Охиноо хувцаслаж дуусаад өөрийгөө бэлдлээ. Өчигдөрийн Сэүний хэлсэнчлэн ганц удаа ч болтугай энгийн нэг гэр бүл шиг өдрийг өнгөрөөж үзэхийг хүссэндээ одоо ингээд зогсож байна. Өөрийгөө бэлдэж дуусаад охиноо тэврэн доош буухад Сэүн яг л анхны болзоондоо явах гэж буй өсвөр насны жаал хүү шиг сандран зогсож байв. Уг нь тэрийгээ мэдэгдэхгүй гэж их л хичээж байгаа бололтой.
Сэүн охиноо мөрөн дээрээ суулган гүйж тоглож харин би тэдний араас аяаархан алхана. Ингэж гадуур явахад л нэг л сайхан. Яагаад гэдгийг мэдэхгүй ч бүх зүйл минийх болсон юм шиг санагдаж байна. Бусдыг харахад атаархах сэтгэл төрдөг байсан. Харин одоо тэр атаархал үгүй болжээ. Бусдын нүдэнд бид 3 маш жаргалтай гэр бүл шиг харагдаж байгаа байх. Бүгд л тэгэж харагддаг болохоор.
Өдрийг гадуур зугаалж, тоглож өнгөрөөсөн болохоор гэртээ орж ирэхдээ их ядарлаа. Гэхдээ өнөөдөр үнэхээр сайхан байсан. Гэр бүлийн үнэ цэнийг өнөөдөр л бүрэн утгаар нь ойлгосон. Аз жаргалтай байна. Бусдаас илүүгээр. Гал тогоонд орон хоолоо хийж байхад ч бас уруулд минь бяцхан мишээл тодорч байв. Учир нь зочны өрөөнд охин минь инээж байгаагүйгээрээ инээсэн. Үрийнхээ инээдийг сонсох ямар сайхан гээч. Энэ бүх зүйл л намайг бусдаас илүү мэт санагдуулдаг байх.
Ширээгээ засаж дуусаад зочны өрөөрүү ортол Сэүн охинтойгоо үлгэрийн ном уншиж байв. Энэ сайхан мөчийг үгүй хийхийг хүсээгүй ч аргаггүйн эрхэнд тэднийг дуудав.
-за бяцханууд минь хоолоо идэцгээе!
-ээ дараа нь идэж болдоггүй юм уу? Яг сайхан дундаа орцон уншиж байхад! (хошуугаа унжуулах)
-уучлаарай ноён аав гуай! Таны сайхан мөчийг үгүй хийхийг хүсэхгүй байсан ч хоолоо халуун дээр нь идэх хэрэгтэй байх гэж бодоод бусниулчихлаа! Бас охиноо хооллох хэрэгтэй! Тэглээч охинд таалагдахгүй байгаа юм бишүү?
-үгүэ таалагдаж байгаа! өнөөдөр би охиныг хооллоё!
-яагаад?
-зүгээр өнөөдөр л ганцхан удаа!
-зазаБи аягаа угаан зогсож байтал Сэүн дээрээс буугаад ирэв.
-Охин унтчихлаа!
-зза болж дээ! Өнөөдөр их ядарсан байх!
-тийм байхаа!
-нээрээ аав ээж хоёр хэзээ ирэхийн?
-юу? Аан харин...
-юу болсын? Хэлэх юм бгаму? Байвал тойруулалгүй шууд хэлээ!
-аав ээж хоёр ирэхээ больцон гэнээ!
-яагаад?
-виз нь бүтээгүй гэсэн! Тэгэхээр дараа нь л ирэх болждээ!
-өө тиймүү! За одоо яхав дээ! Нэгэнт өнгөрсөн юм чинь!
-харин тиймээ!
-мм зза би ерөнхийдөө дуусчихлаа! Ингэсгээд унтацгаахуу?
-тэгий тэгий!Сэүн доор үлдэн би өрөөндөө орж ирэв. Аав ээж хоёрыг ирэхгүй гэдгийг би анхнаасаа л мэдэж байсан. Сэүнийг надтай хамт байх арга сэдсэнийг мэдэж байсан. Зөвшөөрөхгүй байя гэсэн ч тэгэж чадаагүй. Сэүнийг өөрчлөгдсөнийг мэдэхийг л хүссэн. Тэр өөрчлөгдсөн. Илүү анхааралтай, илүү ажилсаг болсон байна лээ. Би түүнд дахин ганц удаа боломж өгөхөөр шийдсэн. Жуниныг мартаж чадахгүй, хүлээсэн хэвээр байгаач Жунин тэр өдрөөс хойш надруу нэг ч удаа залгаагүй. Ор сураггүй алга болсон. Жунин эргэж ирлээ ч түүний аав бид хоёрыг зөвшөөрөхгүй. Би түүнийг нь мэднээ. Их хэцүү байна. Энэ амьдрал.
<за ёстой уучлаарай их удаасанд😭👏🏻😭бие даалт гэрийн даалгавар гээд зав ерөөсөө гарсангүэ амралтын өдрөөр л нэг зав бхынмаа 😭👊🏻👌🏻за тгд сэт вотэ❤️👌🏻👏🏻🙏🏻>
YOU ARE READING
Насан туршийн хайр❤️ /the end/
RomantikГол дүрд: Им Нами, У Сэүн, Ким Жунин Төрөл: Романс