10.Ганцаараа

1.7K 115 6
                                    

Зул сарын баяр гэрийн хаалганы урд ирэн удахгүй хаалга тогшин орж ирэх нь.

Олон баяр байдаг ч би зул сарын баярт хамгаас дуртай.Баяр бүрээр гэр бүл эсвэл найзуудтайгаа хамт өнгөрөөдөг тул инээмсэглэл нүүрнээс минь огт салдаггүй.

Энэ зул сар хамгаас онцгой байх болно учир нь миний хажууд Тэхён гэх залуу байгаа.

Түүнд би ямар бэлэг өгөхөө бодон гурав хоног болоход надад одоо ямар ч санаа алга.

Ханигаас асуутал тэр аль хэдийн бэлэгээ бэлдчихсэн тэр бэлэг нь бүүр Чанёол тэр хоёрын үзэх дуртай киноны баатрын өмсгөл гэсэн.
Би төмөр хүн гэж бодтол deadpool байсан.Бурхан минь одоо нөгөөдөхыг нь Чанёол өмсөөд ёстой балайрч өгнө дөө.

Гадаа цас том том ширхгээр зөөлнөөр будран хаялана.Тэхён хажууд бэлхүүсээр минь тэврэн сууж хамтдаа зургын цомог үзэцгээнэ.

"Ингэхэд Тэтэ чамд зургын цомог байдаг уу?Би чиний багын зургийг хармаар байна"

"Уучлаарай гүнж минь гэхдээ надад байхгүй надад гэр бүлийн зураг ч байхгүй"

"Уучлаарай Тэе"

"Зүгээр дээ ингэхэд энэ юун зураг вэ?"

Түүнийг халуун дулаан гэр бүлийн зурагтай болгож өгмөөр байна.Тэр болон би

"Аан энэ бол манай гэрийнхэн хамтдаа Бали аралруу явсан зураг.
Хани ч бас хамт явсан тэнд тэдний гэрын тусгай эдлэн газар байдаг юм.Үнэхээр үзэсгэлэнтэй газар."

"Хани тэдний гэр баян уу?"

"Ммм тиймээ өв залгамжилж авсан хөрөнгөтэйн дээр аав ээж хоёр нь их мундаг хүмүүс"

"Харин танайх"

"Мэдээж ахтай бол яриад хэрэггүй ээ тэр чинь Gdragon шүү дээ.
Ээж өөрийн гэсэн загвар үнэт эдлэлын компанитай харин аав гадаад хэргийн яамны сайд манай гэр бүл нэг иймэрхүү."

"Тийм байх нь ээ ингээд сонссон чинь үнэхээр балмагдчихлаа"

"Тэе"

"Тэгэхээр танайх чинь нөгөө хувийн онгоцтой гэртээ хэд хэдэн үйлчлэгчтэй цайз шиг газарт амьдардаг гэр бүл үү?"

"За үгүйдээ гэхдээ манайд хувийн онгоц байдаг лдаа бас гурван үйлчлэгчтэй ч ээж хоол бас бус ажилаа өөрөө хийдэг бас манайх цайз шиг газар биш байранд амьдардаг."

Би харамссан түүнд гэр бүлийнхээ мөн хани-н талаар хэлсэндээ голдоо ортлоо харамсана гэж хэзээ ч санаагүй.

I'm your baby girl(completed)Where stories live. Discover now