1. Эндүүрэл

4.2K 360 9
                                    


"Биднийг анх уулзахад чи надад тийм үнэ цэнэтэй чухал нэгэн болон гэж огт бодоогүй."

       - "Өмгөөлөгчөө, үйлчлүүлэгч дөнгөж сая залгаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


       - "Өмгөөлөгчөө, үйлчлүүлэгч дөнгөж сая залгаад..."

Залуухан нарийн бичиг бүсгүй даргынхаа ширүүн хүйтэн харцыг харсаар ярианыхаа дунд зогсох нь тэр.

Сори үзгээ доош тавин сандлаа налсаар хүйтэн гэгчин: Жон Сүүжин-ши би танд хичнээн удаа сануулах ёстой вэ? Орж ирэхээсээ өмнө хүн бүрт байх наад захын боловсон зангаар хаалга тогшиж бай.

Сүүжин бөхийсөөр тэвдсэн байртай: Н-Намайг үнэхээр уучлаарай.

Сори санаа алдан: Ямар үйлчлүүлэгч залгаж чамайг тэвдүүлэн өрөөнд минь ингэж дайрч орж ирэхэд хүргэсэн юмбэ дээ?

Сүүжин түүн рүү харан: KST корпорацийн MG-ээс утасдаж тэд бидэнтэй хийсэн гэрээгээ цуцлах болсноо хэлсэн. Ким захирал үнэхээр ууртай байгаа тэр тэднийг гэрээгээ зөрчсөн гэж шүүхэд өгөхийг хүсэж байна. Тэр тантай яаралтай уулзахыг хүссэн.

Сори уртаар санаа алдан: Энэ том компани бас би энд ажилладаг цорын ганц хуульч биш, чи намайг ямар их хэргүүд дээр санаа тавьж байгааг харахгүй байна уу? Тэр яагаад өөр хуульчаар асуудлаа шийдүүлж болохгүй байгаа юм?

Сүүжин айдастайгаар уруулаа хазан зөөлөн гэгчин: Ким захирал ганцхан танд итгэдэг шүү дээ.

Сори зөөврийн компьютерээ хүчтэй хаагаад сандлаасаа босох нь тэр.

Сүүжин санаа зовсоор: Т-Та хаачих гэж байгаа юм?

Сори түүн рүү ууртайгаар харан: Чи сая Ким захирал яг одоо надтай уулзахыг хүсэж байна гээгүй билүү?

Сүүжин хачин гэгчин инээмсэглэсээр толгой дохив.

Сори хаалганы зүг алхан түүнийг өрөөнөөс гарахаас өмнө түүний нарийн бичиг дахин түүний нэрийг дуудав.

Сори түүн рүү хараад санаа алдахад Сүүжин: Өнөө өглөө эмнэлгээс дуудлага ирснийг таньд хэлэхээ мартчихаж. Таныг хуралтай байхад тэд таньд зурвас үлдээсэн. Тэд хэлэхдээ таны шинжилгээний хариу гарсан эмч тантай уулзахыг хүсэж буйгаа дамжуулсан.

❁Séjour❁ Where stories live. Discover now