Эхлэл

6K 177 1
                                    

...Хоёулаа салцгаая!

Би бол Сэна.Яг одоо би сургуулийн хамгийн халуухан бас ханхүү гэх тодотголтой залуугаас салж байна.

...Юуу сэна чи сая юу гэсэн бэ??

Тэрээр өтгөн хөмсөгөө зангидсаар надруу үл итгэсэн байртай ширтэх бол би түүнрүү ямар ч утга агуулаагүй харцаар харна.

Би:Уучлаарай Сэхүн гэхдээ би залхаж байна баяртай

Энэ миний сүүлчийн үг түүнээс холдон алхаад сургуулийн дээвэрлүү гарлаа.

5сар үерхсэн залуугаасаа салж байж яагаад надад ямар ч мэдрэмж төрөхгүй байгаа юм бол.
Юу ч алга хоосон хөндий

Утас дуугарах дуунаар бодлоосоо салан харвал миний ганц найз Хани.

"За Хани юу болоов"

Тэрээр их л уцаарлангуй хоолойгоор

"Хөөш чи үнэхээр сэхүнийг хаячхиж байгаа юмуу? Чи ч галзуурчээ яг одоо сургуулийн хаягруу ор"

Хани аль хэдийн мэдчихэж тэгэхээр сургууль даяар мэдсэн гэсэн үг одоо бараг нэг сар тэдний амны бай болох нь.

Сургуулийн хаягруу ортол

Сургуулийн ханхүү У.Сэхүнийг
хөгжөөн дэмжигчдийн ахлагч Квон Сэна хаялаа.

Гэх гарчиг томоос том тавигдаж үүний доор саяхан уулзалдсан бидний зургийг тавьсан байв.
Асуудал ч эхэллээ дээ!!

Ингэхэд би мэдрэмжээ хаана гээчихсэн юм бол магадгүй бүүр байхгүй юм болов уу?Уг нь миний насныхан догдлол гээч зүйлийг хамгийн ихээр мэдэрдэг биздээ.

.
.
.
.
.
.

Хани:Чи итгэлтэй байна уу?
Чи дөнгөж өгчигдөрхөн найз залуугаасаа салсан байж үдэшлэгт явна гэдэг чинь

Би:Яав л гэж тэгээд ч би одоо ганц бие хонгор минь чи явах уу?

Хани буйдан дээр суунгаа гараа урдаа авч надруу яг л
"Чи эрүүл үү?"гэсэн харцаар харан сууна.

За би та нарт өөрийн найз Ханигын талаар товч ярья.
Манай Хани их жижигхэн өндөр нь 160 ч хүрэхгүй өөртөө таарсан биетэй.Тэрээр сургуулийн сагсан бөмбөгийн ахлагч Пак Чанёолтой үерхдэг.Найз залуудаа үнэнч,гэрээс гарна гэхээр залхуу нь хүрдэг үдэшлэг хэсээд байдаггүй сул тал нь өөрийг нь намхан гэж хэлэх.

Хани:Чамайг би үнэхээр ойлгохгүй юм яагаад тийм сайхан залуугаас салчхаж байгаа юм

Би:Ёоооо Хани жоохон чимээгүй за юу?Бас би өнөөдөр ирэхгүй байж ч магад okay

Түүнрүү wink хийсээр гэрээсээ гарлаа.Миний амьдралын нэг сайхан зүйл нь сайн найзтайгаа цуг амьдардаг явдал юм.

Иймэрхүү үдэшлэгт ирээгүй их удсан байна хаа сайгүй архидалт хөгжмийн чанга хэмнэлд гуйвж дайвсан залуучууд.

Манай сургуулиас нэг ч танидаг царай алга аргагүй л зөв газраа ирж.

Текнээс нэг уух зүйл аваад дээш хоёр давхарлуу гарав.

Хааяа хааяахан уух зүйлээсээ балгаад доор байгаа хүмүүсийг ажиглаж эхэллээ толгой бага зэрэг өвдөж байх чинь.

Хэсэг хугацаа өнгөрсны эцэст нүдэнд минь нэг залуу туслаа.
Новш гэж харцаа салгаж чадахгүй нь түүний өмссөн савхин хүрэм үнэхээр сайхан зохиж мөн түүний үс өөрийг нь улам халуухан харагдуулна.

Би шуудхан доошоо буугаад нөгөө залуугийн нүдэнд тусах газар бүжиглэж эхэллээ.Тэр удахгүй над дээр ирэх болно гэж би мөрийцөе.

Бэлхүүсээр минь гар орж ирэн надтай наалдан бага зэрэг найган хөдөлж эхэллээ.

Тиймээ Квон Сэна үргэлж хүссэнээ авдаг юм.

Хойш түүнрүү харан хоёр гараараа хүзүүгээр нь тэврээд царайг нь хартал овоо царайлаг юм бүдэг гэрэлтэй байгаа ч гэсэн би царайг нь сайн харж байна.

Нэг л мэдэхэд бид үнсэлцсээр зөөлөн орон дээр уналаа би түүнээс их содон зүйл мэдрэв энэ бол түүний үнэр.Хурц үнэртэй усны үнэр биш их зөөлхөн цаанаа л нэг сэтгэл татам тийм л үнэр.
Би энэ үнэрийг хэзээ ч мартахгүй байх.

Зөөлхөн амьсгал нь арьсыг минь гижигдэнэ.
Үнсэлт бүр нь намайг яг л өдөөн хатгаж буй мэт......

Би мансуурч байна түүний онцгой үнэрт надад мэдрүүлэх энэ их таашаал мэдрэмжинд би бүрэн ухаанаа алдаж байна.

✨✨✨


Би үнэхээр галзуурсан байх нэрийг нь ч мэдэхгүй залуутай унтчихлаа үүгээр ч зогсохгүй яг одоо түүний халуун тэвэрт хэвтэж байна.

Яг унтахын даваан дээр нөгөө залуу чихэн дээр минь уруулаа наагаад

Чи одооноос миний Babygirl
Сайхан амраарай

Гэж хэлэхийг нь бүдэг бадаг сонсоод унтлаа.






I'm your baby girl(completed)Where stories live. Discover now