19.Чи болон би

2.2K 118 13
                                    

Гадаа зөөлөн зөөлнөөр борооны дуслууд газарт бууж нэгэн гайхалтай чимээг үүсгэх аж.

Цонх бага зэрэг нээлттэй тул борооны чимээ болон үнэр нь өрөөгөөр нэг тархан байгаа нь таатай.

Тэхён саяхан өөрийн babygirl-н зургийг зурж дуусган санаа нь амарсан аятай чийгтэй жижиг алчуураар гараа арчин зогсоно.

Удалгүй өрөөний хаалга сэмээрхэн онгойж нэгэн жижигхэн хөл Тэхёны зүг гэтсээр бэлхүүсээр нь тэврэн авлаа.

"Хэзээ сэрсэн юм бэ?"

Урдуур нь ороох жижигхэн гарыг нь зөөлнөөр илсээр түүнээс асуувал

"Дөнгөж саяхан хажууд байхгүй болохоор чинь ганцаардаад хүрээд ирлээ"

"Охин минь дээ алив нааш ир"

Тэхён ард нь зогсох бяцхан охиныг дээш өргөөд өөрийн бэлхүүсээр ороолгов.

"За алив охин минь ямар зүүд зүүдлэв дээ ?"

"Ммм би сайн санахгүй байгаа ч
Бид хамтдаа паркаар зугаалж байсан энд тэндгүй баахан тоглоомнууд их өнгөлөг харагдаж байсан.Бас бид галзуу хулгана дээр суухад чи инээгээд л ....тэгээд цаашаа санахгүй байнаа."

Тиймээ энэ бидний анх Чанёол Хани хоёртой парк орсон үеийн дурсамж байх ёстой.Тэгэхээр тэр энэ үеийн хэсэгрүүгээ орсон байх нь ээ.

"Сайн байна миний бяцхан охин"

"Тэе энэ миний зүүднүүд хуучин үеийн минь дурсамж гэж бодож байна уу?"

"Магадгүй л юм охин минь "

"Тэгвэл хэрвээ байна шдээ...дахиад нэг зүйл асуух гээд.."

"За асуу нялх охин минь"

"Зүүдэнд минь нэг өндөр цагаан их царайлаг залуу орж ирээд байгаа"

Бурхан минь гэж  У Сэхүн ...Чи л дутаж гэнэ дээ.

"Тэр зүгээр л хүргэлтийн хоол хүргэгч эсвэл танай сургуулийн хүүхэд байх битгий их юм боддоо."

Ким Тэхён чи юу л яриад байна даа хоол хүргэгч гэнэ шүү.Тэр бол чиний хуучин найз залуу хонгор минь гэж би яаж хэлэх юм бэ?Учир нь бол хартай залуу.
Бас саяхан хонгор охин минь түүнийг царайлаг залуу гэж хэлсэн нь хүртэл дотрыг минь хангалттай ихээр халууцуулж байна.

Та нарын харж байгаачлан Сэна өөрийн ой санамжыг бүрэн алдсан.


Гурван сарын өмнө:

I'm your baby girl(completed)Where stories live. Discover now