлгэр шил байв. Би нэг эвшээгээд, хөнжлөө тийрэн босож суулаа.
"Тийм шүү дээ. Өчигдөр орой намайг Юнги гэдэг залуу хулгайлаад, харин би одоо түүний өрөөнд байна. Гайхалтай Хэми, ээж чинь ч чамайг алах байх даа!"
Би шорт бас подволк зурвастай хамт байхыг олж харав.
"Хэрвээ хувцас чинь тухгүй санагдвал үүнийг сольж өмсөөрэй"
Тийм ээ…би хэнийг нь ч мэдэхгүй нэг эрийн хувцсыг яг сольж өмсөнө байх даа!
Би хаалган дээр очин онгойлгох гэж янз бүрээр үзсэн ч цоожтой байлаа. Би санаа алдаад угаалгын өрөөрүү орж нүүр гараа угаав. Бас усны онгоц анхаарлыг татаад болсонгүй, нэг мөсөн усанд орохоор шийдлээ. Би дахиж усанд орохгүй ч юм билүү хэн мэдлээ.
Би ижил хувцастай удаан байхыг хүсээгүй учраас, Юнгигийн надад үлдээсэн хувцсыг сольж өмсөв. Өлсөж байна. Уйдаж байна.
Намайг орон дээр сууж байхад гэнэт хаалга онгойн залуу хөвгүүн орж ирлээ. Хүний наймаачид ихэнх нь ийм царайлаг байдаг хэрэг үү?
"Өглөөний мэнд. Би бол Жонгүг." Тэр надтай мэндлэнгээ, цар дүүрэн амттай хоол надад өгөв.
"Uh сайнуу…" Би нэрээ хэлж болох эсэхээ сайн мэдэхгүй байсан ч, тэр зүгээр л надруу инээмсэглэлээ. Би өглөөний цайруу нэг, түүнрүү нэг харахад тэр толгойгоо аяар дохиж ид гэж ойлгуулав.
"Хордуулчихаагүй гэж найдъя." Би ингэж хэлээд идэж эхэллээ.
"Санаа зоволтгүй ээ. Жин хён хамгийн амттай хоолыг хийдэг. Бас хордуулдаггүй."
"Би яагаад хулгайлагдсан юм?" Би хоолноос бага зэрэг идчихээд ингэж асуув. Энэ үнэхээр амттай байсан ч, би өглөө хоол идэх тийм ч дуртай биш. "Нөгөө Юнги хаана байна? Өө бас чамд хэдэн хён байгаа вэ?"
"Би чамайг гайхаж байгааг ойлгож байна гэхдээ яг одоо хариулж чадахгүй нь ээ." Тэр ийн хэлээд царыг аван гарах хаалгыг зүглэлээ.
YOU ARE READING
wolf | yoongi
WerewolfХэрвээ нэг гайхалтай царайлаг залуу гарч ирээд чамайг өөрийн "хамтрагч" болгон, хулгайлчихвал яах вэ? Thanks to @zaraxlelouche! Эх хувилбарыг дээрх хаягаар орж уншина уу.