4.

2.5K 141 0
                                    

Тэхён яг л нэмэх хасах туйл шиг нэг бол намайг өөртөө хурдтайгаар татаж аль эсвэл өөрөөсөө намайг огцом түлхэнэ.

Амралтын хоёр өдрыг Тэхёнтой өнгөрүүлсэн болохоор хажууд байхгүй үед нь бага зэрэг үгүйлээд ч байх шиг.

Сургуулаар алхаж байхад зарлалын самбар дээр удахгүй болох үдэшлэгны танилцуулга нүдэнд туслаа.

Ханхүү гүнж хоёрыг шалгаруулна гэнэ үү?Хитэрхий улиг болсон зүйл хийх юм.Залхдаггүй юм байхдаа.

Мэдээж сургуулиас зохиож байгаа болохоор заавал ор гэх нь тодорхой орохгүй гэсэн ч угаас Хани намайг чирээд явна.

Ийн бодож байтал хажуунаас нэг хүн

...Өнгөрсөн жил Ханна Чанёол хоёр тодорч байсан

Би:Сэхүн

Сэхүн:Сайн л биздээ

Би:Тиймээ чи

Сэхүн:Яахав байж л байна

Би:Ммм тийм байх нь

Тэр юу ч дуугарахгүй байж байчаад яагаад гэнэт юм яриад эхлэв ээ ёстой шоконд ортол авах юмаа энэ хүн.Яагаад ч юм түүний хажууд буруутай мэт санагдаад байх чинь

Хоёрдугаар цаг тамирын хичээл гадаа орж би ч нэг сандал олоод тухтай нь аргагүй суулаа.
Гадаа нартай хэдий ч оройхон тийш бороо орж магадгүй л юм.

Чихэвчээ гаргаж ирэн дуу сонсоод гийгүүрч байтал гэнэтхэн бөмбөг нисэн ирж толгойг минь хүчтэй цохих нь тэр.

Би ч хүчэнд нь савагдан унаж толгой ч хагарах аятай өвдөнө.

Гэтэл Тэхён над дээр дөхөн ирээд бөмбөгөө газраас аваад
"Зүгээр биздээ"

Түүний хэлсэн хоёрхон үг мөн зивүүн гэмээр хүйтэн инээмсэглэл нь дотор минь хуй салхи дэгдээж байлаа.

Энэ хүнийг үнэхээр ойлгохгүй нь хичнээн ойлгоё гэсэн ч би чадахгүй юм байна.

Сургуулийн эмнэлэгийн өрөөнд  орон дээр цагаан тааз ширтэн хэвтэнэ.

Би зүгээр л төөрөлдөж байна түүнд сэтгэл минь татагдаагүй байх энэ бол зүгээр л төөрөгдөл.

Хичээлийн цаг дуусаж ганцаараа гэртээ харьлаа.
Гэтэл гэрт Хани гуай бүх хувцасаа талаар нэг тараачихсан энд тэндгүй гутал ээмэг бөгжнүүд хөглөрч байх нь тэр.

Би:Хөөш юу вэ энэ?

Хани:Хэхэ харин нөгөө өмсөх юм байдаггүй ээ

I'm your baby girl(completed)Where stories live. Discover now