(Сэүний талаас)
Дахиад л Намитай тааралдчихлаа. Гэхдээ тэр дахиад л ганцаараа биш. Яах ёстойгоо мэдэх юм алга. Надад түүнийг хардах эрх байхгүй ч өөрийн эрхгүй хардах сэтгэл төрөөд байх юм.Юритэй хамт хүнсээ цуглуулан гэрлүү явж байхад Юри гэнэт "машинаа зогсоо" гэж машинаар дүүрэн орилов. Үрүүлээ хажуу тийш болгон зогсоолд зогсон асуулт эрсэн харцаар харахад Юри хуруугаа тав зургаан удаа нугалаад буцан нааш харсаар "эмийн сан явцгаая хурдал!" гэж захирангүй хэлээд өөр юу ч хэлэлгүй урагшаа хараад суучихав. Юу болсныг нь мэдэхгүй ч машинаа асаан аль ойр гэсэн эмийн сангийн гадаа ирэхэд Юри хаалга саван буугаад эмийн санруу оров. Тэр үнэхээр их удаж байна. Сүүлдээ санаа минь ч зовов. Удалгүй Юри гартаа жижиг тор барьсаар машинд суугаад "гялс харьцгаая" гээд бүсээ бүслэв.
Гэртээ орж ирэн цуглуулсан хүнсээ ширээнд дээр тавин унтлаганы өрөөнд ороход ширээгээр дүүрэн жирэмсний тест байв.
-эд нар чинь юу вэ?
-хараад мэдэхгүй байна уу жирэмсний тест л байгаа биз дэ?
-мэдэж байна, эд нараар яах гэж байгаан? Бас эмийн санд яагаад тэгэж их удсан юм?
-хамгийн сайн тест авах гээд удчихлаа! Бодоод байхад миний сарын тэмдэг ирээгүй 7 хонож байна. Өмнө нь хэтэрлээ хэтэрлээ гээд 3 юм уу 4 хоног л хэтэрдэг байсан. Би гялс үзчихээд ирье.
-зазаЮри угаалгын өрөө орсон хойгуур хувцсаа солихоор шүүгээгээ онгойлготол нэг зүйл нүдэнд тодоос тод туслаа. Өмнө нь яагаад анзаарч байгаагүй юм бол. Намигийн авч өгсөн хоолойтой цамц. Мөн түүний надад бэлэглэсэн зангиа. Гэнэт л Намитай өнгөрүүлсэн бүх үеээ эргэн дурссан байлаа. Хамт хоол хийж байсан үеээ, хоол хийхдээ тоглож байснаа, гадуур хамт зугаалж, надад бэлэг авч өгсөнийг нь, аав ээж ах гуравт минь бэлэг авж өгсөнийг нь, намайг согтоод ирэхэд унталгүй хоол хийгээд хүлээж байсныг нь, намайг энхрийлдэг тэр гарыг нь гээд л бүх зүйлээ үгүйлж байна. Гэнэт яагаад түүнийг ингэтлээ их үгүйлнэ вэ?
Хувцасны шүүгээгээ бүгдийг нь онгойлгон нэг зүйлийг сайтар ажиглав. Энэ шүүгээнд миний гэх хувцас хамгийн бага зай эзэлж харин Юригийн хувцас, даашинз, өндөр өсгийн, гоёл чимэглэл гээд л бүгд шүүгээг дүүргэж. Анзаараагүй юм байна. Өмнө нь миний хувцас их, Намигийн хувцас бага зай эзэлдэг байсан. Магадгүй Юригийн хайр жинхэнэ хайр биш юм болов уу? Зөвхөн миний өв хөрөнгөнд шунасан юм болов уу? Мэдэх юм алга. Гэхдээ би Намиг орхин Юриг сонгосон. Тэр надад таалагдсан учраас би Юриг сонгосон.Хувцсаа солиод шүүгээгээ хаатал Юри уйлсаар гараад ирэв. Гайхан түүнрүү очиж учрыг нь асуутал хариу хэлэлгүй уйлаад л байв. Би түүнийг нурууг илээд: зүгээр дээ хайраа! Хүүхэдтэй болоогүй юм уу? Зүгээр дээ хоёулаа залуу байна, хүүхэдтэй болох хугацаа зөндөө байна тийм болохоор миний хайр битгий уйл за!
-юу тэнэгтээд байгаа юм? Би жирэмсэн болчихсон байна! Би хүүхэдтэй болчихсон байна гэж байна!
-тэгвэл яагаад уйлаад байгаан? харин ч гоё юм бишүү? Магадгүй энэ баярын нулимс уу?
-үгүй за энэ баярых биш харууслых! Би хүүхэдтэй болчихсон байнш дээ! Одоо би яах юм?
-юу гэсэн үгийн тэгээл төрүүлжил таараашдэ?
-үгүй би энэ хүүхдийг чинь төрүүлэхгүй! Энэ хүсээгүй хүүхэд! Би хүүхдэд дургуй гэж хэлсэн биз дэ? Би хүүхэдтэй болохгүйн тулд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг юм за? Тэгтэл чамаас болж чиний тэр тэнэг үрийн шингэнээс болж би хүүхэдтэй болчихлоо!
-ю юу яриад байгаа юм? Чи чинь тэнэг юм уу? Юун хүүхэд төрүүлэхгүй? Чи ямар ч гэмгүй бяцхан хүүхдийг амийг хороохыг хүсээ юу? Тэглээч миний үрийн шингэн ямар буруутай юм?
-буруутай гэж байна! Тэгээд одоо яахын? Би хүүхэд төрүүлэх юм бол миний бие муухай болдог юм байгаа биз дэ? Байрны гадаа суудаг хүүхэддээ дарагдсан ядарсан ээж болж чадахгүй за! Чи тийм л их хүүхэдтэй болохыг хүсээд байгаа бол өөрөө тээгээд төрүүл за! Би лав чадахгүй! Би энэ хүүхдийг чинь авхуулна!
-чамд хүүхдийн амьнаас илүү чиний биений галбир хэрэгтэй юм уу? Хэрвээ хүүхдээ авхуулбал чи жаргалтай байх юм уу? Биений чинь нэг хэсэг алга болж байна гээд боддоо! Чи юу хийдэг болоод биений галбиртаа санаа зовоод байгаа юм? Чи загвар өмсөгч биш тэгсэн хэрнээ биений галбир аа?
-тийн надад хүүхдээс илүү миний биений галбир хэрэгтэй! Яриа дууссан би хүүхдээ авхуулна! Энэ миний эцсийн шийдвэр!Юри орондоо орон цааш хараад хэвтээд өгөв. Буйдан дээр суун байдлыг тунгаан бодсоор л. Энэ үнэхээр жинхэнэ хайр биш бололтой. Нами Юри хоёр хоорондоо асар их ялгаатай юм. Юри надаас авж л чадна. Харин Нами надад өгж л чадна. Нами загвар өмсөгч хэрнээ хүүхэдтэй болсондоо асар их баяртай байсан. Харин Юри ажил хийдэггүй хэрнээ биений галбиртаа санаа зовж байна. Нами бусдаас өөр юм. Би одоо яах ёстой юм бол? Салах уу? Үлдэх үү?
<энэ Юри чинь жинхэнэ тэнэг хүүхэн байнш дэ тэ🤣🤣🤔мангар хүүхэн бэ үстээд хаячих юмсан🤣🤣👌🏻✋🏻за энэ ч яахав үнэхээр их удчихлаа томоос том уучлалт хүсье😭😭😻🙏🏻бүгдэнд нь хайртай шүү😘💋хандалт хэр байгаагаас шалтгаалаад дараачийн хэсгээ оруулнаа🤣🤣👌🏻👏🏻сэт вотэ байвал дараа дараачийн хэсгээ хурдан л оруулна шүү дээ🤣🎁🎉>
YOU ARE READING
Насан туршийн хайр❤️ /the end/
RomanceГол дүрд: Им Нами, У Сэүн, Ким Жунин Төрөл: Романс