15. Гайхалтай

1K 66 5
                                    

Хамар сэнгэнэтэл сайхан үнэр намайг сэрээхэд хүргэв. Хажуу тийш хартал охин минь унтаж байв. Чимээгүйхэн босоод, халатаа нөмрөн гал тогооны өрөөрүү ортол Сэүн ширээ засаж байгаад нааш харан инээмсэглээд "өө сэрчихсэнүү? Яг сэрээх гэж байлаа! Суучих!" гээд сандал татаж өгөөд намайг суухыг хүслээ. Намайг суусны дараа Сэүн өөдөөс минь харж суугаад шанаагаа тулан ширтээд суучихав. Би халбагаа барин шөлнөөс амсаж үзэхэд дурсамж шингэсэн амт байв. Өмнөх түүнтэй хамт байсан үеийн дурсамж. Сэүн инээмсэглээд "ямар болж, өмнөх шигээ амттай болжуу?" гэж асуухад би юу ч дуугарсангүй. Сэүн гайхан "яасан бэ? Наад царай чинь яачихваа? Муухай байна уу?" гээд шөлөө амсаж үзээд "гайгүй л байнадаа! Юу нь сонин байгаа юм бол" гэхэд би доош харсаар "гое амттай байна! Сайхан хооллоорой!" гэж хэлээд хоолоо идэж эхлэхэд тэр инээмсэглээд "тийм байлгүйдээ гайхлаашдэ! Их хичээж хийсэн болохоор амтархан идээрэй!" гээд тэр ч бас хоолоо идэж эхлэлээ.

Сэүн аягаа угаагаад харин би өрөөндөө охиноо хөхүүлэн зогсож байв. Түүнийг яагаад ингэж аашлаад байгааг мэдэхгүй ч надад энэ нь сонин санагдаж байна. Магадгүй энэ Жунинаас болсон байх. Бид хоёр салсан ч би одоо ч түүнд хайртайгаас болсон байх. Ялангуяа өчигдөр хоолойг нь сонссон болохоор бүр ч илүү санаж байна. Гэхдээ би бас Сэүнээс санаа зовж байна. Өчигдөр тэгээд ганцааранг нь үлдээчихсэндээ харамсах шиг. Гэхдээ намайг зөвөөр ойлгосон гэдэгт итгэлтэй байна.

Охинтойгоо тоглон сууж байтал хаалга тогшин тэр ороод ирэв. Тэгээд бидний хажууд ирж суун охиноо ширтээд чив чимээгүй суучихав. Бодвол ганц удаа тэвэрч үзэх юмсан гэж бодож байгаа байх. Би дэндүү муу хүн юм аа. Надаас буцаж гуйхад зөвшөөрөөгүй хэрнээ охиноо ч бас харамлаад байх юм. Хэдий бид хоёр гэж одоо байхгүй ч гэсэн энэ хүүхэд бол Сэүний мах цусны тасархай. Энийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тиймээс ядаж буцаад нийлдэггүймаа гэхэд охиноо ганц нэг удаа тэврүүлэх ёстой байх. Би охиноо тэврэн босож зогсоод хоолойгоо засахад Сэүн ухасхийн цочоод "заза би гарлаа! Зүгээр охиноо хармаар санагдаад" гэж хэлэн босоод хаалгаруу зүглэхэд нь би:
-чи охиноо тэвэрч үзмээр байна уу?
-айн? Н нээрээ юмуу? (гайхах, баярлах)
-ммм! Чи муу ч сайн ч аав нь! За яхавдээ дургуй байгаа бол хүчлэхгүэ!
Сэүн гэнэт "үгүэ үгүй үгүй! Ялаа гэж дээ! Мэдээж маш их баяртай байна! Гайхалтай! Юу бишээ би болгоомжтой байнаа" гэж хэлэн инээмсэглээд охиныг надаас авлаа. Түүний энэ инээмсэглэл, энэ харц яг л бяцхан хүү дуртай зүйлрүүгээ тэмүүлэх мэт. Сэүнийг ингэж инээхийг хараагүй удсан байна.

Охин Сэүн хоёрыг унтлаганы өрөөнд үлдээн зочны өрөөрүү оров. Яах гэж орж ирснээ ч мэдэх юм алга. Би зүгээр л Сэүнд охинтойгоо хоёуланг нь байх цаг хугацаа өгөх ёстой байх гэж бодоод л өрөөнөөс гарсан. Харин одоо юу хийхээ мэддэггүй. Өрөөнөөс гарахаас өмнө юу хийхээ боддог л байж. Хий дэмий өрөөнүүдээр хэсүүчилж байгаад буцан дээш гарахад Сэүн охиноо тэврэн унтаж байв. Охин уг нь саяхан л сэрсэн юмсан. Аавтайгаа байх таалагдаж байгаа бололтой. Бат бөх унтаж байгааг бодоход. Тэр хоёрт хөнжил нөмрүүлээд зурагт үзэхээр доош буув.

Нүд анилдаад нэг л болж өгдөггүй. Хэдэн цаг кино үзчихвээ. Янз бүрийн л кино үзэв. Зурагтаа унтраан нэг суниачихаад өрөөрүүгээ орохоор буйдан дээрээс босоход ард Сэүн зогсож байв.
-ёоо юу вэ? Чи ямар сүнс юм уу? Дуу авиа гарга л даа! Айлаашдээ!
-уучлаарай! Чамаас нэг юм гуйх гээд!
-юу юм?
-маргааш хоёулаа охиноо дагуулаад гадуур зугаалъя! Энгийн л нэг гэр бүл шиг нэг өдрийг өнгөрүүлье!
-за би бодож үзье!
-ойлголоо! Охин одоо сэрэхгүй байхаа!
-мм за!
-хайртай шүү💜 сайхан амраарай!
-........

<за ямар их удаачихваа ёстой их уучлаарай😭🙏🏻😬оруулъя гэсэн цаг зав гарахгүй их хэцүү байлаа🤔☺️😜за тэгээд таалагдсан бол сэт бичээд вотэ дараарай баярлалаа❤️🎁мөн өөрийн санал хүсэлтээ хэлээрэй😘☺️🙏🏻>

Насан туршийн хайр❤️ /the end/Where stories live. Discover now