13.Тэр бол суутан

1.4K 127 25
                                    

Энэ бүхэн надад хамгийн хүйтэн өвлөөс ч хүйтэн санагдана
Чи намайг бидний хар дарсан зүүд болон хувирсан төгсөшгүй хайртай үлдээгээд явсан

(B.A.P-Angel)

Яагаад буцаад ирсэн юм бэ?

Яагаад

Намайг шархлуулж ханаагүй юм гэж үү?

Яагаад

Хэдхэн метрийн цаана  ямар ч хувиралгүй хоосон нүдээр намайг ширтэн зогсох тэр хүн.

Новш гэж зүрх минь хараал идмээр их өвдөж байна амьсгал минь боогдоод удахгүй үхэх юм шиг байна.

Юнгигын хүрэмний үзүүрээс атгатал Юнги бие минь муу байгаа гэдгийг анзааран шуудхан хоёр гар дээрээ намайг өргөсөөр танхимаас гарлаа.

"Зүгээр үү?"

"Ммм гэхдээ толгой задрах нь"

Худалаа толгой биш зүрх өвдөж байна

"Чи нэг зүгт хараад гөлөрчихсөн таньдаг хүнээ хараа юу?"

"Үгүй ээ гэнэт л бие тавгүйрхчихсэн "

Бас л худалаа өөрөөсөө ч илүү хайрлаж байгаад хаягдсан хүнээ харсан юм

"Би хүргээд өгье ингээд явж болохгүй"

"Чи хэн болоод намайг хүргэж өгнө гэж "

"Юу?"

Яадаг билээ хуучны гүнж Сэнагын муухай ааш гараад эхэллээ...

"Хэн болчихоод намайг үнсэж яг хэн болчихоод хүргэж өгөх гээд байгаа юм бэ?хэн юм хэн юм"

Түүний цээж рүү чадах чинээгээрээ хамаг хүчээрээ цохисоор харин нүднээс минь аль хэдийн нулимс урсаад эхэлчихэв.

Тэхёныг харсан бүх сэтгэл хөдлөлөө Юнгид гаргаж байна.
Би үнэхээр арчаагүй юм энэ хүн намайг шархлуулаагүй байтал надад өвдөлтийг өгөөгүй атал.

"Сая яах аргагүй ямар нэг зүйл болсон тийм үү?Сэна зүгээр л надад хэл би сонсож өгье"

"Яагаад ингэж сайхан ааш гаргаад байгаа юм өнгөрсөн хугацаанд намайг хангалттай зовоосон байж хүнийг тэгэж их тамлачихаад намайг тэгэж их үзэн яддаг байсан юмуу?"

"Уучлаарай би"

"Гуйя намайг ганцааранг минь орхи гуйя"

Түүнийг орхиод ганцаар гадагш гартал бороо хүчтэйгээр орж байлаа тэнгэр бүрхэг байсан харин одоо бороо орж байх шив.

I'm your baby girl(completed)Where stories live. Discover now