О

313 39 0
                                    

19

Юнги бид хоёрын хэн нь ч юу ч дуугарсангүй. Хэдхэн хормын өмнө Мижүтэй яаж харьцсан минь л бодогдож байв. Би яагаад түүнтэй маргачихав аа? Одоо тэр хийгээгүй зүйлийнхээ буруутан нь болоод, уйлаад сууж байгаа байх даа. Би буцаж очоод түүнээс уучлалт гуймаар байсан ч, Юнгигийн юу гэж хэлэхийг сонсмоор байлаа. Урд минь алхах түүний хар үсийг харж, бодолд дарагдан явж байхдаа, урдаа байсан мөчрөнд бүдэрчхэв.

Юнги арагшаа харж, намайг барьж амжлаа. Намайг инээгээд уучлалт гуйхад, тэр ч бас инээв.

"Бүтэлгүй охин" гэж хэлээд үсийг минь арзайлгалаа. Би ямар хүүхэд үү? Дараа нь тэр намайг дахиад бүдэрч магадгүй гээд, гарнаас минь хөтлөхдөө хуруунаас минь салаавчилж атгав. Жаахан анхаарал тавихад л би ямар их догдолж байна гээч.

"Хол газарт очих юм уу?"

"Тийм ч хол биш ээ."

"Очих болж байгаа юм уу?"

"Удахгүй ээ."

"Зүгээр харшид байхдаа хэлж болоогүй юм уу?"

Юм тайлбарлаж хэлэхийн тулд заавал ойн гүн рүү явах ямар хэрэг байдаг байна аа.

"Үгүй"

"Яагаад?"

"Учир нь" Тэр залхсан янзтай шүдээ хавиралдууллаа.

"Учир нь...?"

Түүнийг уурлах байх гэсэн ч тэр зогсов. Намайг гайхан харахад Юнги худлаа инээмсэглээд, "Ирчихсэн болохоор"

Үзэсгэлэнтэй газар байна. Моддын дунд том нуур байлаа. Тэнгэр цэлмэг болохоор нарны тусгал усан дээр ойно. Нуурын эрэгтэй ойрхон галуу, дэгдээхэйнүүдтэйгээ байв. Шувууны жиргэх, амьтдын нөлөөтэй үүсэх усны чимээ бүгд энэ газрыг төгс болгож байна. Би дуу алдаад, Юнгигийн гарыг тавилаа.

"Гайхалтай..." Намайг нуур луу ойртоход, цэцгэн дээр байсан эрвээхэй нисэв. Ой дотор амьтад байгаа нь сонсогдож байсан ч, нэг нь ч харагдсангүй.

"Тийм байгаа биз" Юнги ингэж хэлээд нуурын эрэгтэй ойрхон суулаа. Би түүний хажууд суугаад гутлаа тайлан, хөлөө усанд дүрэв.

"Би чамайг намайг нэг аймшгийн газарт аваачаад хүчиндэх гэж байна л гэж бодсон"

Юнги намайг усанд хөлөө савлахыг харан инээгээд, "Яахав чи хүсч байвал тэгж болно л доо."

"Битгий тэгээрэй, гуйж байна"

Тэр инээмсэглэн "Тэгэхээр, юу мэдэхийг хүсч байна?"

wolf | yoongiWhere stories live. Discover now