(Зохиолчийн талаас)
Муу зүйл тохиолдохыг зөгнөсөн биш гадаа аадар бороо шаагин орно. Сэүн цонхны хажууд суун орж буй ширүүн бороог ажиглан юу болохыг бодож байгаа мэт хөмсгөө зангидан сууна. Тэр цонхноос харцаа салгасангүй. Түүний хажууд нэгэн бүсгүй суух хүртэл. Сэүний хувьд хуучин нэг дурсамж төдий зүйл. Тэр одоо л харцаа тэр хүүхэн рүү тогтоов. Хар савхи, жинсэн өмд, өндөр өсгийт өмсөж, үсээ ороож, нүүрээ хэт будсан будмал бүсгүй. Сэүн энэ дүр зураглалыг дахин харна гэж төсөөлсөнчгүй. Бүх зүйл дууссан гэж өөртөө тангараг өгсөн хэрнээ яагаад энэ бүсгүйг дуудахад ингээд гүйгээд ирж байгаагаа мэдэхгүй.Тэд хэсэг ширтэлцний эцэст өнөөх бүсгүй чимээгүй байдлыг эвдэн ам нээв.
-удаан уулзсангүй шүү У Сэүн! Чи ч их өөрчлөгдсөн байх шив!
-чамтай байсан үеээсээ илүү болчиж гэж үү? Яах гэж буцаж ирсэн юм? Явна гэж явсын бол буцаж ирэх шаардлага байхгүй юм бишүү! Юу хүсээв?
-чамайг санаад л буцаад ирлээ!
-тоглохоо боль Мин Юри! Чамд худлаа ярих зохихгүй байна! Яах гэж ирсэн юм? үнэнгээ л хэл! Чамайг худлаа ярьсан ч би итгэхгүй!
-чи ч их хашир болжээ! Яасан нөгөө хүүхэн чинь зааж өгөө юу?
-амаа тат! Чамаас л дээр!
-харжил байя тэрийг чинь! Угаасаа мэдэж байгаа бол гол ажилдаа орцгооё! Сэүн би жирэмсэн болчихоч!
-юу? Чи чинь галзуурчихаа юу? Наадах чинь миний хүүхэд биш! Замаасаа олсон хүүхдээ хүнрүү гүтгэхээ боль!
-үгүэ! Би чамаас өөр хүнтэй унтаагүй байтал яаж өөр хүнээс хүүхэдтэй болох юм? Үр хөндүүлсэн гэж бодсон үгүй байж. Одоо би 4 сартай. Гэдсээрээ алчуур боочихсон болохоор сайн мэдэгдэхгүй байгаа юм! Тэрнээс бол үнэн!
-надад батал!
-яаж? Төрснийх нь дараа юу? Тэр хүртэл чи тэвчиж чадах юм уу? Үнэхээр үү?
-тэгээд чи юу хүсээд байгаа юм?
-Сэүн минь дээ! Уг нь чи миний юунд дуртайг мэдэх л ёстой доо!
-хэд хэрэгтэй юм?
-нээх их бишээ! 5сая!
-5сая? Хөөе чи ер нь намайг юу гэж боддог юм? Би чиний банк чинь уу? Тэглээч би одоо өмнөх шигээ тэнэг байхаа больсон шүү! Чи жирэмсэн биш! Худлаа ярьж хүнээс мөнгө саахаа больмоор юм?
-ю-юу?
-дахиж залгаад үзээрэй! Заллингийн хэргээр шүүхт өгчихнө шүү! Чимээгүй л явж тэр хөгшчүүдээ саа!Сэүн ширээнээс түрүүлж босон, хажууд байсан шүхрээ аваад яваад өгөв. Харин өнөөх хүүхэн ширээгээ цохин, үсээ бариад бухимдсан байртай үлдэв. Сэүн кафегаас гарна шууд л машинаа асаан гэрийн зүг явлаа.
(Миний талаас)
Сэүнийг тэр хүүхэнтэй юу хийж байгаа бол гэхээс дотор харанхуйлан, дургуй хүрч байв. Тэр надад ажлын газрын хүн гэсэн. Муу худалч. Эрэгтэй хүн хэзээд худлаа ярих юм. Үнэн зүйл гэж ганц ч байхгүй. Бүгд худал хуурмаг.Гэнэт түлэнхий үнэртэн, гэр хар утаагаар дүүрэхэд сая л нэг хоолоо түлснээ мэдлээ. Новш... Түүнийг бодохоор яагаад ингэж бүтэлгүйтдэг байнаа. Хурдхан шиг цонхоо онгойлгон хайруулын тавгаа барьтал шатам халуун байна. Гараа түлсэндээ болоод хайруулын тавгаа газар унагаачихав. Гэнэт гарнаас минь хэн нэгэн угз татан дээш босгов. Сэүн... Хэзээ хүрээд ирчихвээ. Тэр намайг дагуулан угаалгын өрөө орж түлэгдсэн гарийг минь ариутгалийн бодисоор ариутгаж, боож өгөв.
Би түүнээс гараа татан, өөр тийш хартал тэр санаа алдан миний урд гарж зогслоо. Түүнрүү харахаас ч нүд хорсом. Босох гэтэл тэр намайг хааж зогсоод босгохгүй байсан болохоор нь түүнийг түлхэн хойш суулгаад хажуугаар нь зөрөн гарлаа. Гал тогоо орж саяхан бусниулж хаясан юмаа цэвэрлэх гэтэл Сэүн урдуур орж ирэн цэвэрлээд эхлэв. Түүнийг холдуулах гэсэн ч хүчирч дийлсэнгүй. Тэр надруу хараад "очоод сууж бай! Гар чинь өвчтэй байгаа биздэ? Би цэвэрлэчихэе!" гэж хэлээд буцан цааш хараад юмаа угааж эхэллээ.
Дургуй хүрэн шууд л өрөөндөө орон үүдээ тас хийтэл нь хаав. Уурандаа болж шүү дээ. Охин минь цаад талын өрөөнд байсан болохоор сонсоогүй байв. Толиныхоо хажууд суун түлэгдсэн гараа харж байтал Сэүн орж ирээд орон дээр суучихав. Би юу ч дуугарсангүй. Сэүн залхсан бололтой:
-яагаад ингэж аашлаад байгаа юм? Ямар нэг зүйл болоо юу? Юу болсон юм?
-харин чамд л болсон юм бишүү! Хэнтэй уулзсан юм? Ажлынхаа газрын хүнтэй л гэж битгий хэлээрэй!
-найзтайгаа!
-эмэгтэй найз уу? Чамд эмэгтэй найз байдаг байсан юмуу? Та 2 юу хийсэн? Цагийг сайхан өнгөрөөсөн үү? Хуучин дурсамжаа ярьж?
-Нами сонс л доо! Надад итгэ! Тиймээ би чамд худлаа ярьсан! Гэхдээ чи одоо бүгдэнг нь мэдчихлээ шүү дээ! Тийм байж уурлах шаардлага байгаа юм уу? Чамд бүгдийн тайлбарлая!
-юуг? Юуг яаж тайлбарлах гэж байгаа юм?
-тэр надаас хүүхэдтэй болсон гэж худлаа яриад надаас мөнгө авах гэж оролдсон ч би итгээгүй!
-би яаж итгэх юм? Хэн нотолхын тэрийг чинь! Чи өмнө нь намайг ингэж хуурсан! Одоо дахиад уу? Энэ удаад би чамд итгэж чадахгүй бололтой!<за сайнуу энэ удаад арай гайгүй хурдан оруулсан уу? За ямархуу болж сонирхолтой болгох гэж их хичээлээ😘💪🏻❤️👊🏻сэтгэгдлээ бичээрэй бас одоо 1хэн хэсэг ороод дуусах учир сэтгэгдэл вотээ харамлалгүй хайрлаарай😘💕🌷💖💞>
YOU ARE READING
Насан туршийн хайр❤️ /the end/
RomanceГол дүрд: Им Нами, У Сэүн, Ким Жунин Төрөл: Романс