13
Уншигчийн талаас
Намжүүн ууртайгаар үсээ илж, Юнги Хэмиг дагуулан гарахыг харлаа. Бета түүнтэй маргах бүрт түүнд их хэцүү байдаг байв. Учир нь Альфа Бетагүйгээр шийдвэр гаргаж чадахгүй.
Чимээгүй орчинг эвдэж, Жимин ханиалган Намжүүний анхаарлыг татлаа. "Юнги ахыг юу гэх гээд байгааг мэдэж байгаа ч, Хусог ах бид хоёр өөрсдийн санаагаа дэмжиж байна. Хэрвээ та хамтрагчтайгаа хамт баймаар байвал аавтай нь сайн харилцаатай байх хэрэгтэй."
Намжүүн санал нийлэн толгой дохиод, хамтрагчруугаа харцаа чиглүүлэв. Тэр охин эцэст нь хамтрагчтайгаа уулзсандаа их баярлаж байсан ч, хамтрагчийг нь аав нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж бодохоор уур нь хүрч байлаа.
Саарал үст, Акамацүгийнхныг Альфад ажиллахыг санал болгосон ч, тэр хэзээ ч аавыгаа энэ хүмүүстэй нийлэхгүйг мэднэ. Намжүүний аав түүний аавтай хэзээд муу харилцаатай байсан.
Мэддэг хэдэн солонгос үгээ холбон өнөө эмэгтэй эцэст нь дуугарав. "Сайхан санаа гэж бодохгүй байна."
Гурван залуу гурвуулаа түүнрүү гайхсан янзтай харахад, тэр гараа элгэндээ тэврэн босоод үргэлжлүүлэн, "Биднийг аав нар муу харилцаатай шүү дээ. Манай аав өнгөрсөн бол өнгөрсөндөө гэж хэлэхээр хүн биш. Би аавыгаа хэнээс ч илүү сайн мэднэ, тэр маш удаан өшөө хорсол тээж чаддаг хүн"
"Тийм л дээ, гэхдээ-" Хусогийг ярьж эхлэх үед Намжүүн түүний үгийг тасаллаа.
"Хангалттай. Бид үүнийг дараа Юнгиг ирэх үед шийдэх болно."
Жиминий царай урвайсан нь харагдана. Альфаг ятгах гэсэн түүний оролдлого дахиад л бүтэлгүйтчихлээ.
"Явцгааж болно."
Хусог Жимин хоёр өрөөнөөс гарч хаалгыг хаав. Намжүүн хамтрагчтайгаа хоёулхнаа үлдсэн ч, түүнийг зайнаас ажиглан зогслоо.
Каоригийн хацар улайж байгаа нь мэдэгдэн дотроо 'Би царай муутай харагдаж байвал яана аа? Өө нээрээ тэр бодол уншиж чаддаг шүү дээ. Гэхдээ Японоор бодвол чадахгүй байх' гэж бодоод инээв.
Намжүүн ч бас инээлээ. Тэгээд, "Бие биенийгээ мэдэж эхлэвэл яаж байна?"
YOU ARE READING
wolf | yoongi
WerewolfХэрвээ нэг гайхалтай царайлаг залуу гарч ирээд чамайг өөрийн "хамтрагч" болгон, хулгайлчихвал яах вэ? Thanks to @zaraxlelouche! Эх хувилбарыг дээрх хаягаар орж уншина уу.