---

295 44 2
                                    

17

Хэмигийн талаас

Тэр шөнө маш аймшигтай байв. Би шөнөжингөө хөрвөөж хөрвөөж, ганцхан цаг л унтсан. Танил бус орноос болсон уу, хүйтэн байснаас болсон уу сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа ганц зүйл бол, би түүний шөнө бүр намайг дулаацуулдагт нь дасчихсан бололтой. 

Шөнийн 2 цагт бууж өгөн бослоо. Үнэхээр их ядарч байсан ч унтаж чадахгүй байсан болохоор хэсэг зурагт үзэж суув. Гэсэн ч удалгүй гартаа аягатай ус бариад, зурагтын дууг багасгаад тэр өрөөнөөс гарлаа.

Гэнэт Юнгигийн өрөө рүү явмаар санагдав. Яг л ямар нэг зүйл түлхсээр байгаад аваад ирсэн юм шиг, би түүний өрөөний үүдэнд зогсож байлаа. Нэгэнт ирчихсэн болохоор чадах чинээгээрээ маш чимээгүй хаалгыг онгойлгов.

Намайг ороход Юнги яг л над шиг зурагтынхаа дууг багасгачихсан үзэж байлаа. Тэгээд над руу харав. Баригдчихлаа. Ийм хол ирсэн юм чинь, буцах зам байхгүй нь дээ. Би гүнзгий амьсгаа аваад, "Сэрүүн байсан байх нь ээ..."

Тэр толгой дохиод үргэлжлүүлэн, "Унтаж чадахгүй байна уу?" гээд инээвхийлэв. Би хариулалгүй хаалгыг хаагаад, орны эсрэг талд байх сандал дээр суулаа. Юнги чимээгүйг эвдэн, "Би ч гэсэн" гэж өөрийнхөө асуултанд хариулав. Одоо надад үнэхээр эвгүй байгаа ч гэсэн түүнээс илүүтэйгээр тэр дулаахан оронд унтахыг хүсч байлаа. Юнгигийн хажууд гэсэндээ биш л дээ.

Би газар ширтэн сууж, Юнги зурагтын суваг сольсоор хэдэн минут өнгөрөв. Нойр минь маш их хүрч эхлэхэд бодогдож байсан ганц зүйл бол, би яагаад Юнгигүй унтаж чадахаа больчхов оо?

"Би ядраад байна" 

Намайг ингэж хэлэхэд Юнги надруу нэг хараад, харцаа буцаан зурагт руу шилжүүллээ.

"Тэгээд унт л даа."

"Чадахгүй нь ээ"

Ахин хэдэн минут өнгөрсний дараа тэр зурагтаа унтраагаад, орны зүүн талд хэвтэн, баруун гараа эсрэг тийш нь сунган тавив. Яг л намайг хүрээд ир гэж байгаа юм шиг.

Очоод хэвтчихмээр байсан ч тэслээ. Юнги ердийнх шигээ зүүн гараа нүдэн дээрээ тавин, унтаж байгаа дүр үзүүлнэ. Би алгаараа нүүрээ нэг арчаад, бууж өгөн ор луу явав. Ядраад бас унтмаар байна.

Би орон дээр гарсан ч Юнгигээс зай барьж, түүн рүү харж хэвтлээ. Тэр инээмсэглээд над руу эргэж харав. Над руу нүд салгахгүй ширтэнэ. 

wolf | yoongiWhere stories live. Discover now