Й

609 70 5
                                    

12

"Яагаад авчирсан юм гэж орилохоос чинь өмнө-" гэж Хусогийг ярьж эхлэхэд Намжүүн охинруу очиж түүний яриаг таслалаа. Намжүүн охиныг үнэрлэхэд тэр хоёр хоёул байрандаа гацаж зэрэг шахуу "Хамтрагч" гэж хэлэх нь сонсогдов.

Намжүүн хурдхан олсыг тайлж, түүнийг бэртсэн үгүйг шалгахад залуус тэдэнрүү чимээгүй харан зогсож байлаа.

Би юу ч ойлгохгүй байсан тул гэнэтхэн л, "Энд юу ч ойлгохгүй байгаа хүн нь би ганцаараа юу?" гээд асуучихав. Хэн ч намайг тоосонгүй, харин Хусог Намжүүнаас айж байгаа нь илт.

"У-уучлаарай альфа! Би түүнийг хамтрагч чинь гэж мэдсэнгүй"

"Тэнэг" гэж гадаад охин бувтнаад, элгээ тэврэн зогслоо. Намжүүн ууртай байсан ч, охины японоор ярих нь түүний анхаарлыг татав.

"Хүлээгээрэй... чи яагаад түүнийг хулгайлсан юм?" Намжүүн үүнийг асуугаад, ширээний төгсгөлд, бидэнтэй ойр газарт суулаа.

"Яахав, та надад Акамацү бидний хэлснээр хийхгүй бол охиныг нь хулгайлаарай гэж хэлсэн шүү дээ" Хусог ингэж хэлээд Жиминий хажууд буюу яг миний өөдөөс харж суув.

"Юу?! Тэр Акамацүгийн охин юм уу? Бас чиний хамтрагч?!" Юнги итгэхгүй байгаа бололтой, Намжүүнрүү орилон асуулаа.

Би 'Акамацүгийн охин'-ийг Намжүүнаас харцаа салгалгүй бидний яриаг чагнаж буйг анзаарав.

"Ах ч асуудалд орлоо доо." гэж Жиминийг хэлэхэд тэнд байсан бүх хүн зэрэг Жиминрүү харлаа.

"Бурхан минь, та нар Японы мафитай орооцолдчихсон юм уу?"

Намайг ингэж асуухад, Юнги чимээгүй байхыг сануулав.

"Гэхдээ энэ сайн ч байж болно шүү дээ. Тэр таны хамтрагч болохоор бид Акамацүгийнхантай тохиролцож болно"

Жимин дахин саналаа хэлэхэд Юнги түүнрүү сонин харах нь тэр. "Чи галзуурчихсан юм уу?"

Тэд яг л нууц хэлээр яриад байгаа юм шиг байх юм аа! Би тэдний ярьж байгаагаас нэг ч үг ойлгохгүй байна.

Тэд үргэлжлүүлэн хамтрагч, хулгай, колончлол бас альфагийн тухай ярилцлаа. Би уйдсандаа үсээрээ тоглон сууж байгаад, Юнги миний нэрийг хэлэхийг сонсов.

"Хэми, явцгаая."

"Байз! Би асуултандаа хариулт авна гэж бодсон юмсан"

Бүгдийн анхаарал бидэн дээр төвлөрчээ. Би үсээрээ тоглон сууж байхдаа Намжүүн Юнги хоёрын маргасныг ч анзаарсангүй. Юнги миний үгийг тоолгүй намайг тэндээс авч явлаа.

Би тэр тухгүй мөрөн дээр байхыг хүсээгүй учир чимээгүй л түүнийг даган явав. Түүнийг өрөөрүүгээ явахад би айж эхэллээ. Юнгиг ууртай байхад нь нэг өрөөнд баймааргүй байна! Намайг өвтгөвөл яах юм? Өвтгөөгүй гэсэн үг биш л дээ.

Юнги өрөөндөө орж хаалгаа цоожлоод цамцаа тайлж шалан дээр хаяв. Тэгээд орон дээрээ доош харан хэвтлээ. Би зүгээр л өмнө нь харж байгаагүй Юнгиг харан зогсоно.

Тэр яг ууртай жаахан хүүхэд шиг юм. Хэдэн хормын дараа Юнги босч суугаад өөрлүүгээ дохив.

"Наашаа хүрээд ир"

Би байрандаа зогссоор л байлаа. Би Юнгид итгэхгүй байна. Харин тэр уурандаа өмнө нь хэлсэн үгээ арай удаанаар хэлэхэд, миний оролцоогүйгээр бие минь өөрөө хөдлөв.

Тэр намайг хажуудаа хэвтүүлээд, дээр минь гарч үнсэж эхэллээ. Түүнийг юу хийх бол гэхээс айж байгаа ч, зугтах замгүй тул эсэргүүцсэнгүй.

Юнги их ширүүн байв. Хэлээ амруу минь хүчээр хийж, шүд хэлийг минь долооно. Би түүнийг түлхчихлээ.

"Юнги, чи эхлээд тайвшрах хэрэгтэй. Ухаангүй байгаа үедээ битгий ийм зүйл хий"

Тэр зүгээр л надруу ширтэв.

Эцэст нь тэр орон дээр цэх суулаа. Би тайвшрангуй амьсгаа гаргаад уруулаа арчив.

"Чиний зөв. Би гүйх хэрэгтэй юм шиг байна."

"Гүйх ээ? Энэ оройн цагаар уу?" Би аль хэдийн оройн 11 цагийг заах ханын цагруу заагаад Юнгигээс гайхсан янзтай асуулаа. Ой дундуур гүйхэд хэтэрхий харанхуй биш гэж үү? Тэр миний асуултанд хариулах нь байтугай цамцаа ч өмсөлгүй гарч одов.

Хаалга цоожлохыг сонсоод өөрийн эрхгүй санаа алдлаа. Би шөнө дунд зугтчихвал л гэж дээ.

Би шүдээ угаачихаад, цонхоор хармагцаа гайхшралд оров. Харшийн гадна маш том хар чоно ойруу явж байхыг олж харлаа.

Үнэхээр гайхалтай. Үзэсгэлэнтэй хар үстэй бас жирийн чононоос том. Би харсандаа итгэсэнгүй, нүдээ нухаад дахин харав. Энэ чоно нэг тийм танил ауратай юм. Ойруу орох үед нь би ч хөнжилдөө шургалаа.

Юнгигүй унтах жаахан ганцаардмаар байгаа ч одоо яахав дээ.

wolf | yoongiWhere stories live. Discover now