"20-р хэсэг"

1.5K 222 44
                                    

💜🌸KONOMI🌸💜

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


💜🌸KONOMI🌸💜

Эри бяцхан гараараа Соригийн гараас атган өөрийн жижиг нүүрээ Соригийн ард үл ялиг нуун зогсоно. Учир нь аймшигтайгаар ширтэх Хан Сүнжэгийн харцнаас бяцхан Эри айж байлаа.

Бэкхён бяцхан охиныхоо мэдэрч буй мэдрэмжийг үнэхээр сайн мэдэж байлаа. Соригийн аавтай анх уулзахад тэр түүн рүү ч мөн адил ийн харж байсан юм.

Бэкхён чимээгүй байдлыг эвдэхээр хоолойгоо засан доош суун: Эри-яа, Аав нь хүнтэй уулзахдаа юу хийх хэрэгтэй гэж заасан билээ? Мэндлэх хэрэгтэй. Ингэж нуугдаж болохгүй шүү дээ.

Сори ч адил доош суун инээгээд: Яасан бэ? Эри.

Эригийн уруул нь бага зэрэг чичигнэн Сори руу хараад: Би түүнийг хэн гэж дуудах вэ? Энэ ах үнэхээр аймаар харагдаад байна. Эри айгаад байна.

Сори зөөлнөөр инээн аав руугаа харахад олон жилийн өмнөх асрамжийн газарт харж байсан шиг ширүүн харагдана. Гэхдээ түүний аав энэ ширүүн байдлынхаа ард сандарлаа нуудгийг тэр мэднэ.

Сори Эригийн үсийг зөөлнөөр илсээр инээмсэглэн: Чи намайг ээжээ гэж дуудахыг хүсэж байна гэсэн, тиймүү?

Эри толгой дохив.

Сори: Тэр миний аав. Чи түүнийг өвөө гэж дуудаж болноо.

Эри хоёр гараа урдаа аван бөхийсөөр эгдүүтэй гэгчин инээмсэглэл тодруулан: Сайн байна уу? өвөө. Миний нэрийг Бён Эри гэдэг.

Хан Сүнжэгийн ширүүн төрх арилан Эригийн өндөрт тааруулан доош суугаад: Сайн уу? Эри.

Хөгшин эр бяцхан охины жижигхэн гарыг атган царайг нь ширтсээр: Чи үнэхээр ээжтэйгээ адилхан юм.

Сүнжэ харцаа Сори руу чиглүүлэн: Чиний насан дээрх чамтай үнэхээр адилхан харагдаж байсан.

Эри гунигтайгаар инээмсэглээд доош харан: "Би яаж түүнтэй адилхан харагдана гэж? Тэр миний ээж биш, би ч түүний охин биш шүү дээ... Би түүнийг миний жинхэнэ ээж байсан ч болоосой гэж хүсэж байна.

❁Séjour❁ Where stories live. Discover now